Le Figaro: Угсаа залгах хан хүүгийн залгамжлагчийг тодруулж байна

2018-10-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Саудын Арабын угсаа залгамжлах хан хүү Мухаммед бен Сальман Аль Сауд
© Nicolas Asfouri - Pool/Getty Images
Д.ЭНХЭЭ Сэтгүүлч Жамаль Хашкаж сураггүй алга болсонтой холбогдуулан Эр-Риядад үзүүлэх дарамт хүчтэй болсон явдал вангийн гэр бүлийнхнийг Саудын Арабын угсаа залгамжлах хан хүү Мухаммед бен Сальман Аль Саудын залгамжлагчийг тодруулахад хүргэжээ. Энэ тухай Le Figaro сонин Парис дахь нэрээ хэлээгүй дипломат эх сурвалжийг эш татан өнгөрсөн пүрэв гаригт мэдээлжээ. Уг эх сурвалжийн хэлснээр, долоон үндсэн омгийн төлөөллөөс бүрдсэн вангийн гэр бүлийн “мэргэдийн зөвлөл” хаалттай хаалганы цаана нэлээн хэд хоногийн турш зөвлөлдөж байгаа аж. “Олон шинжээчийн үзэж байгаагаар энэхүү зөвлөл угсаа залгамжлах хан хүүгийн орлогчийг томилж магадгүй юм байна. 2017 оны зургадугаар сард Мухаммед бен Сальман Аль Сауд албан ёсоор угсаа залгамжлах хан хүү болсны дараа уг албан тушаалыг татан буулгасан” хэмээн тус сонин онцолжээ. Le Figaro сонины тэмдэглэснээр угсаа залгамжлах хан хүүгийн бага дүү, АНУ-д Элчин сайдын алба хашиж байгаад өнгөрсөн долоо хоногт буцаж ирсэн 30 настай Халед бен Сальманыг томилж магадгүй ажээ. "Хэрвээ Халед бен Сальман орлогчоор томилогдвол Мухаммед бен Сальман Аль Сауд одоо шууд биш боловч албан тушаалаасаа буух асуудал ойртоно. Хэрвээ түүнийг томилбол вангийн баримталж буй бодлогоор Сальманыхны удмын засаглал хадгалагдах юм байна” хэмээн Эр-Рияд дахь эх сурвалжийн үгийг Le Figaro  эш татжээ. Эр-Риядын бодлогыг шүүмжилдгээрээ нэрд гарсан Саудын сэтгүүлч Жамаль Хашкажи аравдугаар сарын 2-нд бичиг баримт бүрдүүлэхээр Стамбул дахь өөрийн орны ерөнхий консулын газарт  очсоноос хойш сураг тасарсан билээ. Туркийн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл өөрийн улс орны, түүний дотор ерөнхийлөгчид ойр албан тушаалтнуудыг эш татан мэдээлж байгаагаас үзвэл Хашкажи дипломат байгууллагын байранд амь үрэгдсэн аж. Уг хувилбарыг Туркийн цагдаагийнхан үндсэн хувилбарын нэгд авч үзэж байгаа тухай аравдугаар сарын 6-нд  мэдээллийн Reuters агентлаг мэдээлжээ. Үүнийг Эр-Риядын зүгээс өнөөг хүртэл үгүйсгэсээр байгаа. Үүний хамт Америкийн телевизийн CNN компанийн мэдээлж байгаагаар Саудын Арабын эрх баригчид байцаалт авч байх үеэр сэтгүүлч нас барсныг хүлээн зөвшөөрөхөөр бэлтгэж байгаа ажээ. Эх сурвалж: www.polit.mn      
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

4 цаг 35 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

5 цаг 27 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

5 цаг 33 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

5 цаг 47 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

6 цаг 9 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

10 цаг 32 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

10 цаг 37 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

10 цаг 47 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

10 цаг 52 мин
Сурах бичигт сул тал бий юү?

“Зууны мэдээ” сонин “Математикаас хүнд Монгол хэл” эрэн сурвалжлах нийтлэлээ хү

10 цаг 57 мин