Үндсэн хуулийн өөрчлөлтийг үргэлжлүүлэн хэлэлцэх нь зөв үү

2019-10-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
 Б.БАЯРЖАВХЛАН “ТВ-9” телевиз “Үндсэн хуулийг өнгөцхөн засах уу, Үндсээр нь өөрчлөх үү?” цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа билээ. Ээлжит хэлэлцүүлэгт Академич А.Бакей, эрх зүйч Б.Батсайхан, Эдийн засагч Б.Оюунсайхан, Нийслэлийн МАХН-ын хорооны нарийн бичгийн дарга Б.Батхишиг нар оролцож, Үндсэн хуулийн өөрчлөлтийг үргэлжлүүлэн хэлэлцэх нь зөв үү сэдвээр байр сууриа илэрхийллээ. Зочдын ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.   Академич А.Бакей: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бол шинжлэх ухааны үндэслэлтэй хандах хэрэгтэй -Монгол Улсын нийгмийг зохицуул байгаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэдэг бол маш их хариуцлага. Тиймээс судалгаа, шинжилгээн дээр үндэслэн шинжлэх ухааны үндэслэлтэй хийх ёстой. -1992 оны Үндсэн хууль болон 2000 оны нэмэлт өөрчлөлтөд ард түмний оролцоо, эрдэмтэд судлаачдын оролцоотойгоор хийсэн шиг өнөөдрийн өөрчлөлтийг хийсэн бол будлиад сууж байхгүй байсан байх.  -Нэмэлт өөрчлөлтөд төрийн эрх барих байгууллагуудын эрх тэгш байдлыг бий болгох зүйл заалтыг тусгаж өгөөсэй гэж ард түмэн хүссэн. Гэвч хараахан тийм заалт ороогүй. -Нэмэлт өөрчлөлтийн төслөөс дэмжигдсэн саналууд байна. Үүнд УИХ-ын үйл ажиллагааны талаарх саналууд дэмжигдсэн байна. -Давхар дээл болон сонгуулийн тогтолцооны талаар өөрчлөлт орж ирээгүй байна. -Ерөнхийлөгчийн зүгээс оруулж ирсэн саналын ихэнхийг хассан байгаа. Үүнд бол харамсаж байна. -Гүйцэтгэх засаглал болон шүүх засаглалын томилгоотой УИХ хэтэрхий их орооцолдсоноос болж хууль тогтоох чиг үүргээ алдаж байна. -Үндсэн хуулиар хөгжлийн бодлого чанар залгамж чанартай гэсэн заалтыг нэмэх нь зүйтэй -2000 оны дордуулсан долоон өөрчлөлтөөс нэмж орж ирж байгаа саналыг дэмжиж байгаа. -Хамгийн гол заалт бол давхар дээл болон сонгуулийн тогтолцоог заах, төрийн эрх мэдлийн гурван салааны тэнцвэрт байдал зэрэг зүйл заалт бол хамгийн түрүү яригдах чухал асуудал юм. -Газрын доорх баялгийг ард түмэнд тэгш хуваарилж байж улс орон цааш хөгжинө.   Эрх зүйч Б.Батсайхан: Энэ УИХ тарах ёстой.  -1992 оны Үндсэн хууль Үндсэн хуулийнхаа үүргийг биелүүлж чадаагүй. -1992 оны Үндсэн хуулийн ганц зөв заалт бол Засгийн эрхээ ард түмний мэдэлд болгосон.  -Өнөөдөр Үндсэн хуульд гар хүрнэ гэдэг асуудлаас болоод үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнолын баталгаа алдагдлаа. -Үндэсний аюулгүй байдал болон ард иргэдээ ийм байдалд хүргэсэн энэ хүмүүсээр дахин цаашдын ирээдүйн баталгаа болсон Үндсэн хуульд гар хүргэж болохгүй. -Үндсэн хуулийн өөрчлөлтөөр нэн түрүүн шийдэх ёстой асуудал бол байгаль орчин болон түүхийн өвийн асуудлыг маш сайн тусгаж өгөх ёстой. -Энэ Улсын үндэстэн болсон Монгол хүний үнэ цэнийг тогтоох ёстой. -Хоёр танхимтай парламенттай болох ёстой. -Энэ өөрчлөлтийг хийснээр манайх өнөөдөр ардчиллаас манайх ухарч байна.  -Үндсэн хуулийн өөрчлөлт нь анхнаасаа мордохын хазгай болсон. -Байгалийн баялаг ард түмний өмч байх ёстой. Эдийн засагч Б.Оюунсайхан: Энэ УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эрхгүй  -Хулгайч, худалч, дээрэмчин эгнээндээ нэгтгэсэн энэ нам ёс суртахууны эрхгүй. -Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бол УИХ-ын гишүүдэд зориулсан өөрчлөлтүүд байна. Иргэдэд зориулсан зүйл алга. -Энэ УИХ-ын хуулиар бид явахгүй. -Энэ УИХ-ын гишүүд улс орныг уруудуулан доройтуулсан нь батлагдчихаад байгаа. Гэтэл энэ хүмүүсийг Үндсэн хуулийн цэц, дээд шүүх нь хайхрахгүй байгаа. Ийм байж Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярих бол илүүц. -Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх гэж байна. Түүнийгээ өгөөч гээд хороо руугаа утастахад байхгүй, мэдэхгүй гэж байна. -Улсын ганц хүчин зүйл бол иргэн. Гэтэл иргэд бид Үндсэн хуулийн өөрчлөлтөд санал бодлоо өгч чадахгүй байна. Ийм хууль юу байхав дээ. -Энэ 27 жилд энэ хэдхэн хүн өөрсдийн төлөө хууль батлаад, өөрийн хүмүүсийг шүүх , цагдаад нь томилоод хуулийг гажуудуулаад байж байдаг. Харин иргэдэд хэрэгжихээрээ хамгийн хатуугаар хэрэгждэг. -Өөрсдийнх нь төлөө саналаа өгдөг хэдэн хүнийг цуглуулж түүнийгээ ард түмнээр хэлэлцүүлсэн нэр зүүх гэж байна. -Онцгой байдал тогтоож улсаа иргэд бид гартаа авахгүй бол энэ хүмүүс худалдаад дууслаа. -МАН болон АН-д хандаж хэлэхэд хууль бусаар намын эрхийг чинь гартаа авсан хүмүүсийг нэн даруй өөрчил гэж хэлмээр байна. Нийслэлийн МАХН-ын хорооны нарийн бичгийн дарга Б.Батхишиг: Нэмэлт өөрчлөлтөд иргэд болон улс төрийн намуудын саналыг аваагүй -Одоогийн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд иргэдийн санал болон улс төрийн намуудын үзэл бодлыг тусгаагүй. Үүнээс болж иргэдийн 80 хувь нь Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах талаар ойлголтгүй байна. -1992 оны Үндсэн хууль ямар хууль болсныг иргэдийн амьдрал ямар байгаагаас харж болно. -Үндсэн хуулийн өөрчлөлт бол хөгжил шинэчлэлийн төлөө байх ёстой. Гэхдээ одоо оруулж буй өөрчлөлт хэдэн дарга, намын эрх мэдлийг нэмэгдүүлэх заалтууд байна. -Байгалийн баялаг ард түмнийх байх эсэх эсвэл УИХ хоёр танхимтай байх уу нэг танхимтай байх уу тэр талаар ард түмнээс санал асуулга авах ёстой. -Одоогийн Үндсэн хуульд дарга нарын эрх хуулийн дагуу явж харин иргэдэд зориулсан хууль нь тунхагын шинжтэй явж байна. -Байгалийн баялгийг ард түмний дундын өмч гээд захиран зарцуулах эрхийг нь санал асуулгаар ард түмнээс асууж байж шийддэг байх ёстой. -Давхар дээлний асуудлыг болиулна гэсэн байж дөрвөн сайд нь байж болно гэх юм. Үүний оронд ард түмнээсээ сонгогдсон Ерөнхийлөгч нь өөрөө Засгийн газраа бүрдүүлээд ажилдаг болох нь зөв. -Ерөнхийлөгчийн засаглалтай болбол дарангуйлал тогтоно гэнэ. АНУ-г хар. Дарангуйлал тогтсон юм алга. Шүүх засаглал ард түмнээсээ сонгогдвол Ерөнхийлөгчдөө хориг тавиад явж болж л байна. -Шүүхийн ерөнхий зөвлөл таван гишүүнээ өөрсдөө сонгоно гэнэ. Өөрөө өөрөөсөө төрдөг байгууллаг гэж байж болохгүй. -Улс  төрийн нам 25 мянган гишүүнтэй байж улс төрийн нам болно гээд байгаа юм. Хүний эвлэлдэн нэгдэх зарчим буюу эрхийг нь дордуулж болохгүй. -УИХ өөр дээрээ хянан шалгах эрхийг авах гэж байна. Засаглалийн эрх тэгш байх онолтой 100 хувь зөрчилдөж байна. Энэ бол байж болохгүй асуудал.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ

Монгол Улсад болж буй үйл явдлын тухай тухай дэлхийн бусад орнууд хааяахан со

4 цаг 8 мин
Н.Итгэл: Түүхий эд нь шийдэгдсэн Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрээ барья

Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай “Монголсэкию” ХХК-ийн ерөнхий захирал Н.Итгэлийг урьж ярилцав.

4 цаг 13 мин
“Номын баяр” Олон улсын фестиваль болж өргөжлөө

“Илүү уншъя” уриатай 35 дахь удаагийн номын баяр үргэлжилж байна.

4 цаг 18 мин
Т.Цэрэнтогтох: Ходоодны хавдар нийгмийн өвчин болчихлоо

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг

4 цаг 23 мин
Ихтамираас ирсэн ихрүүдэд ээлтэй багш

Энэ бол багш хүний, энэ мэргэжлийг эзэмшсэний хамгийн бахдам, жаргалтай ү

4 цаг 28 мин
Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд, 19 жилийн дараа анх “эцэслэн” шийдсэн. Уг хэ

4 цаг 33 мин
“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!

Ямартай ч Монгол Улс Үндэсний баялгийн сангийн хуультай болоод авсан.

4 цаг 38 мин
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

Өчигдөр 11 цаг 16 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

Өчигдөр 11 цаг 14 мин
Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

Өчигдөр 11 цаг 11 мин