Х.Ганхуяг: Цахим орчин дахь сэтгэгдлээс айгаад цахилгаан станцын ажлыг зогсоож байгаа юм уу

2024-03-21
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

П.АМГАЛАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /03.21/ 65.3 хувийг ирцтэйгээр эхэллээ.  Үргэжлүүлэн чуулганаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2023 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбоотой  гишүүд асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:-Төрийн зохицуулалттай байгаа салбарууд дээр өөр бодлого гаргаж явмаар байна.  Тэгэхгүй бол буцаад 1990 руугаа  шилжих нь ээ. Эрчим хүчний дутагдалтай байгаа гэдгийг харсаар өвөлжингөө тогны хязгаарлалт хийсээр байгаад таарсан. Нэг цахилгаан  станц барих гэхээр  бөөнөөрөө гүйж очоод фэйсбүүкийн хэдэн сэтгэгдлээс айгаад цахилгаан станцын ажлыг зогсоочихдог. Энэ байдлаасаа хэзээ ангижрах вэ. Хөдөө аж ахуйн салбар  өнгөрсөн жил 8.5  хувийн уналттай байсан. Энэ хэдэд хүрэхийг мэдэхгүй.  Махны үнийг чөлөөлөхгүй бол мал аж ахуй тооноосоо чанар руу шилжихгүй. Махны үнийг чөлөөлж, малчид  тооны биш чанарын хойноос явдаг  тогтолцоо руу  хэзээ яаж орох вэ.  Энэ хэвээр нь хадгалах зорилготой байдаг юм уу. Асуудал гарахаар гүйж очоод зээл тэглэнэ гэнэ, өвс  барьж гүйгээд, нийгмийн  даатгалыг нь өмнөөс нь  төлнө. Үнэндээ  малчид тийм зүйл гуйхгүй байгаа. Тэд  чөлөөтэй  аж ахуйгаа эрхлэмээр байгаа. Нэг л их харж үзсэн хүмүүс.Сангуудын үйл ажиллагааг харахаар төрийн оролцоо бүх салбарууд дээр өндөр болжээ. Төсөв их мөнгөтэй байна. Хуулийн хэрэгжилтүүд хангалтгүй байна.  Засаглалын индексүүдийг  харахад  дунджаар  36-56 хооронд байна.  Зөвшөөрлийн хууль батлуулсан.  Гэвч хувийн хэвшилтэй  уулзалт хийхэд хангалтгүй байна гэсэн.Гоё хууль хийдэг мөртлөө, хэрэгжүүлдэггүй. Энэ тэнхимд  байгаа  Засгийн газар, агентлагийн дарга  нар  хуулийг өөрсдөө тайлбарладаг. Шинэ хууль, шинэ зөвшөөрөл хуулиараа хориглосон  байхад бий болгодог. Хамгийн сүүлд авто тээврийн үндэсний төвөөс аялал  жуулчлалын тээврийн хэрэгслийн зөвшөөрөл гэж гаргасан. Ийм байж болдог  юм уу. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуулийг бөөн юм болж байгаад баталсан. Гэсэн ч нэг ч  төсөл хэрэгжээгүй. Хэрэв энэ хуулийн хүрээнд төсөл хэрэгжүүлсэн бол  нилээд хэмжээний  зардлын хэмнэлт хийх боломж байсан. Энэ асуудлууд дээр учир дутагдалтай харагдаж байна.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: -УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн хэлсэн олон зүйл дээр санал  нэг байна. Тийм ч зүйлүүд болоод байгаа. Багануурт  700  мкв-ын хүчин чадалтай,  цахилган станц барих шийдвэр гарсан. Харамсалтай нь  хятад хүмүүс ороод ирвэл Монгол Улс  дуусах гэж байна гэсэн  лоозон барьсан хүмүүс тэнд жагсаал цуглаан хийсээр байгаад энэ ажлыг  зогсоосон.  Үр дүнд  нь Багануурын 700 мкв-ын дулааны цахилгаан станц баригдах асуудал зогссон.  Бүтээн байгуулалт хийж, гадаадаас валют төлж авдаг зүйлээ дотооддоо  хийх  гэхээр  элдэв бусын юм ярьж байгаад зогсоодог. Сүүлдээ Багануурын дулааны станцыг  зогсоосон хүн  Монгол Улсын эсрэг тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэргээр ял аваад явж байх жишээтэй. Ийм  нөхцөл байдалд фэйсбүүкийн сэтгэгдэл, цээжээ дэлдсэн  хэдэн лайвчдын үгээр бүтээн байгуулалтаа зогсоодог  байдлыг улстөрчид өөрсдөөсөө эхэлж зогсоох хэрэгтэй. Улс төрчид иргэний зориг гаргаж  чадвал  энэ ажлууд явна. Шийдвэр гарсан ажлуудаа явуулж чадахгүй байгаад харамсаж байгаа. Түүхийн эдийн үнийг өсгөх чиглэлээр  Засгийн газар ажиллаж байгаа. Монгол  Улс ОХУ- руу 30 жил  бараа бүтээгдэхүүн гардаггүй байсан. Энэ хэлэлцээрийг хийж,  мах, махан бүтээгдэхүүн, арьс, арьсан бүтээгдэхүүн, ноос, ноос ноолууран  бүтээгдэхүүнийг  ОХУ-руу   татваргүй, квотгүй  гаргах  хэлэлцээрийг Засгийн газар хийсэн.  Батлах арга хэмжээ явж байгаа . Мөн БНХАУ-тай  ямар нэгэн гэрээ хэлэлцээр байдаггүй.  Бүх зүйл урсгалаараа явж ирсэн.  Хэлэлцээрийг хийх санал тавьсан. Ер нь тал талдаа хөдөө, аж ахуйн  гаралтай түүхий эдийг өсгөхийн тулд  худалдааны хэлэлцээрүүдтэй байх ёстой. Хоёрдугаарт, өөрсдөө хааж, боогоод хөгждөг гэсэн бодлогыг зогсоох хэрэгтэй. Арьс, шир 80, 70, 40, 10, 5000 төгрөгт  хүрч байсан   одоо үнэгүй хаягдаж байга.  2013 онд  Б.Баттулга хөдөө, аж ахуйн сайд байхдаа  Н.Алтанхуяг ерөнхий сайд байхдаа хааж, зогсоосон.  Үр дүн нь энэ.   Зөвшөөрлийн хууль дээр Х.Ганхуяг гишүүнтэй санал нэг байгаа" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

19 цаг 18 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

19 цаг 20 мин
Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

19 цаг 23 мин
МЭХ, “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийнхөн сумдын төрөх ор, эхо аппаратыг шинэчилнэ

Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос  санаачлан хэрэгжүүлж буй умайн хүзүү бо

2024-05-17
Хүй долоон худагт "Тэнгэр дэлхийн бөөгийн фестиваль" болно

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “

2024-05-17
"Бурхан багшийн лагшин эрдэнэс" үзэсгэлэн үүдээ нээнэ

Монгол Улсын Соёлын яам, Богд хааны ордон музей, Самьяа хийд, Дэлх

2024-05-17
Т.Баярхүү: Монголчууд санхүүгийн салбарын буруу тооцооллоос болж өр зээлэнд орсон

 “Зууны мэдээ” сонины дэргэдэх “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 11:00

2024-05-17
ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

2024-05-17
Б.Энхбаяр: Намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж хэлье, жагсаалт наймаалцаж байж хэрэгт орж гогдуулав

Б.Энхбаяр: Намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж хэлье, жагсаалт наймаалцаж байж хэрэгт орж гогдуулав

2024-05-17
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын албаныханд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын албаныханд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

2024-05-17