Цагаан суваргын 34 хувь МАК-д үлдэх үү, Баялгийн санд ирэх үү?!

2024-04-29
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ГАРЬД

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг энэ сарын 19-нд УИХ баталсан. Дагаад хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хууль зэрэгт өөрчлөлт оруулах төслүүд ч батлагдсан. Энэ хууль, хуулиудын өөрчлөлт батлагдсантай холбоотойгоор стратегийн ач холбогдол бүхий ордын хуульд заасан хувь хэмжээг Үндэсний баялгийн санд авах ажил хийгдээд эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар Эрдэнэтийн овоолгыг эзэмшдэг “Ачит Ихт”-ийн 34 хувийг авах шийдвэрийг гаргасан. Араас нь Цагаан суваргын орд яригдаад эхэллээ. Гэхдээ тус ордыг эзэмшдэг МАК компани “…34 хувиа өгөхгүй” гэсэн байр суурьтай байгаа бололтой. Учир нь Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдахын өмнөхөн МАК ХХК-ийн Бодлогын зөвлөлийн дарга Н.Нямтайшир “…Хэрэв Ашигт малтмалын тухай хуульд өргөн барьсан хэлбэрээр өөрчлөлт орох тохиолдолд ямар сөрөг үр дагаврууд бий болох вэ гэдгийг сайн бодох ёстой. Хуулийн төсөлд заасан 20 хувиас дээшгүй буюу хяналтын багцгүй, олон хөрөнгө оруулагчтай болох тохиолдолд шийдвэр гаргалт удаан, нэгдсэн бодлогогүй байх эрсдэл үүснэ. Ийм нөхцөл үүсвэл хөрөнгө оруулалт санхүүжилт босгох боломжгүй. Мөн уул уурхайн томоохон төслүүдийн хэрэгжилт удаашрах, хувьцаа зэмшигчдийн хооронд маргаан үүсэх, төсөл ашиглалтад орох хугацаа хойшлох магадлалтай. Ингэснээр стратегийн ордууд эдийн засгийн эргэлтэд орохгүй байх, ер нь бол салбарын хөгжилд шууд сөрөг нөлөө үзүүлнэ гэж бодож байна. Өөр нэг хүчин зүйлийн тухай би бас хэлэхийг хүсч байна. “Хөгжлийн банкны”, “Нүүрсний” гэх сонсголын үеэр төрийн албан хаагчид, бизнес эрхэлж байгаа аятай маш их хөрөнгөжсөн болохыг бүх ард түмнээрээ л харсан. Хуулийн төсөлд тусгагдсан хувьцаагаар дамжаад мөнгө угаах хэлбэр рүү шилжчих вий, гадныханд стратегийнхаа ордын хувьцааг шууд болон дам байдлаар алдчих вий гэдгийг л сайтар бодож, зохицуулах ёстой юм шүү. Хэзээ нэгэн цагт “Стратегийн ордын тухай” гэсэн сонсгол бүү болоосой гэдгийг л анхааруулмаар байна” гэж байсан юм.
Тэгвэл тус компанийнхан Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар үүсэж буй асуудлаар Цэцэд хандахаар зэхэж байгаа бололтой. Эх сурвалжуудын мэдээллээр, энэ хуулийг “түдгэлзүүлэх”-ээр Цэцэд хандах гээд зөвлөх үйлчилгээний томоохон компаниудтай хамтарч ажиллаад эхэлжээ. 

Ер нь бол Цагаан суваргын асуудал одоогоос арваад жилийн өмнө Цэцээр шийдэгдэж байсан түүх бий. УИХ-ын 2014 оны долдугаар сарын 1-ний “…Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай” 54 дүгээр тогтоолоор “…Тус ордод төр хувь эзэмших шаардлагагүй” гэж шийдсэн. Харин тухайн үед УИХ-ын дэд дарга Л.Цог “…Энэ тогтоол Үндсэн хууль зөрчсөн” гэсэн маргааныг Цэцэд гаргасан. Цэц 2015 оны тавдугаар сарын 20-нд дунд суудлын хуралдаанаараа хэлэлцээд “…Үндсэн хууль зөрчөөгүй байна” гэж дүгнэсэн. Тэгэхэд Цэцийн дарга Ж.Амарсанаа даргалж, Н.Жанцан, Ш.Цогтоо, Д.Сугар, Д.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр шийдсэн байдаг. Тэгж Цагаан суваргын орд хувийн компанид үлдэж байв. Өөрөөр хэлбэл, тухайн үед УИХ-ын тогтоолыг эсэргүүцсэн УИХ-ын гишүүний гомдлоор маргаан үүсэж байжээ. 

Тэгвэл энэ удаад МАК өөрөө Цэцэд хандах бололтой. Ингэхээр тун удахгүй Цэц дээр Цагаан суваргын асуудлаар төр, МАК хоёрын хооронд томоохон маргаан үүснэ гэсэн үг. Нэг үгээр хэлбэл, Үндэсний баялгийн сангийн хууль Үндсэн хууль зөрчсөн үү, үгүй юу гэдгийг Цэц дүгнэхээр болж байна. Нэг үгээр хэлбэл, “…Цагаан суваргын 34 хувь МАК-д үлдэх үү, Үндэсний баялгийн санд ирэх үү” гэдэг асуудал яригдана.

Дашрамд хэлэхэд, арваад жилийн УИХ дээр, Цэц дээр гаргасан шийдвэрүүдийн ард ноцтой “үйл ажиллагаа” явагдсан гэдэг албан бус мэдээлэл байдаг. Одоо ч яригддаг. Гэвч тэр мэдээллийг хууль хяналтынхан албан ёсоор олон нийтэд зарлаагүй өдийг хүрсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 84 (7328)

 

Бүр 100 хувь төрд ав. Ямар нямтайшир гэгчийн хувийн өмчүү. Газрын бөяоаг нийт ард түмний буюу тбрийн өмч. Олон таван үггүй буцааж ав. Лоббигоор авсан шдээ
Тэргүүн хамба уриалга гаргажээ

Тэргүүн хамба уриалга гаргажээ

9 цаг 44 мин
Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэдэж байгаа

Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэдэж байгаа

9 цаг 48 мин
Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-26 жилийн хорих ял оноолоо

Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-26 жилийн хорих ял оноолоо

9 цаг 53 мин
Д.Мөнх-Эрдэнэ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг химийн аргаар гаргаж авч, хэрэглээнд нийлүүлэх асуудал даамжирсан

Д.Мөнх-Эрдэнэ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг химийн аргаар гаргаж авч, хэрэглээнд нийлүүлэх асуудал даамжирсан

9 цаг 59 мин
Тэрбумтан Марк Цукерберг

“Фэйсбүүк”-ийг үндэслэгч, тэрбумтан Марк Цукерберг 1984 оны энэ өдөр буюу тав

10 цаг 49 мин
Л.Гантөмөр боловсролын сайд байхад Сайнтлоги хэмээх шашны гаж урсгалын хичээлийг 32 мянган багшид заажээ

Сайнтлоги хэмээх шашны гаж урсгал нь АНУ-аас гаралтай бөгөөд хүни

11 цаг 17 мин
Улаанбаатар-Прага чиглэлд нислэг үйлдэнэ

Улаанбаатар-Прага чиглэлд нислэг үйлдэнэ

11 цаг 43 мин
Сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа эхэллээ

Сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа эхэллээ

12 цаг 32 мин
Ногоон автобусны сонсгол тавдугаар сарын 21, 22-нд болно

Ногоон автобусны сонсгол тавдугаар сарын 21, 22-нд болно

12 цаг 34 мин
Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт оржээ

Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт оржээ

12 цаг 41 мин