Дөрвөн улсын хамтарсан эрдэм шинжилгээний хурал боллоо

2024-04-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль, ОХУ-ын С.А.Герасимовын нэрэмжит Бүх Оросын кино урлагийн их сургууль, Эрхүү хотын Техникийн судалгааны үндэсний их сургуультай хамтран “Евроазийн мэдээлэл-харилцааны орон зай: Орчин үеийн ололт, хандлага, ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өчигдөр танхим болон цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Тус хурлыг энэ жил дөрөв дэх удаагаа зохион байгуулж байна. Хуралд Монгол, ОХУ, Беларусь, Казакстан гэсэн дөрвөн улсын соёл, урлагийн салбарын 47 эрдэмтэн оролцож, кино урлагийн салбарын хөгжил, цаашдын чиг хандлага, соёл, урлагийн салбарын хамтын ажиллагаа, кино урлаг дахь хиймэл оюун ухааны хэрэглээ, салбар дундын судалгааны онцлог зэрэг олон сонирхолтой сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. 

Энэ жилийн хурлыг ОХУ-ын Эрхүү хотын Техникийн судалгааны их сургуулийн “Сэтгүүл зүй, сурталчилгааны тэнхим” удирдан зохион байгуулсан бөгөөд хэл, соёлын асуудлыг хэлэлцсэн салбар хуралдаан явагдсанаараа онцлог боллоо.

Цаашид соёл, урлагийн салбар дахь технологийн хэрэглээ, улс орнуудын кино урлагийн салбарын хөгжлийн онцлог, соёл урлагийн салбар дахь салбар дундын судалгааг хөгжүүлэхэд чиглэсэн асуудлуудыг хэлэлцэхээр  төлөвлөж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 24. ЛХАГВА ГАРАГ. № 81 (7325)

 

Буриад ахуйг илтгэх  “Хайрын домог”

“Зууны мэдээ” сонин “Кино ертөнц” буландаа UBS Pictures компанийн ээлжит уран бүт

3 цаг 16 мин
ТЕГ мэдээллийн аюулгүй байдлын олон улсын стандарт нэвтрүүллээ

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг цахимжуулах, иргэдэд хүндрэлгү

3 цаг 21 мин
Өчил-5

Өнөөдөр морь өдөр. Морь жилтэй байсан миний охины төрсөн өдөр.

3 цаг 26 мин
Инфляц буурсан нь эдийн засгийн сэргэлтэд нөлөөлжээ

Манай улсын эдийн засаг өнгөрсөн оны гүйцэтгэлээр долоон хувийн өсөл

3 цаг 31 мин
Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 188 орноос 88 дугаар байрт жагсжээ

"Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг энэ жил "Эх дэлхийнхээ төлөөх

3 цаг 36 мин
Fake news нийгэмд ямар хор “шахдаг” вэ

Дэлхий даяар худал мэдээлэл сая саяараа үйлдвэрлэгдэж байна.

3 цаг 41 мин
Д.Болорсүрэн: Бодлого боловсруулж ажиллах эмэгтэйчүүдээр төр дутаж байна

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид,шинийг санаачлагчдыг

3 цаг 46 мин
Сонсголуудыг цуцлах уу?

Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Хөдөөнөөс сонгогдсо

3 цаг 51 мин
Л.Оюун-Эрдэнэ: “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуу

3 цаг 56 мин
Шүүт гацааны малчин хос

Бидний хамтарсан аялал ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Баруун үзэмчин хошу

4 цаг 1 мин