"Цахим эрүүл мэнд" зөвлөлдөх уулзалт боллоо

2024-04-08
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Р.ОЮУН

Эрүүл мэндийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран "Төрийн бүтээмжийн сэргэлт-эрүүл мэндийн салбарын цахим шилжилт" үндэсний зөвлөлдөх уулзалт боллоо. Уулзалтад ЭМЯ, ЦХХХЯ, болон Азийн цахим эрүүл мэндийн холбооны төлөөлөл, нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, мэдээллийн технологийн мэргэжилтнүүд оролцлоо. Мөн Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан нар үндэсний зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж буй зорилго, зорилтын талаар товч танилцуулан, оролцогчдод амжилт хүссэн юм. Хоёр өдөр үргэлжлэх зөвлөлдөх уулзалтын эхний хуралдаанд ЦХХХ-ны сайд Н.Учрал "Монгол Улсын цахим шилжилтийн бодлого", Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд "Эрүүл мэндийн салбарын цахим шилжилт"-ийн талаар танилцуулсан бол ДЭМБ-ын Эрүүл мэндийн хамтын ажиллагааны зөвлөлийн шинжээч, АНУ-ын Карнеги Меллон их сургуулийн зөвлөх Диксон Памела Грахам ДЭМБ, Олон улсын цахилгаан холбоо хамтран гаргасан "Цахим эрүүл мэндийн хүрээ"-ний талаар мэдээлэл өглөө.

Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд "Эрүүл мэндийн салбарын цахим шилжилт"-ийн талаар танилцуулсан юм.

Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан үндэсний зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж буй зорилго, зорилтын талаар товч танилцууллаа.

ЦХХХ-ны сайд Н.Учрал "Монгол Улсын цахим шилжилтийн бодлого"-ын талаар танилцуулав.

Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор "Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд мобайл технологийн хэрэглэлэг өргөжүүлэх нь" санаачилгыг Засгийн газар, ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр 2016 оноос хойш хэрэгжүүлж байна. Эмч нар мобайл технологи ашиглан өвчин, эмгэгийг эрт илрүүлэн шаардлагатай тохиолдолд лавлагаа шатлалд шилжүүлж, цаг алдалгүй тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжтой болсон. 2016 оноос эхлэн өрх, сум, тосгоны 442 эрүүл мэндийн байгууллага буюу 81.8 хувь мобайл технологийг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэглэж байна.   

Эх сурвалж www.polit.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Өчигдөр 13 цаг 18 мин
Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Өчигдөр 13 цаг 14 мин
Б.Пүрэвдорж: Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Өчигдөр 13 цаг 02 мин
Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Өчигдөр 10 цаг 15 мин
Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Өчигдөр 09 цаг 52 мин
"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

Өчигдөр 09 цаг 48 мин
НҮБ-ын тайлан, оюутнуудын жагсаал, G7-ийн тохиролцоо хийгдсэн долоо хоног

Өнгөрч буй долоо хоногт олон улсад болсон зарим үйл явдлын тоймыг хүргэе.

Өчигдөр 07 цаг 15 мин
Зургаан ҮТП ба 6.7 мянган ажлын байр

“Эрдэнэс үйлдвэр технологийн парк” компани Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эр

Өчигдөр 07 цаг 10 мин
Л.Оюун-Эрдэнэ: Над руу л дайр, Ц.Элбэгдорж оо!

Монголын улс төрийн сүүлийн үеийн хамгийн халуун сэдэв, түүний гол дүрүүд нь Ерөнхий сайд Л.Ою

Өчигдөр 07 цаг 05 мин
Сэтгүүлчид ёс зүйтэй ажиллахаа амлав

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэхүү өдрийг тохиолдуул

Өчигдөр 07 цаг 00 мин