"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

2024-04-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхэд хамгааллын ууган байгууллага “Өнөр бүл” хүүхдийн төвийн 50 жилийн ойг тохиолдуулан тус төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. Гавьяат багш цолоор эх нялхсын эрүүл мэндийг сахин хамгаалах болон сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэх, хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлэх, авьяас чадварыг нь нээн илрүүлж, сурах арга барил эзэмшүүлэхэд мэдлэг чадвараа дайчлан ажиллаж, хүүхэд хамгааллын үйлчилгээг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан ахмад багш Ц.Даняг шагнав.

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, үр дүнг сайжруулах, тус салбарын багш, сурган хүмүүжүүлэгчдийн ажиллах орчин, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд идэвх, санаачилга гарган олон жил үр бүтээлтэй ажиллаж буй захирал М.Өлзийчимэгийг шагналаа.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор ахмад ажилтан Д.Минжүүр, сувилагч Н.Наранцэцэг нарыг шагнав.

Алтангадас одонгоор ахмад ажилтан Г.Дашмаа,Я.Зина, Ц.Сэлэнгэ, Т.Ганбат, Х.Бат-Эрдэнэ, Ч.Дуламжав, туслах багш С.Оюунтуяа, тогооч Л.Уртнасан нарыг шагналаа.

Эх сурвалж:www.polit.mn 

Дэлхийн спортын түүхэнд монголоо мөнхөлсөн анхдагч

Монгол Улсын Ардын багш, гавьяат дасгалжуулагч Чимэдбазарын Дамдиншар

13 цаг 58 мин
13 төр улсыг төвхнүүлсэн Ши-Ань

Аливаа улс орон өөрийн гэсэн хэл, соёл, түүхийг өгүүлдэг.

14 цаг 3 мин
Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл энэ оны эхнээс хэрэгжиж эхэлсэн.

14 цаг 8 мин
Монгол түмний ондоошил нь морин хуурын гайхамшиг

Морин хуур бол монголчуудын эртнээс дээдэлж, хүндэтгэж ирсэн уламжлалт хөгжмийн зэмсэг билээ.

14 цаг 13 мин
Б.Солонгоо: Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах боломжтой

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо мэдээлэл хийлээ.

14 цаг 18 мин
Л.Галбаатар: Мэдээллийн ил тод байдлыг хатуу хязгаарласан хэвээр байна

“Глоб интернэшнл” төвийн хуульч Л.Галбаатартай ярилцлаа.

14 цаг 23 мин
Үндэсний олон нийтийн радио, телевизийн тухай 33 үзэгчийн байр суурь

Олон нийтийн радио телевизийн тухай хууль 2005 онд батлагдаж, хэрэгжиж эхэлсэн.

14 цаг 28 мин
Н.Учрал: Оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хуулийг батална

Н.Учрал: Оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хуулийг батална

Өчигдөр 17 цаг 33 мин
С.Наранцогт: Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос хуваарилагдана

С.Наранцогт: Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос хуваарилагдана

Өчигдөр 17 цаг 28 мин
Б.Жавхлан: Засгийн газрын хуралдаанаар түүхэн гэж хэлж болох тогтоол батлагдлаа

Б.Жавхлан: Засгийн газрын хуралдаанаар түүхэн гэж хэлж болох тогтоол батлагдлаа

Өчигдөр 17 цаг 22 мин