Азийн аваргын хос хүрэлтэй Монголын шигшээ

2024-04-04
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

Сингапурт сагсан бөмбөгийн 3х3-ийн ААШТ болсон. Энэхүү тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг хос хүрэл медаль хүртэж, түүхэн амжилтын эзэд болсон юм.

 

Эрэгтэй шигшээ

 

Энэ жилийн ААШТ-ний хувьд өрсөлдөөн ихтэй, чансаа өндөр болж өндөрлөлөө. Ялангуяа эхний өдрүүдийн хэсгийн тоглолт гал гарсан, сонирхолтой болж өрнөсөн юм. Ийнхүү хасагдах шатны тоглолт эхлэхэд манай эрэгтэй шигшээ Катарын багтай таарч, 19:11-ийн харьцаатай буулгаж авснаар шигшээ тоглолтод шалгарсан билээ. Харин дараагийн тоглолтод тэднийг Ази тивийн хамгийн хүчирхэг багийн нэг Австралийн шигшээ хүлээж байв. Өнгөрсөн онд манай баг тус багийг хожиж байсан юм. Монголын баг энэхүү тоглолтод ялагдал хүлээснээр хүрэл медалийн төлөө тоглох эрхтэй болсон. Хүрэл медалийн төлөө Шинэ Зеландын багтай тоглож, 21:18 харьцаатайгаар хожсон. Эрэгтэй шигшээ багийн хувьд өнгөрсөн онд Ази тивийн аваргаар шалгарч, хошой аварга болсон туршлагатай. Энэхүү амжилтаараа Монголын эрэгтэй шигшээ баг өнгөрсөн жил дэлхийд тавдугаарт, Азид нэгдүгээрт эрэмбэлэгдэж байсан билээ. Монгол Улсын 3x3 Үндэсний шигшээ баг 2017 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн. Тус амжилт нь манай 3х3 сагсан бөмбөгийн  түүхэнд анхны алтан медаль байсан юм. 

 

Эмэгтэй шигшээ баг

 

Монголчуудын хувьд багийн спорт, тэр дундаа эмэгтэй баг олимпод оролцож байсан түүхгүй байв. Тэгвэл Токиогийн олимпод анх удаа 3х3-ийн эмэгтэй шигшээ баг олимпын наадамд оролцож, нэгэн түүхийн шинэ хуудсыг нээсэн билээ. Монголын 3х3-ийн эмэгтэй шигшээ багийн хувьд  энэ удаагийн ААШТ-д хасагдах шатанд Хятадын шигшээ багийг хожиж, шилдэг дөрөвт шалгарсан.Гэвч Австралийн багтай тоглож, 7:21 харьцаатайгаар хожигдол хүлээснээр хүрэл медалийн төлөө тоглохоор болсон билээ. Ингээд хүрэл медалийн төлөө Тайванийн багтай тоглож, 17:10 харьцаатайгаар буулган авсан. Эмэгтэй шигшээ багийн хувьд өнгөрсөн жил ААШТ-ий зургаадугаар байрт орсон. Тэгвэл энэ жил ийнхүү итгэл төгс амжилтаа ахиуллаа. Одоо тэднийг олимпын эрхийн төлөөх хариуцлагатай тэмцээнүүд хүлээж байна. Охидын шигшээ баг анх 2013 оны тавдугаар сард Катар Улсын нийслэл Доха хотод болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, мөнгөн медалийг хүртсэн юм. Энэ нь түүхэн амжилт байв. Харин 2019 онд дөрөвдүгээр байрт шалгарсан түүхтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 4. ПҮРЭВ ГАРАГ. № 66 (7310)

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

3 цаг 30 мин
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ

Монгол Улсад болж буй үйл явдлын тухай тухай дэлхийн бусад орнууд хааяахан со

8 цаг 31 мин
Н.Итгэл: Түүхий эд нь шийдэгдсэн Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрээ барья

Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай “Монголсэкию” ХХК-ийн ерөнхий захирал Н.Итгэлийг урьж ярилцав.

8 цаг 36 мин
“Номын баяр” Олон улсын фестиваль болж өргөжлөө

“Илүү уншъя” уриатай 35 дахь удаагийн номын баяр үргэлжилж байна.

8 цаг 41 мин
Т.Цэрэнтогтох: Ходоодны хавдар нийгмийн өвчин болчихлоо

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг

8 цаг 46 мин
Ихтамираас ирсэн ихрүүдэд ээлтэй багш

Энэ бол багш хүний, энэ мэргэжлийг эзэмшсэний хамгийн бахдам, жаргалтай ү

8 цаг 51 мин
Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд, 19 жилийн дараа анх “эцэслэн” шийдсэн. Уг хэ

8 цаг 56 мин
“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!

Ямартай ч Монгол Улс Үндэсний баялгийн сангийн хуультай болоод авсан.

9 цаг 1 мин
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

Өчигдөр 11 цаг 16 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

Өчигдөр 11 цаг 14 мин