Шаргал намрын тухай шүлгүүд

2019-10-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ГҮНЖИД Модны навчис шарлан газар унаж, хаа сайгүй хатсан навчис хөл дор хөглөрнө. Навчисийн гараас хөтлөөд гүймээр сэтгэл гэгэлзсэн намрын улиралд хүн баярлаж, догдолж, гуниглаж буй дотоод ертөнцөө илүүтэй мэдэрдэг юм шиг ээ. Намрын моддын нэг салаа мөчир нь баяр баясал, гэгээн совин. Нөгөө салаа  мөчир нь уйт гуниг, догдлол байдгийг илтгэж байдаг мэт. Энэ удаа сэр сэр салхитай бүүдгэр намрын уйтгар гунигийг тань хуваалцах Монголын яруу найрагчдын намрын тухай шилдэг шүлгүүдийг түүвэрлэн хүргэе. ******** Намрын улирал хэзээ боловч аргагүй хүрч ирнэ Навч цэцэг намайг орхиод салхийг даган одно Идэр эр модыг түшиж бугын дууг сонсоод Өнгөрсөн үеийн түүхийг санаж сэтгэлийн дотор эмтэрнэ Наран буцаж цэцэг хумьж үр ертөнц боловсормогц Өчүүхэн бага оготно хүртэл буудай хураалцана Олон сүргээ зуны сайханд тарга оруулсан бол Хүч төгс санаа түвшин жаргахад юу зовно Насан залуу хүчин чийрэг хүний сайхан цагтаа Малыг маллаж тариаг тарьж ажлыг хийгээгүй бол Навч шарлаж намар болж нас тогтохын үед Тайван гэртээ санаа амар яахин шатар тавина. С.Буяннэмэх *********** Цэцэгс, эрвээхэй болон нисэх нь намар цаг Галзуурсан үнээнүүд хашааны оройд суугаад Саяхан татсан өвсний үнэрт мансууран Галуудын тухай ярилцаж чанга чанга хөхөрөлдөнө Чийртэй хүйтэн бороо эцэс төгсгөлгүй цутгаад Чилж хүндэрсэн зовхио буулгахад л тээртэй Цус сорогчдоос хамгийн хорлонтой нь шумуулнууд Тэд хүртэл хэн нэгэнд дайсагнахаа болиод Хошуугаа тэврэн уйлалдах нь намар цаг Навчис өндрөөс унаж амиа хорложээ Нар өндрөөс унаж амиа хорлохыг завджээ Үхэх нь үхэж, үлдэгсэд зөвхөн хахир өвлийг Хэрхэн угтах талаар нухацтай ярилцана Цэцэгс эрвээхэй болон нисэх нь намар цаг... Б. Эрдэнэсолонго   “Навч” Намрын мөчрөөс Навч хийсэн унав Навчтай хамт Нар хэлтрэн унав Нарны тэр хэлтэрхийтэй Намрын өдөр унав Намрын тэр өдөр Надаас гандан унав Д. Пүрэвдорж ******** Үүл өтгөрч харлаад тэнгэр нэг л бүүдгэр Үг цөөрч гансраад сэтгэл бас л бүүдгэр Хангай дайдын намар сэр сэр салхитай Харья уу, байя уу Т. Очирхүү *********** Навч минь би чиний Гараас чинь хөтлөөд цуг хийсье тэгэх үү Намрын бороонд хамтдаа даарч хонох Ганцхан хоногийн зөвшөөрөл өгөөч Чиний л дэргэд бүтэн шөнө бээрч хоноод Чимээгүйхэн үүрээр хамтдаа цуг нисье Шимширсэн гунигийн хатуу цээж өмөлж Шархадсан шувуу шиг цоорхойг чинь энхрийлье, Зөвшөөрөөч... Б.Лхагвасүрэн ********* Зээлгээн намрын цагаан үүлс Хэсэг хэсгээр тасрахуй Зэвтэй дуртгалын илд Ногоон нулимс унагана Зэрэглээ татарсан талаар Хонгор салхи бөмбөрөхүй Зээргэний өтгөн сүүдэрт Халтар царцаа шаргина Унаж уугисан намрын наран Дүйрэнги халуунаар төөнөхүй Унагаа сүүдэрлэсэн гүү Зэлнээс холдохгүй зовооно Б.Лхагвасүрэн
Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

11 цаг 50 мин
“Х.Баттулгыг намын үндсэн дүрэмд заасны дагуу намаас яаралтай хасахыг шаардаж байна”

АН-ын "Эрх чөлөө төв"-өөс Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гишүүнээ

12 цаг 50 мин
"АН-ын дарга нарын ялыг наймаалцаж байхаар 1072 хувьцааны асуудлыг цэгцэл"

Сөрөг хүчин хийдэггүй АН-аас анхан шатны гишүүд нь гарах болсон талаар иргэн Ч.Хажидмаа мэдээлэл өглөө. 

12 цаг 51 мин
П.Цагаан Монгол Улсын Ерөнхийлөгчид ил захидал бичжээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА

12 цаг 55 мин
Эрүүл мэндийн яамны гэх тодотголтой мэргэжилтнүүд монголчуудын эрүүл мэндэд заналхийлж байна

Эрүүл мэндийн яамны гэх тодотголтой мэргэжилтнүүд монголчуудын эрүүл мэндэд заналхийлж байна

13 цаг 27 мин
Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшилжээ

Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшилжээ

14 цаг 31 мин
Девид Камерон 11 жилийн дараа Монголд айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна

17 цаг 40 мин
Хоёр гавьяатын хоршил “Дурлалын ундаа”

“Зууны мэдээ” сонин “Сонгодог урлаг” буландаа УДБЭТ-ын ээлжит бүтээл болох “Ду

20 цаг 28 мин
Дөрвөн улсын хамтарсан эрдэм шинжилгээний хурал боллоо

СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль, ОХУ-ын С.А.Гера

20 цаг 33 мин
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ

Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима

20 цаг 38 мин