"Талийгаач Хархайнтолгой төсөл дээр өмгөөлөгчөөр ажиллаж байсан, энэ бол зохион байгуулалттай аллага"

2024-04-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Өмгөөлөгч Г.Батбаяр агсны хэргийн талаар иргэний нийгмийн байгууллагууд /2024.04.29/ мэдээлэл хийлээ."Эвийн хүч" төрийн бус байгууллагын мэргэжилтэн С.Чимгээ "Дорноговь аймагт болж буй ураны асуудал дээр талийгаач өнөөдрийг хүртэл тууштай хазаарлаж ирсэн хүн. Монгол Улсын хууль шүүхийн байгууллага энэ хэргийг үнэн мөнөөр нь шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Энэ бол зохион байгуулалттай аллага. Тиймээс хэргийн илрүүлэлт будилах эрсдэлтэй. Гэр бүлд нь өглөө залдлан шинжилгээ хийнэ гэсэн мөртлөө 00:00 цагт гэрийнхнийх нь төлөөллийг нь оролцуулахгүйгээр задлан хийсэн. Задлан хийснээс нь эхлээд харвал энэ бүхэн зохион байгуулалттай нь тодорхой байна. Талийгаачийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Түүнийг амиа хорлосон мэтээр харлуулж байгаа явдалд харамсч байна. Ардчилсан нийгэмд хүнийг эрүүдэн шүүдэг явдлыг таслан зогсоох ёстой. Талийгаачийн машиныг онгойлгохдоо яагаад гэр бүлийнхнийг нь дуудаагүй юм. Ямар ул мөрөө нууж байгааг бид таашгүй. Хуралд оролцох байсан иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг цагдаагийн байгууллага дуудаж, нууцын гэрээ байгуулж байна гэлээ.

Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Ш.Түвдэнбалжир: -Энэ сарын 19-ны орой талийгаачтай бид ярьсан зүйлээ ил болгохоос өөр аргагүй нөхцөл үүсээд байна. Г.Батбаяр сүүлийн найман жил Хархайнтолгой төсөл дээр үндэсний нэг талын өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн. Энэ цаг үед түүнд бүх төрлийн дарамт шахалт ирсэн" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Японд “Ганцаардмал үхэл” газар авчээ

Арлын орон Япон улс соёл, шашин, байгалийн үзэсгэлэнт газруудаараа дэлхий нийти

1 цаг 54 мин
Германд хэт барууны үзэлтэй улстөрчид нэмэгдэж байна

Хэт барууны үзэлтэй Германы улстөрийн Альтернатив намын улстөр

1 цаг 56 мин
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Хятадад айлчилна

Бүрэн эрхийн хугацаагаа зургаан жилээр сунгаж дахин сонгуульд ялалт ба

1 цаг 58 мин
“ТВ-9” телевиз AI хөтлөгчтэй боллоо

“ТВ-9” телевиз AI хөтлөгчтэй боллоо

3 цаг 7 мин
Д.Пүрэвдаваа: "Үндэсний эвсэл"-тэй нэгдэж сонгуульд оролцоно

Д.Пүрэвдаваа: "Үндэсний эвсэл"-тэй нэгдэж сонгуульд оролцоно

6 цаг 54 мин
Н.Номтойбаяр: Миний бие хуульд зааснаар сонгуульд нэр дэвших бүрэн эрхтэй

Н.Номтойбаяр: Миний бие хуульд зааснаар сонгуульд нэр дэвших бүрэн эрхтэй

7 цаг 7 мин
"Орон нутагт багийн эмч дутагдалтай байна"

​​​​​​​“Зууны мэдээ” сонин “Хэв маяг хэмнэл” буландаа Булган аймгийн эрүүл мэндий

13 цаг 2 мин
Сэтгэл зүйн үйлчилгээ монголд болон бусад улсад

Сэтгэл зүйн зөвлөгөө нь мэргэжлийн гэх тодорхойлолтоор анх дэлхи

13 цаг 7 мин
Ажиллаж байгаа үедээ түүхийг бүтээж, амжилт гаргах нь миний зарчим

УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хорооны дарга, Баянзүрх дүүргийн МАН-ын дарга Энхтайваны Бат-Амгалантай ярилцлаа.

13 цаг 7 мин
Б.Энхбаяр VS Л.Энхбилэг

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэгт эр

13 цаг 12 мин