Шувууны лавлах “Жаргал”

2019-10-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Б.ДОЛЖИНЖАВ   Уул уурхайн менежерээс шувууны гэрэл зурагчин болсон сонирхолтой түүхтэй хүн бол Шувууны Жаргал нэрээр олонд танигдсан Л.Жаргалсайхан юм. Манай  улсад  бүртгэлтэй 513 зүйлийн шувууны 370-ыг нь гэрэл зургийн хальснаа буулгасан түүнийг “Хобби” буландаа онцоллоо. 1990-ээд оны сүүлчээс өнгөрсөн оныг хүртэл “Бороо Гоулд” компанийн аюулгүй ажиллагаа, байгаль орчны хэлтсийг ахалж байгаад 2011 оноос бие даан шувууны зураг авсаар өдгөө найман жил болж буй юм. 21 аймгийн 18-д нь ямар шувуу байдгийг андахгүй мэдэх тэрээр шувууны зураг авахын өмнө гурван чиглэлээр судалгаа хийдэг байна. Эхлээд шувуудын байршил, онцлог, занг шувуу судлаачдын танин мэдэхүйн ном, цахим хуудсаас хайна. Хоёрдугаарт, гэрэл зургийн хэрэгсэл камер, дурангаа хэрхэн ашиглах талаар судална. Гуравдугаарт, шувуу байнгын хөдөлгөөнтэй амьтан учраас зургийг нь 1-2 удаа өнгөцхөн авч болдоггүй тул олон удаа дарна. Тухайн шувуу нисчихгүй бол 1000 удаа ч дарж болдог аж.   [caption id="attachment_72145" align="aligncenter" width="960"] “Монгол ногтруу”. Латин нэр нь “Хачин хуруут”[/caption]   [caption id="attachment_72146" align="aligncenter" width="966"] “Ягаан тодол”[/caption]   [caption id="attachment_72147" align="aligncenter" width="960"] “Дорнын хулд” махчин шувуу[/caption]   Харин нийтлэлийн эзэн Жаргал өнгөрсөн жил Архангай аймгийн Цэнхэр суманд Хойд Америкаас төөрөөд ирсэн маш ховор шувууны зургийг 670 удаа дараад 5-6 нь авч үлджээ. Энэ шувуугаа шинэ төрөл зүйлийн шувуугаар бүртгүүлж Монголын шувуудын санд чухал хувь нэмэр оруулсан юм. Шувуу байнгын хөдөлгөөнтэй  амьтан тул зургийг нь дарахын тулд өндөр уул руу авирч, нуур руу орно. Энэ үед камераа унагаах тохиолдол гарна. Олж хараагүй шувуугаа хайгаад явж байхад хэдэн км явах нь хамаагүй, олж харах нь чухал” хэмээн хэнэггүйхэн ярина лээ. Шувууны зурагчдын хувьд таарсан, таараагүй шувуудынхаа талаар алдсан, оносноо ярих нь хамгийн сайхан, хөгжилтэй мөч байдаг гэсэн. “Шувууны гэрэл зураг авна гэдэг том сорилт. Харна гээд зорьсон шувуутайгаа таарах магадлал бага. Зургийг нь авсан ч дутуу санагдана. Бараг шувуугаа сандал дээр суулгаж байгаад тухтайхан авах юмсан гэж бодно. Тэр байтугай нэг шувууны зургийг авна гэсэн бол таван жилийн дараа ч хойноос нь явна” гэсэн юм. Хавар үржлийнхээ үед шувуу хамгийн гоё, тод өнгөтэй болохын сацуу ижлээ дуудахын тулд бүжиглэнэ. Хонин тоодог үржлийнхээ үед шүхэрлэх буюу танго, товшуур бүжиг  бүжиглэдэг” хэмээн ярих түүнийг шувууны лавлах гэхэд буруудахгүй. Найман жилийн хугацаанд 4000 цагийг шувуунд зарцуулсан тэрээр аль хэдийнэ өөрийн салбартаа амжилттай яваа манлайлагчдын нэг билээ.   Дашрамд дурдахад өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулсан салбар салбарын шилдэг манлайлагчид өөрийн илтгэлээ танилцуулдаг “TEDxUlaanbaatar” эвэнтийн 2019 оны шилдэг 15-д түүний илтгэл багтжээ. Түүний “Jargal’s Bird Photo” цахим хуудсаар зочилж Монгол орны шувуудтай танилцаарай.    Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.8 № 199 (6166)
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

7 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

28 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

45 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

1 цаг 1 мин
Н.Алтанхуяг: Цэцийн хууль морин дэл дээгүүр явчихвий

Н.Алтанхуяг: Цэцийн хууль морин дэл дээгүүр явчихвий

2 цаг 59 мин
Ройтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ

Ройтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ

4 цаг 31 мин
Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Энэ долоо хоногт дэлхий дахинаа болсон үйл явдлын нэг нь Газын зурвастай холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс нэн даруй гал зогсоох тогтоолыг баталж чадлаа. Түүнчлэн өнгөрсөн баасан гарагт Москва хотноо болсон зэвсэгт халдлагын дараа улс орнууд ОХУ руу иргэдээ зорчихгүй байхыг анхааруулсаар байна.

7 цаг 4 мин
Сошиал орчинд ёс зүйтэй мэдээлэхийг уриаллаа

Бодит байдлыг сурвалжлан мэдээлэхдээ хэн нэгнийг ялгаварлан гадуурхаж, хэвшмэл ойлголтын золиос болгохгүй байх нь хэвлэл мэдээллийн мэргэжлийн ёс зүйн зарчим билээ. Иймд, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид жендэрийн тэгш эрхийг хангах чиглэлд манлайлж, хариуцлагаа дээшлүүлж ажиллах шаардлага сонгууль хаяанд ирсэн энэ үед чухал болоод байна. Хэвлэл мэдээллийн байгууллагуудаас ёс зүйтэй нийтлэл, нэвтрүүлэг түгээхийг уриалж байдаг “Хэвлэл мэдээллийн зөвлөл”, Их британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран “Хэвлэл мэдээлэлд эрх тэгш байдлыг бүрдүүлэх нь” сэдэвт симпозиумыг өчигдөр зохион байгуулав. 

7 цаг 14 мин
Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Уг нь энэ УИХ “багц”-аараа маш том реформуудыг хийсэн юм. Үндсэн хуулийн томоохон өөрчлөлт, авлига, адбан тушаалын ашиглалт, гэмт хэргийн эсрэг олон хуулийг батлан гаргасан. Баргийн УИХ чадахааргүй улс төрийн “шийдвэр” л дээ.

7 цаг 19 мин
Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 51.4 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Чуулганы нэгдсэн хуралдааны протоколыг хүргэж байна.

7 цаг 19 мин