Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч бараалхав

2024-03-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАН

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Др. Курт М.Кэмпбэлл Монгол Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд  бараалхав. Уулзалтын үеэр талууд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг бататган бэхжүүлэх, хамтын ажиллагааг харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагаагаар баяжуулахын төлөө байгаагаа харилцан нотлов. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2023 оны наймдугаар сард Америкийн Нэгдсэн Улсад хийсэн албан ёсны айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлуудын явц, тэр дундаа хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлэх, англи хэлний боловсролыг сайжруулах, сансар судлалын салбарт хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих талаар ярилцлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улс нь Монгол Улсын чухал "гуравдагч хөрш," Стратегийн түнш бөгөөд манай улсыг ардчилсан, чөлөөт зах зээлийн нийгэм рүү шилжихэд эхнээс нь тууштай дэмжиж ирснийг онцлоод, манай улсад нүүрлээд буй зудын эсрэг хариу арга хэмжээ авах, малчдад туслахад зориулан нийт 900 мянган ам.долларын тусламж үзүүлсэн АНУ-ын Засгийн газарт Монголын төр, засаг, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт М.Кэмпбэлл Америкийн Нэгдсэн Улс нь Монгол Улсын "гуравдагч хөрш" гэдгээрээ бахархдаг бөгөөд хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэдэг ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан хоёр улсын харилцааны түвшнийг ахиулах, хамтын ажиллагааг улам олон салбарт өргөжүүлэх, иргэд солилцоог нэмэгдүүлэх, найрамдал нөхөрлөлийг гүнзгийрүүлэхийн төлөө тууштай байгаагаа тэмдэглэв.

Эх сурвалж:www.polit.mn 

Дэлхийн спортын түүхэнд монголоо мөнхөлсөн анхдагч

Монгол Улсын Ардын багш, гавьяат дасгалжуулагч Чимэдбазарын Дамдиншар

23 цаг 31 мин
13 төр улсыг төвхнүүлсэн Ши-Ань

Аливаа улс орон өөрийн гэсэн хэл, соёл, түүхийг өгүүлдэг.

23 цаг 36 мин
Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл энэ оны эхнээс хэрэгжиж эхэлсэн.

23 цаг 41 мин
Монгол түмний ондоошил нь морин хуурын гайхамшиг

Морин хуур бол монголчуудын эртнээс дээдэлж, хүндэтгэж ирсэн уламжлалт хөгжмийн зэмсэг билээ.

23 цаг 46 мин
Б.Солонгоо: Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах боломжтой

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо мэдээлэл хийлээ.

23 цаг 51 мин
Л.Галбаатар: Мэдээллийн ил тод байдлыг хатуу хязгаарласан хэвээр байна

“Глоб интернэшнл” төвийн хуульч Л.Галбаатартай ярилцлаа.

23 цаг 56 мин
Үндэсний олон нийтийн радио, телевизийн тухай 33 үзэгчийн байр суурь

Олон нийтийн радио телевизийн тухай хууль 2005 онд батлагдаж, хэрэгжиж эхэлсэн.

Өчигдөр 07 цаг 00 мин
Н.Учрал: Оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хуулийг батална

Н.Учрал: Оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хуулийг батална

Уржигдар 17 цаг 33 мин
С.Наранцогт: Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос хуваарилагдана

С.Наранцогт: Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос хуваарилагдана

Уржигдар 17 цаг 28 мин
Б.Жавхлан: Засгийн газрын хуралдаанаар түүхэн гэж хэлж болох тогтоол батлагдлаа

Б.Жавхлан: Засгийн газрын хуралдаанаар түүхэн гэж хэлж болох тогтоол батлагдлаа

Уржигдар 17 цаг 22 мин