АН-ы ҮБХ-ын хурлаар намын даргыг солих асуудлыг голлон авч үзнэ гэв

2024-03-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Н.Жаргалмаа

УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль эхлэхэд хоёр сар гаруй хугацаа үлдээд байна. Маргааш буюу энэ сарын 23-ны өдөр АН-ын ҮБХ хуралдахаар болсон. Улс төрийн түвшинд АН-ын асуудал ихээхэн анхаарал татаж буй. Энэ тухай асуудлаар АН-ын Үндэсний жигүүр хөдөлгөөнөөс Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. 

АН-ын ҮБХ-ны гишүүн А.Цэрэнбат "Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаар намын олон  асуудлыг хэлэлцэнэ. Олон гишүүдийг идэвхтэй оролцоосой гэж хүсье. Энэхүү хурлаар бид намын одоогийн энэ унтаа, идэвхгүй байдлыг шийдэх хэрэгтэй. АН нам сөрөг хүчин байх ёстой. Гэтэл одоо намын даргаар сонгогдон ажиллаж буй Лу.Гантөмөр нь үүрэгт ажлаа хангалттай биелүүлж чадахгүй. Бид энэ асуудлыг удаа дараа гаргаж хэлэлцэж байна. Сонгууль дөхсөн ердөө 80 хоног үлдсэн байхад намын асуудал цэгцрээгүй, гишүүдийн итгэл суларсан байна. Энэ байдал эвлэрч болохгүй. Лу. Гантөмөр нь намын даргын албан тушаалыг аваад жилийн хугацаанд тодорхой үйл ажиллагаа явуулаагүй. Нөгөө л хагаралтай хэвээрээ. Тиймээс түүнийг өөрийн хүсэлтээр намын даргын суудлаа өг гэдэг шаардлагыг тавьсан" гэлээ. 

Мөн энэ талаар АН-ын ҮДХ-ны гишүүн Х.Алтанхуяг "Энэ сонгууль АН хэр оролцох вэ гэдэг нь маргаашийн хурлаас шалтгаална. Учир нь МАН, АН аль аль нь тийм ч сайн үзүүлэлттэй биш байна. Үүний хажуугаар ХҮН, ШИНЭ нам, ИЗН гэх гурван нам эвсэж байна. Энэ бол сонгуульд маш хүчтэй өрсөлдөгч болно. Яагаад гэвэл МАН одоо ч орон нутагт хүчтэй хэвээрээ, харин ХҮН, ИЗН нь АН араас орохоор намууд. Эдгээр гурван нам нэгдсэнээрээ АН саналыг хуваах асуудал гарч ирнэ. Тиймээс бид одоо л нэгдэж, сонгууль хэрхэн оролцох асуудлаа шийдэх хэрэгтэй" гэв. 23-ны өдөр зохион байгуулагдах ҮБХ-ны хурлаар олон асуудал тодорхой болохын  дээр намын даргын асуудлыг нэг мөр шийднэ хэмээн гишүүд хэллээ. Хэдийгээр УИХ-ын сонгууль эхлэхэд 80 хоног үлдэж байгаа ч дээрх гишүүд Лу.Гантөмөрийг даргын суудалд хэвээр үлдээхгүй гэдгээ онцолж байлаа. 

Эх сурвалж: www.zms.mn

АН 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өнөөдөр СЕХ-нд хүлээлгэн өглөө

Ардчилсан нам 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ сонгуулийн хуулийн дагуу өн

8 цаг 15 мин
ЦЕГ-ын дарга Т.Сүхболдод бригадын генерал цол хүртээлээ

ЦЕГ-ын дарга Т.Сүхболдод бригадын генерал цол хүртээлээ

9 цаг 23 мин
У.Хүрэлсүх: НҮБ-ын командлагчаар монгол генерал анх удаа томилогдсон нь монгол цэрэг дэлхийн цэрэг болсны нэг тод жишээ

У.Хүрэлсүх: НҮБ-ын командлагчаар монгол генерал анх удаа томилогдсон нь монгол цэрэг дэлхийн цэрэг болсны нэг тод жишээ

9 цаг 26 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

9 цаг 31 мин
Т.Доржханд: Саналын хуудас хоёр тусдаа байх шаардлагатай байна

Т.Доржханд: Саналын хуудас хоёр тусдаа байх шаардлагатай байна

9 цаг 36 мин
“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

Уржигдар 17 цаг 55 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

Уржигдар 17 цаг 31 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

Уржигдар 17 цаг 27 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Уржигдар 11 цаг 17 мин