Б.Энхбаяр: Захиалгаар хонгилддог хуулийн схем өв залгамжлах байдалтай байна

2024-04-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /04.23/ хуралдаанаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Транспэрэнси Интернэшнл байгууллагын судалгааг хүмүүс янз бүрээр тайлбарласан. Тэмцэл явуулаад байдаг, авлигын байр ухраад байгаа. УИХ олон чиглэлд ажилласан. Төр хэсэг хугацаанд юм илрүүлсэн учраас байр ухарсан гэж ойлгосон. Шинэ сайд авлигатай тэмцэх хөтөлбөрт тус байгууллагын тайланг хэрхэн тусгасан бэ" гэв. 

Түүний асуултад Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр "2023 оны Транспэрэнси Интернэшнл байгууллагын дүгнэлт нь 2022 оны эцсийн байдлаар Монгол Улсын арга хэмжээнд өгч буй үнэлэлт.  Бид дотооддоо УИХ, Засгийн газраас олон арга хэмжээ хэрэгжүүлж байгаа боловч гадаад талдаа ойлгуулах, тайлагнах, мэдээлэл хүргэхдээ алддаг. УИХ-аас авлигатай тэмцэх чиглэлд авлига албан тушаалын гэмт хэрэгт орооцолдсон улс төрд нөлөө бүхий этгээдэд эрүүгийн хуульд заасан ялын дээд хэмжээ буюу хээл хахууль авах хэрэгт бүх насаар хорих ялыг баталсан. Энэ нь Транспэрэнси Интернэшнл байгууллагын тайлангаас хойш хийгдсэн. ХЗДХ-ийн сайдын зүгээс гэмт хэргийг шалгах чиглэлээр улс төрийн нөлөөлөл оруулахгүй байх. Ямар нэгэн байдлаар захиалгаар, Н.Алтанхуяг даргын яриад байгаа шиг хонгилддоггүй, шантааж хийлгүүлэхгүй байхад анхаарч байгаа. Захиалгаар хонгилддог схем угсрагдсан, өв залгамжлах хэв шинжээ хадгалсан нөхцөл байдалтай байна. Тэр байтугай ХЗДХ-ийн сайдын нэрийг барьж тодорхой хэрэгт шантааж хийсэн асуудлыг дотооддоо шалгаж байгаа. Өөрөөр хэлбэл ХЗДХ-ийн сайдаас захиалсан гэдэг байдлаар тодорхой мөнгө төгрөгийн асуудлаар шантааж хийснийг шалгаж байгаа. Авлига бол цар хүрээтэй өргөжсөн. Улс төрчийг нэг хүн 500 сая төгрөгийн захиалга өгч "social bully" хийсэн. Үнэ өртөг нь нэмэгдсэн байна" хэмээн хариулав. 

Эх сурвалж:www.polit.mn 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

10 цаг 17 мин
Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

10 цаг 21 мин
Б.Пүрэвдорж: Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

10 цаг 33 мин
Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

13 цаг 19 мин
Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

13 цаг 43 мин
"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

13 цаг 47 мин
НҮБ-ын тайлан, оюутнуудын жагсаал, G7-ийн тохиролцоо хийгдсэн долоо хоног

Өнгөрч буй долоо хоногт олон улсад болсон зарим үйл явдлын тоймыг хүргэе.

16 цаг 20 мин
Зургаан ҮТП ба 6.7 мянган ажлын байр

“Эрдэнэс үйлдвэр технологийн парк” компани Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эр

16 цаг 25 мин
Л.Оюун-Эрдэнэ: Над руу л дайр, Ц.Элбэгдорж оо!

Монголын улс төрийн сүүлийн үеийн хамгийн халуун сэдэв, түүний гол дүрүүд нь Ерөнхий сайд Л.Ою

16 цаг 30 мин
Сэтгүүлчид ёс зүйтэй ажиллахаа амлав

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэхүү өдрийг тохиолдуул

16 цаг 35 мин