"Шүд эрүүл бол бие эрүүл" аян эхэллээ

2024-04-04
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Р.ОЮУН

Эрүүл мэндийн сайд, БШУ-ы сайдын хамтарсан тушаалаар баталсан "Эрүүл шүд" арга хэмжээний дагуу шүд, амны хөндийн эрүүл мэндийг иргэдэд сурталчлан таниулах “Шүд эрүүл бол бие эрүүл” аяны хүрээнд сургууль, цэцэрлэгийн эмч нарт зориулсан шүд, амны хөндийн эмгэгийн оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, эрүүл ахуй, амны хөндийн эрүүл мэндийг дэмжих, эрүүл зохистой хооллолтын талаарх чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн сургууль, цэцэрлэгийн 200 эмч танхимаар, хөдөө орон нутгийнхан цахимаар оролцож, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд “Амны хөндийн эрүүл мэндийн талаар баримталж буй бодлого, чиглэл, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тулгамдсан асуудлууд”, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир “Боловсролын хуулийн шинэчлэл, эмчийн ажиллах чиг үүрэг”, Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн Нийгмийн эрүүл мэндийн албаны дарга Б.Эрдэнэсайхан “Шүд, амны хөндийн эрүүл ахуйн асуудлууд”, АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн ахлах багш Ж.Дэлгэрцэцэг “Шүд амны хөндийн эмгэг, урьдчилан сэргийлэлт”, НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих, мэдээллийн албаны дарга С.Гэрэлмаа “Амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл мэндийг дэмжих асуудлууд”, НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны дарга Ж.Баясгалан “Эрүүл зөв хооллолт” сэдвээр мэдээлэл хийлээ.

ЭМЯ-наас шүд, амны хөндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, шүд цоорох өвчний урьдчилан сэргийлэлтийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 0-18 насны хүүхдийг амны хөндийн эмгэгээс урьдчилан сэргийлэх үзлэгт жилд нэг удаа орох эрх зүйн орчинг бүрдүүлж, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2023 оны зургаадугаар сарын 28-ны өдрийн 08 дугаар тогтоолоор хүүхдийн шүд, амны хөндийн урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээг 25 мянган төгрөгөөр тооцон эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр, шүд, амны хөндийн амбулаторийн тусламж үйлчилгээний үнийг нэмэгдүүлж, нийслэлд 60 мянган төгрөг, орон нутагт үүнээс 1.5 дахин их буюу 90 мянган төгрөг болгосон нь орон нутгийн иргэдэд амны хөндийн тусламж үйлчилгээг чанартай, аюулгүй, хүртээмжтэй авахад дэмжлэг үзүүлнэ гэдгийг Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд хэлсэн юм.  

Сургалтад нийслэлийн сургууль, цэцэрлэгийн 200 эмч танхимаар, хөдөө орон нутгийнхан цахимаар оролцлоо.

НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны дарга Ж.Баясгалан “Эрүүл зөв хооллолт” сэдвээр илтгэл тавьсан юм.

Хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт сүүлийн 40 жилийн хугацаанд 85  хувиас буураагүй, эцэг эх, асран хамгаалагчдын амны хөндийн эрүүл мэнд, эрүүл ахуйн мэдлэг хангалтгүй, хүүхдэд шүдээ зөв арчлах дадал төлөвшөөгүй, эрүүл зан үйлийг дэмжих орчин нь бүрдээгүй, чихэрлэг хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ өндөр, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагддаггүй нь шүд цоорох өвчний гол шалтгаан болж байна.  

Сургууль, цэцэрлэгийн орчинд зарж байгаа хямд, эрүүл бус хүнснээс хүүхдүүд өдөр бүр худалдаж авдаг. Хоёр хүүхдийн нэг нь чихэрлэг ундааг, таван хүүхдийн дөрөв нь чихэрлэг хүнсийг өдөр бүр хэрэглэдэг болохыг судалгаагаар тогтоожээ. 2022 оны тавдугаар сарын 1-нээс улсын хэмжээнд эхлүүлсэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдсан 0-17 насны гурван хүүхэд тутмын хоёрт нь нэгээс дээш шүд цоорсон байна.

Монгол Улсын Засгийн газрын хүн амын амны хөндийн эрүүл мэндийн нөхцөл байдлыг хэлэлцэж “Эрүүл шүд арга хэмжээг хэрэгжүүлэх тухай 322 дугаар тогтоол баталж, Эрүүл мэндийн болон Боловсрол, шинжлэх ухааны сайд нарт Эрүүл шүд арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж батлуулахыг үүрэг болгосны дагуу сайд нарын 2024 оны нэгдүгээр сарын 19-ний хамтарсан тушаалаар 2024-2027 онд хэрэгжих Эрүүл шүд арга хэмжээний төлөвлөгөөг батлан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

“Эрүүл шүд” арга хэмжээ зургаан зорилтын хүрээнд үйл ажиллагааг хэрэгжүүлснээр хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэлт, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, цэцэрлэг, сургуулийн орчинд хүүхдэд шүдээ зөв арчлах дадал, хэвшлийг төлөвшүүлснээр шүд цоорох өвчинд өртөх эрсдэлийг бууруулж, түүний хүндрэлээс сэргийлэх боломжтой болно.

Эрүүл мэндийн сайд, БШУ-ы сайдын хамтарсан тушаалаар баталсан "Эрүүл шүд" арга хэмжээний дагуу шүд, амны хөндийн эрүүл мэндийг иргэдэд сурталчлан таниулах “Шүд эрүүл бол бие эрүүл” аяны хүрээнд сургууль, цэцэрлэгийн эмч нарт зориулсан шүд, амны хөндийн эмгэгийн оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, эрүүл ахуй, амны хөндийн эрүүл мэндийг дэмжих, эрүүл зохистой хооллолтын талаарх чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан "Цэцэрлэг, сургуулийн эмч нар боловсролын болон эрүүл мэндийн салбарын дунд үлддэг байсан. Ганцхан багш нар гурав, таван жил авдаг байсан зургаан сарын нэмэгдлийг сургуулийн эмч нар маань авах боломжийг Боловсролын багц хуулиар бий болж байгаа. Цаашид Эрүүл мэндийн сайд С.Чинзоригтой ярьж цэцэрлэг, сургууль дээр байрлан ажиллаж байгаа эмч нарын нийгмийн асуудал, цалингийн баталгаажуулалт, давтан суралцахад нь тодорхой хэмжээгээр анхаарна" гэсэн юм.

Эх сурвалж www.polit.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Уржигдар 13 цаг 18 мин
Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Уржигдар 13 цаг 14 мин
Б.Пүрэвдорж: Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Уржигдар 13 цаг 02 мин
Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Уржигдар 10 цаг 15 мин
Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Уржигдар 09 цаг 52 мин
"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

Уржигдар 09 цаг 48 мин
НҮБ-ын тайлан, оюутнуудын жагсаал, G7-ийн тохиролцоо хийгдсэн долоо хоног

Өнгөрч буй долоо хоногт олон улсад болсон зарим үйл явдлын тоймыг хүргэе.

Уржигдар 07 цаг 15 мин
Зургаан ҮТП ба 6.7 мянган ажлын байр

“Эрдэнэс үйлдвэр технологийн парк” компани Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эр

Уржигдар 07 цаг 10 мин
Л.Оюун-Эрдэнэ: Над руу л дайр, Ц.Элбэгдорж оо!

Монголын улс төрийн сүүлийн үеийн хамгийн халуун сэдэв, түүний гол дүрүүд нь Ерөнхий сайд Л.Ою

Уржигдар 07 цаг 05 мин
Сэтгүүлчид ёс зүйтэй ажиллахаа амлав

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэхүү өдрийг тохиолдуул

Уржигдар 07 цаг 00 мин