С.Бямбацогт:Зөвшөөрөл тухай хуулиар гарын үсгээ үнэлдэг байдлыг зогсоосон

2024-03-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /03.21/ 65.3 хувийг ирцтэйгээр эхэллээ.  Үргэжлүүлэн чуулганаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2023 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбоотой  гишүүд асуулт асууж, хариулт авав.

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт:-Х.Ганхуяг гишүүний асуултад хариулъя.  Автотээврийн үндэсний төв тусгай зөвшөөрөл нэмж гаргасан зүйл байхгүй. Зөвшөөрлийн тухай хуулийг би  2019 онд санаачилж,  2022 онд  батлагдсан.  1400 гаруй зөвшөөрөл өгдөг байсан одоо  370 орчим зөвшөөрөл өгдөг болсон.  УИХ-ын гишүүн Х.Ганхуяг  ажлын хэсгийн ахалж  сайн ажилласан. Бидний зорилго бол гарын үсгээр далимдуулж өөртөө эрх мэдэл  олж авдаг, түүгээрээ дамжуулж хүнд суртал  гаргадаг,  шан харамч авдаг тогтолцоог халах гэж Зөвшөөрлийн тухай хуулийг баталсан. УИХ-ын хийж баталсан шийдсэн томоохон  асуудал бол  Зөвшөөрлийн тухай хууль. Сумын Засаг даргаас эхлээд Засгийн газар хүртэл тусгай  зөвшөөрөл өгдөг, гарын үсгээ үнэлдэг байдлыг зогсоосон.Тийм болохоор манай салбарт шинээр  тусгай зөвшөөрөл бий болгосон  зүйл байхгүй. Аль болох өрсөлдөөн, хувийн хэвшлийг  дэмжих бодлого явуулж байгаа. УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн ярьж байгаа B зөвшөөрлийг улс хоорондын автобус тээвэрлэлтээр өгдөг. Өмнө өгдөг байсан зөвшөөрлийг одоо  өгч байгаа. Энэ зөвшөөрлийг хоёр  аж, ахуй нэгж авдаг байсан.    Зөвшөөрөл авах шаардлага нөхцөлийг өндөр болгосон байсан. 20-иос доошгүй автобус, 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх ёстой гэдгийг  босгыг намсгасан. Орон нутагт амьдарч байгааг иргэд автобусаар аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэх  боломжтой болгосон.  Өмнө нь давуу байдал олгодог байсныг халсан.

Эх сурвалж:www.polit.mn 

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

18 цаг 50 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

18 цаг 52 мин
Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

18 цаг 55 мин
МЭХ, “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийнхөн сумдын төрөх ор, эхо аппаратыг шинэчилнэ

Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос  санаачлан хэрэгжүүлж буй умайн хүзүү бо

2024-05-17
Хүй долоон худагт "Тэнгэр дэлхийн бөөгийн фестиваль" болно

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “

2024-05-17
"Бурхан багшийн лагшин эрдэнэс" үзэсгэлэн үүдээ нээнэ

Монгол Улсын Соёлын яам, Богд хааны ордон музей, Самьяа хийд, Дэлх

2024-05-17
Т.Баярхүү: Монголчууд санхүүгийн салбарын буруу тооцооллоос болж өр зээлэнд орсон

 “Зууны мэдээ” сонины дэргэдэх “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 11:00

2024-05-17
ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

2024-05-17
Б.Энхбаяр: Намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж хэлье, жагсаалт наймаалцаж байж хэрэгт орж гогдуулав

Б.Энхбаяр: Намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж хэлье, жагсаалт наймаалцаж байж хэрэгт орж гогдуулав

2024-05-17
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын албаныханд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын албаныханд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

2024-05-17