Ч.Хүрэлбаатар: Хэтэрхий туйлширч хандмааргүй байна С.Ганбаатар гишүүн ээ

2024-03-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /03.21/ 65.3 хувийг ирцтэйгээр эхэллээ.  Үргэлжлүүлэн чуулганаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2023 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбоотой  гишүүд асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:- Монголын ард түмэн бид нартай, наргүй дүнгээ тавина. Засгийн газрыг сайн ажиллаасай, үр дүн гаргаасай гэж хүсдэг. Иргэдийн сайн сайхын төлөө зүтгэж байгаа.  Олон хүний хүч, хөдөлмөр орсон байж таараа.  Гэхдээ өөрийгөө  онц, сайн дүгнэх бол арай л хатуудаж байна. Онц, муу гэж  хэлж байгаад бал нь хугарчхав уу л гэж бодлоо.  74.2 хувь гээд өөртөө онц тавьчихаж.  Арай л хэтэрнэ. Авилгалын индекс, эдийн засгийн үзүүлэлтээрээ ямар байгаа, өрхийн амьжиргаа яаж унасныг бүгд мэдэж байгаа.  Засаж залруулах гээд үг хэлэхээр улс төржлөө гээд нэр хоч өгнө. Одоо ч дүнгээ тавиулна.  Тэртээ тэргүй нохойн дуу ойртсон. Нэг хүн ногдох гадаад өрийн хэмжээ 33 сая  төгрөг.  Амьдарч байгаа хашаа, байшин бүр гадны өрөнд байна  гэсэн үг.  Юун 77.2 хувь.  “Оюу толгой” компанийн өрийг оруулаагүй.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:- Монгол Улсын хуулийн дагуу л  зүйлсийг  ярьж байгаа  С.Ганбаатар гишүүн ээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт  хийгддэг дүгнэлт, шалгалт  хийдэг Засгийн газрын хэрэг эрхлэх газар хийсэн шалгалтаараа дүнгээ тавьдаг. Тэр дүнгүүд нь энд байна. Мөн  УИХ-аас Аудитын байгууллагыг байгуулж, дүгнэлт хийдэг.  Энэ дүгнэлтийг энд ярьж байгаа.   74 хувь гэдэг бол онц, сайн гэсэн дүн биш.  Хэдүүлээ бодитой ярих хэрэгтэй.  Оносон ололт, гарсан  алдаа ч бий. Үндсэндээ хоёр жил цар тахлын үе  байсан гэдгийг санах хэрэгтэй. Ололтууд бас байгаа,  түүнийг харлуулаад хэрэггүй. Юманд хэтэрхий туйлширч хандаач ээ гэж хэлье” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

АН 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өнөөдөр СЕХ-нд хүлээлгэн өглөө

Ардчилсан нам 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ сонгуулийн хуулийн дагуу өн

6 цаг 44 мин
ЦЕГ-ын дарга Т.Сүхболдод бригадын генерал цол хүртээлээ

ЦЕГ-ын дарга Т.Сүхболдод бригадын генерал цол хүртээлээ

7 цаг 52 мин
У.Хүрэлсүх: НҮБ-ын командлагчаар монгол генерал анх удаа томилогдсон нь монгол цэрэг дэлхийн цэрэг болсны нэг тод жишээ

У.Хүрэлсүх: НҮБ-ын командлагчаар монгол генерал анх удаа томилогдсон нь монгол цэрэг дэлхийн цэрэг болсны нэг тод жишээ

7 цаг 55 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

8 цаг 1 мин
Т.Доржханд: Саналын хуудас хоёр тусдаа байх шаардлагатай байна

Т.Доржханд: Саналын хуудас хоёр тусдаа байх шаардлагатай байна

8 цаг 5 мин
“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

Уржигдар 17 цаг 55 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

Уржигдар 17 цаг 31 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

Уржигдар 17 цаг 27 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Уржигдар 11 цаг 17 мин