Хөрстөд орших монгол өв соёл

2019-10-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
[caption id="attachment_72253" align="aligncenter" width="720"] Уран бүтээлч Н.Амарсайханы “Өв соёл” хэмээх инстоляци бүтээл Чаатын хөөрөлдөөний төгсгөл[/caption]     Б.ДОЛЖИНЖАВ   Нэг, хоёр, гурав, дөрвөн аргалыг цувруулан тавьжээ. Аргалыг даган алхваас багцалсан бургаснууд, мөн ийм багцалсан модоор хийсэн араг мэт сав. Түүн дотроо хэдэн ширхэг цагаан аргал хийжээ. Араг мэт сав гэж нэрлэсний учир нь сур болон ямар нэгэн уяагаар тус модон савыг холбож уяагүй, оосоргүйн дээр өндөр, дөрвөлжин хэлбэртэй байсан юм. Мөн эдгээр бүтээлийн дээд талд модон шанага зүүсэн нь анхаарал татна. Энэ бол “Норд Арт” олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд 2015 онд оролцсон уран бүтээлч Н.Амарсайханы “Өв соёл” хэмээх инстоляци бүтээл юм. Дэлхийн олон орны уран бүтээлч оролцдог энэ үзэсгэлэнд Монголын уран бүтээлчид өөрийн улсын онцлог, өвөрмөц заншлыг харуулсан бүтээлээрээ оролцдог.   [caption id="attachment_72254" align="aligncenter" width="720"] Энэ үзэсгэлэнд Монголын уран бүтээлчид өөрийн улсын онцлог, өвөрмөц заншлыг харуулсан бүтээлээрээ оролцдог.[/caption]   Эрт үеэс монголчууд модоор өдөр тутамдаа хэрэглэдэг эд зүйлсээ хийдэг байсныг уран бүтээлч Н.Амарсайхан “Өв соёл” бүтээлээрээ илэрхийлэхийг зорьж бургас модыг багцлан арагтай төстэй сав урлаж, хажууд нь аргал тавьсан нь энэ аж. Монгол Улс, ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 45 жил, “Норд Арт” Монгол Улсын хамтын ажиллагааны таван жилийн ойд зориулсан “Норд Арт” олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд 2015-2019 онд Монгол Улсаа төлөөлөн оролцсон уран бүтээлчдийн нэгдсэн “Хөрстөд оршихуй: Хүршгүйтэй учрахуй“ нэртэй тайлан үзэсгэлэн өчигдөр МН17 арт галерейд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд орчин үеийн шинэлэг урсгалаар уран бүтээлээ туурвидаг Монголын урлагийн салбарын шилдэг уран бүтээлчдийн бүтээлийг дэлгэжээ.   [caption id="attachment_72255" align="aligncenter" width="960"] Уран бүтээлч Б.Бадралын бүтээл.[/caption]   Тухайлбал, 2017 онд “Норд Арт”-д оролцсон залуу уран бүтээлч Ж.Анунарангийн ноос, даавууны өөдөс ашигласан урласан “Өрнөлт” хэмээх бүтээл юм. Энэ жилийн “Норд Арт”-д дэлхийн 100 гаруй орны 3000 гаруй уран бүтээлчээс шалгарсан 371 уран бүтээлч оролцсоноос манай улсын уран бүтээлч, барималч А.Очирболд “Дэгрээ” нэртэй 21x17x3.2 метр хэмжээтэй томоохон төмөр баримлын инстоляц бүтээлээрээ үзэсгэлэнгийн дээд шагнал болох “НордАрт 2019 шагнал”-ын эзнээр тодорсон билээ. ХБНГУ-ын Бюделсдорф хотноо жил бүр  болдог Норд Арт үзэсгэлэн энэ жил 21 дэх удаагаа энэ сарын 13-ны өдрийг хүртэл зохион байгуулагдаж байна. Манай 23 уран бүтээлч 53 бүтээлээрээ Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа юм . “Хөрстөд оршихуй:Хүршгүйтэй учрахуй“ үзэсгэлэн энэ сарын 30-ныг дуустал үргэлжилнэ.   Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.9 № 200 (6167)
Сэргогийн өсөлт

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  Олимпын мөнгөн медальт Пүрэвдоржийн Сэрдамбын тухай онцолж байна.

3 цаг 31 мин
“Их-7”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байна

“Их-7”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байна

4 цаг 33 мин
С.Бямбацогт: Би шүгэл үлээж байна, С зөвшөөрлийн авлига 20-30 сая болчихлоо

С.Бямбацогт: Би шүгэл үлээж байна, С зөвшөөрлийн авлига 20-30 сая болчихлоо

4 цаг 53 мин
Дэлхийн цирк Мөрөөдөл биелсэн Мөсөн өргөөнд

Саяхан, AIC Степпе Арена буюу Мөсөн Өргөөнд  “Дэлхий цирк, Монголд” оло

9 цаг 29 мин
Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны нэгдүгээр улирл

9 цаг 39 мин
Гадаад дахь "Монгол"-оос мэдээлж байна

Үндэсний өдөр тутмын "Зууны мэдээ" сонин Монгол Улс

9 цаг 44 мин
Б.Дэлгэрсайхан: Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар  Хот, тосгоны эрхзүйн байдлын

9 цаг 49 мин
Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна.

9 цаг 59 мин
Р.Энхтайван: Экологийн коридор байгуулахаар судалгаа хийж байна

Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайвантай ярилцлаа.

10 цаг 4 мин