Л.Болд: Хэрэг улам бүдгэрч байна

2019-10-02
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

 Б.БАЯРЖАВХЛАН

Ардчиллын алтан хараацайнуудын нэг С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөх ёслол өнөөдөр /10.2/ боллоо. Энэ үеэр Ардчилсан намын удирдлагууд, УИХ гишүүд болон түүнтэй хамт ардчилсан хувьсгалын төлөө зүтгэж явсан нөхөд нь ирсэн байв.

Энэ үеэр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Энэ хэргээр 21 жил улс төр хийлээ. Нууц гэдэг асуудлын дор улстөржүүлж, хөшигний ард тоглодгоо болих хэрэгтэй.  Энэ хэргийн тухай ард иргэдэд нээлттэй болгох ёстой. С.Зориг агсны хэргийг үйлдсэн этгээдүүдийг гурван шатны шүүхээр тогтоосон шийдвэр гаргасан. Нэр бүхий улстөрчид улс төр хийж, ашиг хонжоо харсан байдалтай байна. Одоо болтол захиалагч ил болохгүй байна. Ерөнхий сайд, Засгийн газарт Ардчилсан намын даргын хувьд С.Зоригийн хэрэгтэй холбоотой хууль хүчний байгууллага, шүүх, мөрдөн шалгасан баримтуудыг ард түмэнд нээлттэй болго. Нууц гэдэг нэрийн ард улс төр хийдгээ боль. Захиалагчийг ард түмэнд зарла гэсэн хүсэлт илгээсэн. Эрүүдэн шүүсэн бичлэг бол кино зураг. Өндөр нягтаршил бүхий камераар бичсэн байсан. Хэзээ ч шоронгийн камер тийм байдаггүй юм. Битгий зохион байгуулалттай улс төрийн жүжиг тавиад бай. Хэргийн захиалагч ил болох гэхээр янз бүрийн тавилттай жүжиг тавьдгаа болимоор байна” гэв. Мөн иргэн Б.Мөнхжаргал “Өнгөрсөн 21 жилд энэ хэргийг илрүүлнэ гэж нэр бүхий хүмүүс эрх мэдэлэлд хүрсэн. Зарим албан  тушаалтнууд мөрдэс нэмсэн. Жүжиг шиг юм болж байна. Үүний үнэн, мөнийг олох ёстой. Прокурор болон төр ажлаа хийх ёстой. Өнгөрсөн хугацаанд улс төрийн байдлаар ашиглагдаж ирсэн. Жинхэнэ гэмтэн тодроогүй. Содномдаржаа, Чимгээ нарыг гурван шатны шүүхээр шийдвэрлэсэн гэж байгаа боловч энэ хэргийн нотлох баримтуудыг хуурамчаар эрүүдэн шүүх байдлаар үйлдсэн талаар задарч байна. Хүн гүтгэж хэрэгт унагаасан хүмүүс нь мэдүүлэгчээсээ буцаж хэргийн шинэ нөхцөл байдал үүсч байна. Үе үеийн эрх баригчид энэ хэргийг илрүүлнэ гэж ирсэн боловч хэсэг бүхий хүмүүс эрх мэдэлд хүрдэг. Өнгөрсөн 21 жилийн турш үнэн нь олдоосой гэж хүсч байна. Хууль шүүхийн байгууллага ажлаа хиймээр байна” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Л.Болд “Аравдугаар сарын 2.  Монголын түүхэнд тохиосон хар өдөр. Энэ аймшигт хэрэг илрэх нь улам бүрхэг болж байгаа. Хоёр гэмгүй хүнд ял тулгаж, шоронд хорьсон. Тэднийг эрүүдэн шүүсэн аймшигтай хэрэг илэрсэн. Гэхдээ бид эрүүдэн шүүгдсэн хүмүүсийг цагаатгах талаар Монголын ард түмэн дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй байна. Үүний төлөө Түр хороо ажиллах болно” гэв.

Эх сурвалж:www.polit.mn

Монгол инженер Ж.Золжаргалын "Инженерийн 10 шийдэл" номын нээлт өнөөдөр боллоо

Энэхүү номд орчин үеийн технологийг ашиглан XXI зууны Монголыг бүтээх тухай 10 ши

6 цаг 45 мин
Т.Доржханд VS Б.Баттөмөр

Т.Доржханд VS Б.Баттөмөр

7 цаг 10 мин
С.Наранцогт: Гашуунсухайтын замын талаар салбарын сайд нь тэнгэр газар шиг тоон мэдээлэлтэй явдаг юм байна

С.Наранцогт: Гашуунсухайтын замын талаар салбарын сайд нь тэнгэр газар шиг тоон мэдээлэлтэй явдаг юм байна

7 цаг 28 мин
Б.Энх-Амгалан:Мэргэжлийн стандарт боловсруулж, нутагшуулах асуудлыг холбоо шийдэх эрх зүйн чадамж байхгүй, би энэ заалтад эргэлзэж байна

Б.Энх-Амгалан:Мэргэжлийн стандарт боловсруулж, нутагшуулах асуудлыг холбоо шийдэх эрх зүйн чадамж байхгүй, би энэ заалтад эргэлзэж байна

7 цаг 33 мин
Дүгнэлт: Галд өртсөн дөрвөн объектоос 207 дугаар байрыг дахин ашиглах боломжгүй

Дүгнэлт: Галд өртсөн дөрвөн объектоос 207 дугаар байрыг дахин ашиглах боломжгүй

7 цаг 45 мин
Сэргогийн өсөлт

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  Олимпын мөнгөн медальт Пүрэвдоржийн Сэрдамбын тухай онцолж байна.

11 цаг 37 мин
“Их-7”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байна

“Их-7”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байна

12 цаг 39 мин
С.Бямбацогт: Би шүгэл үлээж байна, С зөвшөөрлийн авлига 20-30 сая болчихлоо

С.Бямбацогт: Би шүгэл үлээж байна, С зөвшөөрлийн авлига 20-30 сая болчихлоо

12 цаг 59 мин
Дэлхийн цирк Мөрөөдөл биелсэн Мөсөн өргөөнд

Саяхан, AIC Степпе Арена буюу Мөсөн Өргөөнд  “Дэлхий цирк, Монголд” оло

17 цаг 35 мин
Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны нэгдүгээр улирл

17 цаг 45 мин