Монголын багш нар хуралдлаа

2024-04-12
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Р.ОЮУН

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй "Монголын багш нарын VIII их хурал" хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Сургуулийн өмнөх боловсролын салбар хуралдаанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 1410 цэцэрлэгийн 9733 багшийг төлөөлж 178 төлөөлөгч оролцсон бөгөөд тэдний 13 хувь нь хувийн цэцэрлэгт ажилладаг ажээ. Салбар хуралдааны төлөөлөгчид сургуулийн өмнөх боловсролын хөгжлийн чиг хандлага, багшийн хөгжил-хамтын ажиллагаа, хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах, үйлчилгээний чанар, багшлах хүний нөөцийн хөгжлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, багш нарын хөгжих хэрэгцээгээр хэлэлцсэн байна. 2023-2024 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажиллагсдын 32.3 хувь нь /9733/ үндсэн багш, 28.5 хувь нь /8592/ туслах багш ажиллаж байгаа нь нийт ажиллагсдын 60.8 хувийг эзэлдэг аж. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллагад ажиллаж байгаа үндсэн багш нарын 12 хувь нь магистр, 75.9 хувь нь бакалавр, дөрвөн хувь нь дипломын боловсролтой, 2020 онтой харьцуулахад магистрын зэрэгтэй багш таван хувиар өсжээ.

Харин мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт төрийн болон хувийн өмчийн 69 сургуульд 4168 багш ажиллаж, 38294 суралцагч суралцаж байна. ХНХЯ-ны харьяанд үйл ажиллагаа явуулж байсан мэргэжлийн боловсролын салбар 2022 онд Боловсрол, шинжлэх ухааны яаманд шилжин ирж боловсролын түвшин бүрийн уялдаа холбоог ханган ажиллах боломж бүрдэж, систем бүтэн болсон. Мөн мэргэжлийн болон техникийн боловсролыг үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжүүлж, байгууллагын засаглал, менежментийг шинэчлэх, сургалтын хөтөлбөр, агуулгыг сайжруулан олон улсын хөтөлбөрийг туршин нэвтрүүлэх, мэргэжлийн боловсролын 2.5 жилийн сургалтын хугацааг гурван жил болгох ажлыг нэвтрүүлж эхлээд байна.   

"Монголын багш нарын VIII их хурал"-ын үеэр үзэсгэлэн гарсан байв.

Эх сурвалж www.polit.mn

Дэлхийн спортын түүхэнд монголоо мөнхөлсөн анхдагч

Монгол Улсын Ардын багш, гавьяат дасгалжуулагч Чимэдбазарын Дамдиншар

22 цаг 28 мин
13 төр улсыг төвхнүүлсэн Ши-Ань

Аливаа улс орон өөрийн гэсэн хэл, соёл, түүхийг өгүүлдэг.

22 цаг 33 мин
Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл энэ оны эхнээс хэрэгжиж эхэлсэн.

22 цаг 38 мин
Монгол түмний ондоошил нь морин хуурын гайхамшиг

Морин хуур бол монголчуудын эртнээс дээдэлж, хүндэтгэж ирсэн уламжлалт хөгжмийн зэмсэг билээ.

22 цаг 43 мин
Б.Солонгоо: Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах боломжтой

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо мэдээлэл хийлээ.

22 цаг 48 мин
Л.Галбаатар: Мэдээллийн ил тод байдлыг хатуу хязгаарласан хэвээр байна

“Глоб интернэшнл” төвийн хуульч Л.Галбаатартай ярилцлаа.

22 цаг 53 мин
Үндэсний олон нийтийн радио, телевизийн тухай 33 үзэгчийн байр суурь

Олон нийтийн радио телевизийн тухай хууль 2005 онд батлагдаж, хэрэгжиж эхэлсэн.

22 цаг 58 мин
Н.Учрал: Оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хуулийг батална

Н.Учрал: Оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хуулийг батална

Уржигдар 17 цаг 33 мин
С.Наранцогт: Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос хуваарилагдана

С.Наранцогт: Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос хуваарилагдана

Уржигдар 17 цаг 28 мин
Б.Жавхлан: Засгийн газрын хуралдаанаар түүхэн гэж хэлж болох тогтоол батлагдлаа

Б.Жавхлан: Засгийн газрын хуралдаанаар түүхэн гэж хэлж болох тогтоол батлагдлаа

Уржигдар 17 цаг 22 мин