Николас Кейж дөрөв хоногийн дараа гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд ханджээ

2019-03-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.АРИУН Холливудын жүжигчин Николас Кейж  найз бүсгүй Эрика Койкетай гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж баталгаажуулснаасаа хойш ердөө дөрөв хоногийн дараа хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байна. Энэ талаар TMZ портал сайт мэдээлэхдээ, хосууд өнгөрсөн бямба гаригт Лас Вегаст гэрлэлтийн гэрчилгээ гардаж авсан, харин лхагва гаригт жүжигчин эр үүнийгээ хүчингүй болгохоор шүүхэд хандсан гэсэн байна. Харин Daily Mail сонинд эх сурвалж, “Гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандахдаа жүжигчин согтуу байсан бөгөөд гэргийгээ мөнгөтэй холбоотой асуудалд буруутгаж байсан” гэж мэдээлсэн байна. Николас Кейж нь Копполагийн гэр бүлийн гурав дахь үеийн авьяаслаг уран бүтээлч. Америкийн нэртэй кино найруулагч  Френсис Форд Коппола түүний авга ах нь байсан. Кейж 70 гаруй кинонд тоглосон бөгөөд кино урлагийн нэр хүндтэй шагнал болох Алтан бөмбөрцөг дөрвөн удаа, Оскарын шагнал хоёр удаа хүртэж байсан билээ. Хувийн амьдралынхаа тухайд Холливудын жүжигчин өмнө нь гурван удаа гэрлэж байсан. Тэрээр гурав дахь эхнэр Элис Кимээс 2016 оны нэгдүгээр сард гэрлэлтээ цуцлуулжээ. Харин Эрика Койкетэй  2018 оноос болзож эхэлсэн аж. Эх сурвалж: www.polit.mn
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

3 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

25 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

42 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

58 мин
Н.Алтанхуяг: Цэцийн хууль морин дэл дээгүүр явчихвий

Н.Алтанхуяг: Цэцийн хууль морин дэл дээгүүр явчихвий

2 цаг 56 мин
Ройтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ

Ройтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ

4 цаг 27 мин
Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Энэ долоо хоногт дэлхий дахинаа болсон үйл явдлын нэг нь Газын зурвастай холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс нэн даруй гал зогсоох тогтоолыг баталж чадлаа. Түүнчлэн өнгөрсөн баасан гарагт Москва хотноо болсон зэвсэгт халдлагын дараа улс орнууд ОХУ руу иргэдээ зорчихгүй байхыг анхааруулсаар байна.

7 цаг 1 мин
Сошиал орчинд ёс зүйтэй мэдээлэхийг уриаллаа

Бодит байдлыг сурвалжлан мэдээлэхдээ хэн нэгнийг ялгаварлан гадуурхаж, хэвшмэл ойлголтын золиос болгохгүй байх нь хэвлэл мэдээллийн мэргэжлийн ёс зүйн зарчим билээ. Иймд, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид жендэрийн тэгш эрхийг хангах чиглэлд манлайлж, хариуцлагаа дээшлүүлж ажиллах шаардлага сонгууль хаяанд ирсэн энэ үед чухал болоод байна. Хэвлэл мэдээллийн байгууллагуудаас ёс зүйтэй нийтлэл, нэвтрүүлэг түгээхийг уриалж байдаг “Хэвлэл мэдээллийн зөвлөл”, Их британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран “Хэвлэл мэдээлэлд эрх тэгш байдлыг бүрдүүлэх нь” сэдэвт симпозиумыг өчигдөр зохион байгуулав. 

7 цаг 11 мин
Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Уг нь энэ УИХ “багц”-аараа маш том реформуудыг хийсэн юм. Үндсэн хуулийн томоохон өөрчлөлт, авлига, адбан тушаалын ашиглалт, гэмт хэргийн эсрэг олон хуулийг батлан гаргасан. Баргийн УИХ чадахааргүй улс төрийн “шийдвэр” л дээ.

7 цаг 16 мин
Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 51.4 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Чуулганы нэгдсэн хуралдааны протоколыг хүргэж байна.

7 цаг 16 мин