Улаанбаатарын гурван  он цагийн амьдралыг дэлгэлээ

2019-10-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДОЛЖИНЖАВ Нийслэлийн 380 жилийн түүхт ойг угтсан “Эрт-Эдүгээ-Ирээдүйн Улаанбаатар” гэрэл зургийн үзэсгэлэн Соёлын төв өргөөнд өчигдөр нээлтээ хийсэн. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Улаанбаатар хотын музей, нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газар, нийслэлийн Зураг төслийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж буй үзэсгэлэнд гурван үеийн гэрэл зурагчдын 300 гаруй бүтээлийг дэлгэжээ. Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Ш.Анхмаа “Энэ үзэсгэлэнгээс Өргөө, Их Хүрээ, Нийслэл хүрээ хэмээн нэрлэж байсан тэртээх он жилүүдийн хүрээ хотын байдал, оршин суугчдын нь ахуй төрх, ажил хөдөлмөр, арилжаа наймаа гээд нүүдлийн амьдралаас суурьшмал соёл иргэншилд шилжсэн бодит түүх, Бүгд Найрамдах улсаа зарлан тунхагласан 1924 оноос хойших их бүтээн байгуулалтын он жилүүдийн ололт амжилтыг харах болно” гэсэн юм. Гэрэл зургийн үзэсгэлэнд нийслэл Улаанбаатар хотын "Өргөө" гэх нэг үе, "Их хүрээ" хэмээгдэх хоёр дахь үе, "Нийслэл хүрээ" гэж нэрлэгдсэн гурав дахь үеийн он цагийн хэлхээсийг харуулахыг зорьсноороо онцлогтой юм. Үзэсгэлэнг  энэ сарын 29-нийг хүртэл дэлгэх юм байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

12 мин
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ

Монгол Улсад болж буй үйл явдлын тухай тухай дэлхийн бусад орнууд хааяахан со

5 цаг 13 мин
Н.Итгэл: Түүхий эд нь шийдэгдсэн Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрээ барья

Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай “Монголсэкию” ХХК-ийн ерөнхий захирал Н.Итгэлийг урьж ярилцав.

5 цаг 18 мин
“Номын баяр” Олон улсын фестиваль болж өргөжлөө

“Илүү уншъя” уриатай 35 дахь удаагийн номын баяр үргэлжилж байна.

5 цаг 23 мин
Т.Цэрэнтогтох: Ходоодны хавдар нийгмийн өвчин болчихлоо

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг

5 цаг 28 мин
Ихтамираас ирсэн ихрүүдэд ээлтэй багш

Энэ бол багш хүний, энэ мэргэжлийг эзэмшсэний хамгийн бахдам, жаргалтай ү

5 цаг 33 мин
Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд, 19 жилийн дараа анх “эцэслэн” шийдсэн. Уг хэ

5 цаг 38 мин
“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!

Ямартай ч Монгол Улс Үндэсний баялгийн сангийн хуультай болоод авсан.

5 цаг 43 мин
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

Өчигдөр 11 цаг 16 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

Өчигдөр 11 цаг 14 мин