Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг өргөн барилаа

2024-04-04
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өчигдөр өргөн барилаа. Ерөнхий сайд энэ үеэр “Парламентад суудалтай улс төрийн намуудтай зөвшилцсөний үндсэн дээр Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг өргөн барьж байна” гэдгийг онцоллоо. Хуулийн төсөл нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжөөс улсын төсөвт төвлөрсөн орлогыг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Үндэсний баялгийн санг байгуулах, сангийн эх үүсвэр, төрөл, зориулалтыг тодорхойлох, сангийн хөрөнгийг удирдах бүтэц, зохион байгуулалтыг тогтоох, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавих харилцааг зохицуулах зорилготой юм. Тус хуулийн төсөл батлагдсанаар Үндэсний баялгийн нэгдмэл сан бүрдэж, түүний төрөл, хуваарилалт, үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт бий болох замаар Монгол Улсын эдийн засаг, нийгэм, хууль зүй, хүний хөгжлийн түвшинд эерэг үр нөлөө гарна гэж үзэж байна.

2020 онд манай Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн, эдийн засгийн багтаамж буюу чадавх 37 их наяд байсан бол 2023 онд 68.9 их наяд болж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 5678 ам.долларт хүрсэн.  2024 онд энэ өсөлтийг 74 их наядад хүрч, эдийн засгийн өсөлт 7-8 хувь, нэг хүнд ногдох өсөлт 6200 ам.долларт хүрэх төсөөлөлтэй байна.   Жил тутамд нэг хүнд ногдох өсөлт мянган ам.долларт хүрнэ гэдэг эдийн засаг хурдтай өсөж байгаа тоон үзүүлэлт юм. 2023 онд Монгол Улс анх удаа 70 сая тонн нүүрс экспортолсон бол монголчуудын олон жилийн турш ярьсан мөрөөдлийн тоо. Монгол Улсын валютын нөөц таван тэрбум ам.долларт хүрч, Монгол Улсын төлбөрийн тэнцэл анх удаа таван тэрбум ам.долларын ашигтай гарсан.  Энэ бүх өсөлт уул уурхайн баялагтай салшгүй холбоотой. 

Мөн энэхүү хуулийн төслийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Цаашид эдийн засгийн өсөлтийг яаж өрхийн хаалгаар оруулах уу, гал тогооны ширээн дээр аваачих уу гэдэг чухал байна. Баялгийн сангийн тухай хууль батлагдвал Оюу толгойн 34 хувь иргэдийн хуримтлалын нэгдсэн сангийн бүрэлдэхүүн хэсэг болно. “Эрдэнэт”-ийн 34 хувь, Салхитын мөнгөний ордны 34 хувь, бусад ирээдүйд ашиглах уул уурхайн төслүүдийн 34 хүртэлх хувь нь Үндэсний баялгийн сангийн дөрвөн дансанд хуримтлагдана” гэдгийг онцолсон билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 4. ПҮРЭВ ГАРАГ. № 66 (7310)

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Уржигдар 13 цаг 18 мин
Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Уржигдар 13 цаг 14 мин
Б.Пүрэвдорж: Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Уржигдар 13 цаг 02 мин
Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Уржигдар 10 цаг 15 мин
Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Уржигдар 09 цаг 52 мин
"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

Уржигдар 09 цаг 48 мин
НҮБ-ын тайлан, оюутнуудын жагсаал, G7-ийн тохиролцоо хийгдсэн долоо хоног

Өнгөрч буй долоо хоногт олон улсад болсон зарим үйл явдлын тоймыг хүргэе.

Уржигдар 07 цаг 15 мин
Зургаан ҮТП ба 6.7 мянган ажлын байр

“Эрдэнэс үйлдвэр технологийн парк” компани Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эр

Уржигдар 07 цаг 10 мин
Л.Оюун-Эрдэнэ: Над руу л дайр, Ц.Элбэгдорж оо!

Монголын улс төрийн сүүлийн үеийн хамгийн халуун сэдэв, түүний гол дүрүүд нь Ерөнхий сайд Л.Ою

Уржигдар 07 цаг 05 мин
Сэтгүүлчид ёс зүйтэй ажиллахаа амлав

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэхүү өдрийг тохиолдуул

Уржигдар 07 цаг 00 мин