Засгийн газар нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарна гэв

2024-03-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАН

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр  ЗГХЭГ-ын дарга Б.Амарбаясгалан “Өнөөдрийн хуралдаанаар цаг үеийн шижтэй хэд хэдэн асуудлыг  хэлэлцсэн. Тухайлбал, Улаанбаатар хотод махны нийлүүлэлттэй холбоотой асуудлаар өмнөх хоёр удаагийн Засгийн газрын хуралдаанаар  Ерөнхий сайд чиглэл  өгч, үнэ өсөх  нөхцөл байдалтай холбогдуулан нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар арга хэмжээ авах үүрэг чиглэл өгсөн.  2023 оны байдлаар 130 тн махыг экспортод гаргасан байна. Мөн энэ онд экспортын маханд ямар нэгэн хориг, хязгаарлалт байхгүйгээр дэлхийн зах зээлд гарч байгаа.  Мөн дотоодын зах зээл дээр махны үнэ өсөх эрсдэл үүсдэг.  

Үүнтэй холбогдуулан малчид  их хэмжээний мах бэлтгэсэн.  Түүнийг хөдөө аж ахуйн биржээр  дамжуулж, худалдан авах, татан төвлөрүүлж боловсруулах зохицуулалттай холбоотой асуудлаар хоёр сар орчмын хугацаанд судалгаа хийж, мах бэлтгэлийн компаниудтай уулзсан. Зах зээлд үйлдвэрийн аргаар нядалсан мах зах зээлд гарах нөхцөл нь бүрддэг.  Улаанбаатар хот  тодорхой хэмжээний махны нөөцийг бэлтгэдэг бөгөөд үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах  нөөцөд бэлтгэх шаардлага тавьдаг.

 Цаг агаарын хүндрэлээс үүдэн малчдад 50 гаруй мянган мах байгаа боловч, худалдан авах нөхцөлийг бүрдүүлж чадахгүй  байна.  Үнэ хямд байна гэсэн гомдол гомдол гарсан. Үйлдвэрийн аргаар нядлаагүй учраас мах бэлтгэлийн компаниуд худалдаж авдаггүй. Махны ченжүүд  авдаг.  Үүнээс үүдэн үнэ харилцан адилгүй байна.  Мах бэлтгэлийн компаниудтай Засгийн газар, хөдөө аж ахуйн яамны зүгээс  уулзалтыг  зохион байгуулж нийлүүлэлтийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж  байна. Нийслэлд  6000 орчим  тонн махны нөөц байгаа. Мөн мах бэлтгэлийн компаниудад  зах зээлд нийлүүлэх боломжтой 2000 орчим тонн үхэр, хонины мах байна. Энэ нийлүүлэлтийг  5-6 сард нэмэгдүүлэх чиглэлд Засгийн газар үргэжлүүлэн арга хэмжээ авч ажиллана” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ

Монгол Улсад болж буй үйл явдлын тухай тухай дэлхийн бусад орнууд хааяахан со

2 цаг 23 мин
Н.Итгэл: Түүхий эд нь шийдэгдсэн Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрээ барья

Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай “Монголсэкию” ХХК-ийн ерөнхий захирал Н.Итгэлийг урьж ярилцав.

2 цаг 28 мин
“Номын баяр” Олон улсын фестиваль болж өргөжлөө

“Илүү уншъя” уриатай 35 дахь удаагийн номын баяр үргэлжилж байна.

2 цаг 33 мин
Т.Цэрэнтогтох: Ходоодны хавдар нийгмийн өвчин болчихлоо

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг

2 цаг 38 мин
Ихтамираас ирсэн ихрүүдэд ээлтэй багш

Энэ бол багш хүний, энэ мэргэжлийг эзэмшсэний хамгийн бахдам, жаргалтай ү

2 цаг 43 мин
Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд, 19 жилийн дараа анх “эцэслэн” шийдсэн. Уг хэ

2 цаг 48 мин
“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!

Ямартай ч Монгол Улс Үндэсний баялгийн сангийн хуультай болоод авсан.

2 цаг 53 мин
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

22 цаг 37 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

22 цаг 39 мин
Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

22 цаг 42 мин