Л.БАТДОРЖ
Жил бүрийн 05 дугаар сарын 18-нд Олон улсын музейн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд олон нийтэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Монгол Улс 1998 онд анх тэмдэглэсэн бөгөөд 2003 онд ОУМЗ-ийн Монголын Үндэсний хороо байгуулагдсанаар энэ өдрийг 16 дахь жилдээ тасралтгүй тэмдэглэж байна.
Тус өдрийг угтан “Алтай ятга”-ыг Монгольн Театрын музейн Үндэсний хөгжмийн танхимд залах нээлтийн үйл ажиллагаа, болон “Ирээдүйд өвлөгдөх эртний өв соёл” үзэсгэлэнг дэлгэжээ.
Монголын түүх, соёлын биет болон биет бус өвийг хүүхэд залуучуудад таниулан сурталчлах зорилгоотой юм байна.
Эх сурвалж: www.polit.mn