Монгол, хятадын зохиолчдын харилцаа, хамтын ажиллагаа гүнзгийрч байна

2019-10-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Тугалхүүгийн Баасансүрэн Түрүүч нь өмнөх дугаарт Хятадын зохиолч Жиан Мен хариуд нь би хүүхдийн зохиолч, намайг будаан тулам гэдэг юм. Яагаад гэвэл би амттай хоолонд дуртай. Уншигчид бол амттай уран зохиолд дуртай. Үүгээрээ бид яг адилхан. Та бид уншигчдад уран зохиолын хоол бэлтгэн нийлүүлэгчид. Зохиолчид бол тодорхой утгаараа тогоочид юм. Нэг төрлийн биш харин олон төрлийн хоол бэлтгэгчид. Чанартай, амттай хоол бэлтгэе гэвэл цаг ямагт шинэ санааг эрэлхийлж, шинэ арга барилаар бичиж туурвиж байх ёстой. Тэгж байж уншигчдынхаа эрэлт хэрэгцээг хангаж чадна. Олон уншигчтай зохиолч бол энэ дэлхий дээрх хамгийн аз жаргалтай хүн юм гэлээ. МЗЭ-ийн шог хошин зохиолын төвийн тэргүүн А.Амарсайхан “Тусгай салаа” телевизийн олон ангит кино бүтээж МҮОНТ-ээр цувралаар гарсны дараа Монголд цэрэгт явах хүсэлтэй залуусын тоо эрс өссөнийг дурсахад Хятадын зохиолчид инээлдэн баясав. Тэрээр сайн бүтээл гаргая гэвэл амьдралыг гярхай ажиглах шаардлагатай юм байна. Амьдралаас уран зохиолын сэдэв ургаж гардаг гэдгийг онцолж ярив. Монгол, Хятадын зохиолчдын “Утга зохиол ба уншигчид” сэдэвт уулзалтад оролцсоны хувьд би бас санал бодлоо илэрхийлсэн. Уншигч, зохиолч хоёрын харилцаа гэдэг утга зохиолын нэг тулгамдсан гол асуудал. Амин сүнс нь ч гэж хэлж болно. Зохиолчид бид уншигчдынхаа өмнө тодорхой үүрэг, хариуцлага хүлээж байгаа. Та бидний аж төрж, туурвиж бүтээж байгаа XXI зуунд уран зохиолын түүний дотор баримтат уран зохиолын үүрэг, үнэн бодит амьдралаас сэдэвлэсэн хүүрнэл зохиолын ач холбогдол улам өсөн нэмэгдэж байна. 2019 он бол Монгол, Хятадын зохиолчдын хувьд анхаарал хандуулах тэмдэглэлт үйл явдлаар элбэг баян жил. Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Энэ нь манай хоёр улсын соёлын солилцоог идэвхжүүлэх тухайлбал, яруу найраг, үргэлжилсэн үгийн шилдэг зохиол бүтээлүүдээ харилцан хөрвүүлж уншигчдад хүргэх сайхан боломжийг олголоо. Түрүүчээсээ ном зохиолууд бэлэн болж уншигчдад хүрч байна. 2019 оны эхэнд МЗЭ-ийн түүхт 90 жилийн ойгоо Монголын зохиолчид уншигчидтайгаа хамт ёслол төгөлдөр тэмдэглэсэн. Энэ он бол монголын зохиолчдын байгууллагын 90 жилийн ойн жил юм. Зохиолчид ба уншигчдыг хэзээ хэзээнээс илүү ойртуулж байгаа жил. Иргэдийг уран зохиолоор хүмүүжүүлэх, гоо зүйн мэдрэмжийг нь дээшлүүлэх зэрэгт шүлэг зохиол онцгой үүрэгтэй. Миний удирдаж байгаа өргөн нэвтрүүлгийн TV-9 телевиз гэхэд уран зохиолын хэд хэдэн нэвтрүүлэгтэй. МЗЭ-ийн 90 жилийн ойд зориулж утга зохиолын цуврал нэвтрүүлэг явуулсан. СГЗ, Төрийн соёрхолт Дамбын Төрбат хөтөлдөг юм. “Туурвихуйн урланд” хэмээх байнгын цуврал бий. Уран зохиолчдын амьдрал, уран бүтээлийн талаар дэлгэрэнгүй өгүүлдэг энэ нэвтрүүлэгт үзэгчид ихэд дуртай. МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга СГЗ До.Цэнджав бид хоёр санаачилж эхлүүлсэн юм. Шинэ ном зохиолын талаар өгүүлж хүн ардад шинэхэн мэдээлэл хүргэдэг “Номун далай” гэдэг нэвтрүүлэг бий. Зохиолчид, яруу найрагчдын шинэ номын талаар нийгэмд мэдээлэл өгдөг. Саяхнаас манай телевиз Монголын сэтгүүл зүй, уран зохиолын амьдрал, тулгамдсан асуудлаар “Хөөрөлдөөн” нэвтрүүлгийг эхлүүллээ. Би өөрөө хөтөлдөг, уран зохиолч, яруу найрагчид, сэтгүүл зүй, утга зохиолын судлаач шүүмжлэгчид уригдаж оролцдог юм. Ганцхан TV-9 телевизэд л гэхэд утга зохиол ба уншигчид, үзэгчдийг холбосон ийм нэвтрүүлэг байна. Бусад телевиз, өдөр тутмын сонин, сэтгүүлүүдэд ч энэ мэт сонирхолтой хэлбэр олон бий. Ингэж бид нийгмийн өмнө хүлээсэн танин мэдүүлж, соён гэгээрүүлэх үүргээ биелүүлж байна. Энэ бол уншигчид, үзэгчдийн утга зохиолын боловсролыг дээшлүүлэх, уран зохиолчид болоод уншигчдын эргэх холбоог бэхжүүлэхэд чиглэсэн чухал арга хэмжээ юм. Ялангуяа, өсвөр залуу насныханд утга зохиолын үнэт зүйлсийг ойлгуулж мэдрүүлэх, үндэсний уран зохиол, сэтгүүл зүйгээ хадгалж хамгаалахад ихэд хэрэгтэй зүйл юм. Дэлхийн улс орон, ард түмнүүдийн утга зохиол өөр өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрх, нүүр царайтай, үнэт зүйлстэй. Иймд хамтын ажиллагааг хөгжүүлж уран зохиолыг харилцан хөрвүүлэх, бичлэгийн арга барилаасаа харилцан туршлага судлах явдал бол хөрш орнуудын зохиолчдод маш хэрэгтэй билээ гэсэн болно. Хятадын зохиолчид бидэнтэй санал нэгдэж байна лээ. До.Цэнджаваар толгойлуулсан МЗЭ-ийн төлөөлөгчдийн БНХАУ-д хийсэн энэ удаагийн айлчлал амжилттай болсон гэдэгт итгэлтэй байна. Олон зүйлийн эхлэл тавигдсанд онцгой ач холбогдол нь байгаа болов уу гэж бодном. Эцэст нь нэг зүйлийг тэмдэглэж хэлэх нь зөв болов уу. Аяллын замд үзэг нэгт зохиолч нөхөдтэйгөө илүү ихээр ойртон дотносож, уран зохиолын асуудлаар санал бодлоо илэн далангүй солилцож, шүлэг зохиолоо уншилцаж явсан нь амьдралын минь хамгийн их аз жаргалтай алтан мөчүүд байв. Бие биесээ илүүтэйгээр мэдэж таньж, мэдэрч ойлголцсон. Энэ бол аяллын маань нэг том үнэт зүйл байлаа гэж эрхгүй бодогдном. Хүн төвтэй нийгэмд зохилчид бид ард түмнийхээ оюун санааны хоол тэжээлийг үйлдвэрлэгчид билээ. Оюун санааны тэрхүү тэжээл чанартай байх ёстой гэж хэлсэн үзэг нэгт хятад зохиолчийн үг ахин дахин бодогдсоор байна. Уул хаданд заларч улс амьтныг гайхшруулсан бурхад Датун хотоос 16 км-т нэгэн урт хэрмэн уул байна. Энэ хэрмэн хаданд эртний хүмүүс нүхэн агуй ухаж гаргаад хадан ханан дээр нь Бурхадын дүрийг урлан мөнхөлжээ. Агуйнуудад нь аварга том Бурхан багшийг бүтээж сүндэрлүүлсэн аж. Агуйг нэг, хоёр, гурав хэмээн дэслэн дугаарлажээ. Өмнөөс хойт зүг рүү бүтэн нэг км үргэлжилсэн 53 агуй бүхий сунагар сайхан хадан хана юм. Эдгээр нь Хятадын хойт Вэй улс Датун хотод байсан манай эриний өмнөх 460-525 оны үед хамаарагдах аж. Тэр үеийн хүмүүс энд 252 ширхэг том бага хадан агуйг үүсгэн буй болгоод тэдгээр агуйн дотроо Бурхадын сэрэг дүрийг хадаар бүтээж хана туурга, дээвэр тэргүүтнүүдэд нь 51 мянган ширхэг Бурхан багшийн дүрийг урлажээ. Уул хаданд заларч улс амьтныг гайхшруулсан эдгээр гайхамшигт урлагийн бүтээлийг 1500 жилийн өмнө бүтээж буй болгосон аж. 40 гаруй жил үргэлжилсэн мянга мянган хүний нүсэр хүч хөдөлмөрийн үр дүнд өчүүхэн жижиг хэдхэн см бурхан багшаас эхлээд 17 метр аварга том хадан бурханыг хүртэл тэр цагийн хүмүүс урлан бүтээж чадсан байна. Эдүгээг хүртэл үлдэж хоцорсон 53 агуйнаас 21 агуйг аялагч жуулчдад чөлөөтэй үзүүлж сонирхуулдаг юм байна. Түүхэнд Юньганы хадан агуйнууд нэрээр алдаршиж мөнхөрсөн энэ хадан урлал нь зөвхөн Хятадад төдийгүй дэлхийн хамгийн том гайхамшигт тооцогддог аж. Эртний Хятадын барилга бүтээн байгуулалтын архитектурын онцлог, тэр үеийн хүмүүсийн ахуй амьдрал, зан заншил, өмсөж хэрэглэж байсан хувцас хунар, хадан урлагийн ололт амжилт, хөгжмийн зэмсгүүдийг судалж ойлгоход юугаар ч орлуулшгүй үнэт хэрэглэгдэхүүн болдог байна. Тиймээс олон орны эрдэмтэд, түүх судлаачдын хөл тасардаггүй аж. Дотоод, гадаадын аялагчид жуулчид бол мянга мянгаараа өдөр шөнө, өглөө үдэшгүй цувардаг гэнэ. Түүх дурсгалын энэ мэт гайхамшгаар Шаньши муж бялхам баялаг ажээ. Датун хотоос холгүй орших Хэншань хэмээх нэртэй уулын хадан хананд наалдуулж байгаад барьж байгуулсан өөр нэг ер бусын онц сонирхолтой сүм хийдэд биднийг бас зочлуулав. Өглөөний зургаан цагт босоод эртлэн яарч очсон. Тэгэхгүй бол найм есөн цаг хүрэв үү, үгүй юу үй түмэн хүний хөлд гишгэх газаргүй болтлоо битүү дарагддаг гэнэ. Дэлхийн хамгийн эрсдэлтэй арван барилга байгууламжийн нэгээр бүртгэгджээ. Бас л 1500 жилийн түүхтэй юм байна. Алтайн өндөр уулсыг өөрийн эрхгүй санагдуулсан аварга том хадан хана бүхий нуруунд модон сүм алсаас харахад шувууны бяцхан үүр адил өндөрт өлгөгджээ. Уртын урт модон шатаар уухилан аахилан байж авирч очих юм. Хадан хананд 50 метрийн өндөрт тогтоон барьж байгуулжээ. Хадан хананы тогтоц, өндөр нам өргөн нарийн, халтиргаа гулгаатай нийцүүлж зааны ясан даалууг шахаж нийлүүлэх адил, түүхий сүүний бяслаг шахахтай тун төстэйгөөр тохируулж эвлүүлж байгаад зүүн урдаас баруун тийш нь байрлуулж тогтоосон байх аж. Бумбын бурханы эртний бичгийн сургаалийн Хангиг нэртэй сүм юм байна. Хадан хананд наалдуулж хад чулууг цоолж нүхэлж байгаад тогтоон эв эеийг олсон гэдэг нь гайхмаар. Модон сүмийн ур хийц нь нэн нарийн агаад буурал түүхийн өнгөрч одсон өчигдрийн түүхийг өгүүлэх мэт санагдана. Сүмийн оройд гараад доош сонирхон харвал Датун хотоос ирэх машин тэргүүд шоргоолжны цуваа шиг хөвөрч, амжиж түрүүлж хүрэлцэн ирсэн хүмүүс ханан хадан дахь модон сүм өөд өгсөхөөр өт хорхой шиг өрвөлзөж байв. Хятад улс, Бээжин ба Датун хотод өнгөрөөсөн хэдэн өдөр нүд ирмэхийн зуурт нисэн өнгөрөв. БНХАУ өнгөрсөн 70 жилийн дотор хөгжлийн ямар өндөрлөгт хүрч, хүн ардынх нь аж амьдрал хэрхэн өөдөлж дээшилснийг харахад сэтгэлд нэн таатай байв. Түүх, соёлынх нь дурсгалт газруудаар аялж, тэдгээр үнэт зүйлсээ Хятадын төр засаг, ард түмэн хэрхэн хайрлан хамгаалж, арчилж тордож байгааг үзэхэд үнэхээр бахархах сэтгэл төрж байлаа. 18 дахь агуйд заларсан Бурхан багшийн сэрэг дүр ч мөн адил үзсэн харсан бүгдийн амыг ангайлгаж, нүдийг бүлтийлгэнэ. Эргэн тойронд нь нэг мянган ширхэг бурханы дүрийг хадан дээр урлан бүтээж дүрсэлжээ. Эдгээр жижигхэн бурхадын дотор ав адилхан нь нэг ширхэг ч үгүй гэнэ. Анхааралтайгаар ажиглан харах юм бол мянган жижиг бурхан мянган өөр нүүр царайтай ажээ. Урт хэрмэн ханан хадны дагууд тэдгээрийн үүх түүхтэй холбоотой мэдээ мэдээллийг, хэзээ хэн яаж засч янзалж, шинэчилж сэлбэж ирснийг тов тодорхой бичиж үлдээсэн байх юм. Нэг чулуун хөшөө бидний нүдийг соронздов. Монгол, Хятад бичгээр сийлж бичсэн тэрхүү мэдээллийг манай хөтөч бидэнд сонирхуулан тайлбарлахдаа монголчууд эндхийн сэлбэж засварлах ажилд бас оролцож байсан юм байна. Өвөрмонголын нэг ноён тухайн цаг үед 150 лан мөнгө, нэг ширхэг тэмээ хандивлаж байжээ хэмээн энд бичсэн байна гэж хэлэв. Анхдугаар агуйнд явж орвол 17 метр өндөр хадан Бурхан биднийг ихэмсэг агаад эрхэмсэг байдлаар ширтэн угтав. 1500 жилийн өмнөх үед оччихсон юм шиг ер бусын сонин мэдрэмж төрж байлаа. Бурхан багшийн тэргүүн агуйн дээврийг бараг тулах шахаж байлаа. Чихнийх нь урт 3.1 метр, хөлийн тавхай нь 4.6 метр, гарынх нь дунд хуруу гэхэд 2.3 метр хэмжээтэй ажээ. Бурхан багшийн сэрэг дүрийн эргэн тойрны хадан хананд мөн л хэдэн зуу, мянган ширхэг бурхан багшийн дүрийг зай завсаргүй шигтгэж урласан байх юм. 17 метр өндөр Бурхан багшийн сэрэг дүр, эргэн тойрны ханын урлалыг хүмүүс нүд бүлтийлгэн харж, толгой сэгсрэн гайхшрах агаад нэг агуйгаас нөгөө агуй руу чимээ аниргүйхэн үерлэн урсах бөлгөө. Энд өнөөдөр хэдэн мянган хүн байгааг төсөөлөхөд нэн бэрх бололтой. Автобус автобусаар ар араасаа нөмрөн буух ажээ. Хөл гишгэх зайгүй хөлхөлдөнө. “Сакуамун агуй” гэж нэрлэсэн зургаа дахь хадан агуйнд 15 метр өндөр аварга том дөрвөлжин багана байрлуулж мөн л өмнөхийн адил Бурхан багшийг дээдлэн залжээ. Манай эриний өмнөх 400-493 онд урлаж бүтээсэн гэнэ. Бүх Хятадын хэмжээний бурхан багшийн гурван аварга том бүтээн байгуулалтын нэгд тооцогддог. Дэлхийн түүх, соёлын үнэт өвд бүртгэгджээ. Буддын шашныг үндэслэгч Сакуамун аж амьдралын бүх зүйлийг өөрөөр хэлбэл, анх төрж мэндэлснээс нь эхлээд нирваан дүрийг үзүүлэх хүртэлх хугацааны түүхэн замналыг нь хадан урлалд шигтгэн дүрсэлж үзүүлжээ. Эх сурвалж: Зууны мэдээ сонин  2019.10.11 №202 (6169)
taarch dee
Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

6 цаг 11 мин
25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

6 цаг 18 мин
Д.Цогтбаатар: Шүүхээ муулаад Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй

Д.Цогтбаатар: Шүүхээ муулаад Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй

6 цаг 24 мин
Б.Энхбаяр: Захиалгаар хонгилддог хуулийн схем өв залгамжлах байдалтай байна

Б.Энхбаяр: Захиалгаар хонгилддог хуулийн схем өв залгамжлах байдалтай байна

6 цаг 27 мин
Бүгд найрамдах Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев Монголд ирлээ

Бүгд найрамдах Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев Монголд ирлээ

6 цаг 35 мин
Фото: Газрын гүн дэх уурхайн музей

Фото: Газрын гүн дэх уурхайн музей

11 цаг 45 мин
Х Богд Жавзандамба хутагтын өлмий бат орших болтугай

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 23-нд төрсөн өдөр нь тохиож

12 цаг 32 мин
“Миний дайсны дайсан бол миний найз”

Дөрөвдүгээр сарын 14-ний шөнө Ираны нисгэгчгүй онгоц, баллистик болон далавчит пуу

14 цаг 41 мин
Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?

Манай улс анх 1964 онд төв цэвэрлэх байгууламжийг шүүх буюу механик цэвэрлэгээ хи

15 цаг 11 мин
Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс ажиллаж эхэллэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

15 цаг 16 мин