Д.Сарангэрэл, Т.Мөнхсайхан, С.Энхболд нарыг эмийн сонсголд дуудлаа

2024-04-08
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооноос өнөөдөр /04.08/Төрийн ордонд мэдээлэл өглөө. 

Хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн "Хянан шалгах түр хороо 2024 оны нэгдүгээр сарын 4-өөс эхэлж эмийн үнэ, чанартай холбоотой мэдээллийг иргэдээс цуглуулсан.Зарим төрийн байгууллага, албан тушаалтан нотлох баримт гаргаж өгөхөөс зайлсхийх, нуун дарагдуулах, зөрүүтэй мэдээлэл ирүүлэх, баримт нь алдаатай дутуу байгаа зэргээр Хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд саад учруулсан. Нотлох баримтын сонсголыг 2024 оны дөрөвдүгээр сарын 15-17-нд зохион байгуулна.Сонсголд Эрүүл Мэндийн сайд, яамны холбогдох албан тушаалтан, Эм, Эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Гаалийн ерөнхий газар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын албан тушаалтнууд зэрэг давхардсан тоогоор нийт 150 гаруй хүнийг гэрчээр дуудаж, мэдэгдэх хуудас хүргүүлнэ.  Жишээлбэл,  Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл, Т.Мөнхсайхан, С.Энхболд, Эрүүл Мэндийн Даатгалын Үндэсний Зөвлөлийн гишүүн асан Ч.Хүрэлбаатар, А.Ариунзаяа, Б.Жавхлан нарын тэргүүтэй 150 хүнийг гэрчээр дуудаж байна" гэв. 

Сонсголоор,

2024 оны дөрөвдүгээр сарын 15-нд эмийн хүртээмжийг асуудлыг ярина. Үүнд:

  • Монгол улс дахь эм зүйн салбар, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал,
  • Зайлшгүй шаардлагатай болон хөнгөлөлттэй эмийн зохицуулалт,
  • Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад албан тушаалтны нөлөөлсөн байдал,
  • Төрийн байгууллага дахь эм хангамжийн байгууллагын хамаарал гэсэн сэдвээр сонсгол болно. 

2024 оны дөрөвдүгээр сарын 16-нд эмийн үнэ ба шалтгаан нөхцөлийн талаар ярилцана. Үүнд:

  • Эмийн үнийн бүрдэл болон үнийн өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйл,
  • Эмийн үнийн мэдээллийн ил тод байдлын талаарх өнөөгийн нөхцөл байдал,
  • Чанаргүй болон хугацаа дууссан эмийн устгалын талаар Хяналт шалгалтаар илэрсэн асуудлыг сонсоно. 

2024 оны дөрөвдүгээр сарын 17-нд эмийн бүртгэл болон чанарын хяналтын талаар сонсгол болно. Үүнд:

  • Эмийн чанарын хяналтын тогтолцоо цувралын хяналт чадах байгаа эсэх 
  • Эмийн чанарыг шинжлэх лабораторийн хүчин чадлын өнөөгийн нөхцөл байдал
  • Зонхилон тохиолдох өвчинд хэрэглэх зарим эмийн шинжилгээний дүн,
  • Монгол Улс дахь эмийн бүртгэлийн өнөөгийн нөхцөл байдал, 
  • Хүний эмийн зөвлөлийн томилгооны зохицуулалт,
  • Эмийн бүртгэл дэх ашиг сонирхлын зөрчил болон хяналт шалгалтаар илэрсэн асуудал, 
  • Эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрөл олгох явц дахь ашиг сонирхол
  • Эмийн салбар дахь монополи тогтолцоог баталгаа нотолгоотой танилцуулна. 
  • Эмийн үнийн бүрдэл болон өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйлийн талаар ярина" хэмээн танилцуулав. 

Эх сурвалж:www.polit.mn 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

5 цаг 35 мин
Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

5 цаг 38 мин
Б.Пүрэвдорж: Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

5 цаг 51 мин
Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

8 цаг 37 мин
Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

9 цаг 1 мин
"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

9 цаг 5 мин
НҮБ-ын тайлан, оюутнуудын жагсаал, G7-ийн тохиролцоо хийгдсэн долоо хоног

Өнгөрч буй долоо хоногт олон улсад болсон зарим үйл явдлын тоймыг хүргэе.

11 цаг 38 мин
Зургаан ҮТП ба 6.7 мянган ажлын байр

“Эрдэнэс үйлдвэр технологийн парк” компани Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эр

11 цаг 43 мин
Л.Оюун-Эрдэнэ: Над руу л дайр, Ц.Элбэгдорж оо!

Монголын улс төрийн сүүлийн үеийн хамгийн халуун сэдэв, түүний гол дүрүүд нь Ерөнхий сайд Л.Ою

11 цаг 48 мин
Сэтгүүлчид ёс зүйтэй ажиллахаа амлав

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэхүү өдрийг тохиолдуул

11 цаг 53 мин