С.Зоригийн хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардав

2024-04-23
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

 

УИХ дахь намын бүлгүүд даваа гарагт хуралдах товтой байдаг ч өчигдөр МАН-ын бүлэг хуралдсангүй.  Харин  Ардчилсан намын бүлэг хуралдаанаа өргөтгөсөн хэлбэрээр хийжээ.  Бүлгээр УИХ-аар баталсан хууль, мөн төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амиа алдсан хэрэгтэй холбоотой асуудлуудыг хэлэлцсэн байна.

 

АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанд 2008 оноос хойш УИХ-ын гишүүнээр сонгогдон, ажиллаж байсан 20 гаруй гишүүнийг урьж, хуралдлаа. Сүүлийн үед УИХ-аас баталж байгаа тогтоол, шийдвэр нь иргэдэд шууд мөнгө тараахад чиглэсэн, сонгогчдын саналыг хууль бусаар авах гэсэн, сонгогчдод нөлөөлөх гэсэн, санхүүгийн институтаа эвдсэн хууль баталж  байна. Энэ асуудлыг ярилцлаа. Хоёрдугаарт, С.Зориг агсны амиа алдсан хэрэгтэй холбогдуулж нэг улс төрийн хүчин дандаа хожиж, нэг улс төрийн хүчин дандаа буруутан болдог боллоо.  Хэргийн материалыг ил тод болгодоггүй. Хаалттай байх тусам нэг улс төрийн хүчинд ашигтай байдаг. Тиймээс энэ хэрэгтэй холбоотой бүхий л асуудлыг нээлттэй болгох шаардлагыг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандан тавьж, ажиллахыг бүлгийн гишүүдэд үүрэг болголоо.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Засгийн газраас зохион байгууллалттайгаар хэд, хэдэн нэвтрүүлэг цацлаа.  “Улаанбаатараас ярьж байна”, С.Зориг агсныг амиа алдах үед хамт байсан, цорын ганц гэрч гэгддэг Б.Булганыг оролцуулсан нэвтрүүлгийг мөн  явууллаа. Нийгмийг маш их талцуулж байна.  Ард иргэдийг маш их бухимдуулж хувааж байна. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний болчихлоо.  1998 оны аравдугаар сарын 2-ноос хойш 26 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг аваад үзэхэд тухайн аллагын эзэд нь илэрсэн ч юмуу, илрээгүй ч юм уу эргэлзээнд оруулсан байна.  Ийм учраас бүлгээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд албан бичиг явуулъя. С.Зориг агсантай холбоотой асуудлыг нууцаас гаргаж ил болго. Эрүүдэн шүүсэн гээд байгаа асуудлыг ч ил гаргах ёстой. Ардчиллын үнэт зүйлсийг тээгчид рүү маш их заналхийлж байна.  Ар гэр үр хүүхдэд нь  “араа дагаарай” гэж хүмүүсээр хэлүүлж байна. Ийм байдал Монголын ард түмэнд яавч сайн зүйл авч ирэхгүй гэлээ.

-С.Зориг агсны төрсөн өдөр болохын өмнөхөн танай намын гишүүн, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулга намын лидерүүдийнхээ эсрэг мэдэгдэл хийсэн. Санаатайгаар ингэж яриад байна уу,  эсвэл танай намын байр суурь юм уу.

О.Цогтгэрэл:

-Нам өөрөө хувь хүмүүсээс бүрддэг ч гэсэн институци. Намыг хэн төлөөлөх вэ, намыг төлөөлж шийдвэр гаргах эрх бүхий байгууллага нь дүрэмд заасны дагуу ажиллана.  Ардчилсан намын төлөөллийн төв байгууллага болох Үндэсний бодлогын хороо гээд 504 гишүүнтэй байгууллага бий. Тэндээс Ардчилсан намын байр суурь гарна. Тэндээсээ Улс төрийн зөвлөл гэж бий. Намын дарга намыг төлөөлдөг. Өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан ч байна уу, гишүүн ч байна уу, намыг төлөөлөхгүй.

-Ардчилсан нам сонгуульд нэр дэвшигчиддээ ямар шаардлага, шалгуур тавьж байгаа вэ?

-Нэр дэвшигчдэд тавигдах шаардлагын тухайд, нийгмийн төлөөллүүдээ залуучууд, эмэгтэйчүүдээ жагсаалтдаа оруулах,  ачаа үүрэх ёстой нөхөд нь тойрогтоо явж ачаа үүрэх гэдэг бодлогыг баримтлаад ажиллаж байна.  Нэг удаа УИХ-д сонгогдсон гишүүд тойрогтоо нэр дэвшинэ гээд Ж.Батсуурь, Н.Ганибал, Ц.Туваан нар орон нутагт ажиллаж байгаа. Зөв зохистой шийдвэр гаргана гэж итгэж болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 23. МЯГМАР ГАРАГ. № 80 (7324)

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

22 цаг 6 мин
Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

22 цаг 10 мин
Б.Пүрэвдорж: Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

22 цаг 22 мин
Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Өчигдөр 10 цаг 15 мин
Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Өчигдөр 09 цаг 52 мин
"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

Өчигдөр 09 цаг 48 мин
НҮБ-ын тайлан, оюутнуудын жагсаал, G7-ийн тохиролцоо хийгдсэн долоо хоног

Өнгөрч буй долоо хоногт олон улсад болсон зарим үйл явдлын тоймыг хүргэе.

Өчигдөр 07 цаг 15 мин
Зургаан ҮТП ба 6.7 мянган ажлын байр

“Эрдэнэс үйлдвэр технологийн парк” компани Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эр

Өчигдөр 07 цаг 10 мин
Л.Оюун-Эрдэнэ: Над руу л дайр, Ц.Элбэгдорж оо!

Монголын улс төрийн сүүлийн үеийн хамгийн халуун сэдэв, түүний гол дүрүүд нь Ерөнхий сайд Л.Ою

Өчигдөр 07 цаг 05 мин
Сэтгүүлчид ёс зүйтэй ажиллахаа амлав

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэхүү өдрийг тохиолдуул

Өчигдөр 07 цаг 00 мин