О.Батнайрамдал нэр дэвших хүсэлтээ өгчээ

2024-03-19
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд асан, МАН-ын Нарийн бичгийн дарга О.Батнайрамдал 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтээ өгчээ. Тэрбээр албан ёсны цахим хуудастаа “Монгол Улсын иргэнийхээ хувьд Отгоншарын Батнайрамдал миний бие Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших хүсэлтээ хууль, журмын дагуу намынхаа Удирдах зөвлөлд албан ёсоор өглөө. Монгол Улсын хөгжлийн төлөө хамтдаа урагшаа” гэж бичжээ.

О.Батнайрамдал нь Боловсролын зээлийн сангийн асуудлаар анхлан шүгэл үлээсэн бөгөөд нийтдээ 100 сая ам.доллар буюу 363 тэрбум төгрөг эргэн төлөгдөх ёстойгоос хагас жилийн хугацаанд 1.2 сая ам.доллар буюу дөрвөн тэрбум төгрөг төлөгдөөд байгааг саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдахдаа “Боловсролын зээлийн сан бол ард түмэнд хэрэгтэй, үр хүүхэд ирээдүй хойчийн боловсролд төрөөс оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт. Тиймээс цаашид боловсролын хөрөнгө оруулалтыг байгалийн баялгийн шударга хуваарилалттай уялдуулах хэрэгтэй. Өнгөрсөн 30 жилд байгалийн баялгаас маш их мөнгө орж ирснийг энэ их хулгайны дараа ойлголоо. Нийтийн сонсголоос зарцуулалт ямар шударга бус байсныг бүгд харлаа. Гэтэл байгалийн баялаг хэмээх ард түмний өмчийг  ноогдол ашгаас гадна боловсрол, эрүүл мэндийн салбарт тодорхой хувийг нь хөрөнгө оруулж байж баялгийн өгөөж ард түмэнд шударга, хүртээмжтэй очиж  чадна. Өөрөөр хэлбэл, боловсролын зээлийн сангийн ирээдүй бол байгалийн баялгаас боловсролоор дамжиж хийх хөрөнгө оруулалтын механизмыг бүрдүүлэхэд чиглэх ёстой. Энэ боломжийг ашиглаж боловсролын томоохон шинэчлэлийг хийх хэрэгтэй” гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа юм.

О.Батнайрамдал жилийн 250 мянган ам.долларын цалингаа орхиод ямар нэг ажлын саналгүй Монголд ирж байлаа гэж ярьсан нь олны анхаарлыг татаж байв. Мөн тэрбээр Ховдоос Харвард руу ном бичсэн нь хэвлэгдсэн цагаасаа хойш номын дэлгүүрийн бестселлерийн жагсаалтыг тэргүүлсээр байгаа юм.

БЛИЦ:
                                      ОТГОНШАРЫН БАТНАЙРАМДАЛ
                                Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн
Боловсрол:
1998 он:                     Ховд аймгийн арван жилийн хоёрдугаар дунд сургууль     
2001 он:                     Монгол-Туркийн хамтарсан сургууль
2004 он:                    Нордикийн дэлхийн нэгдсэн коллеж /Норвеги Улс/
2008 он:                    Макалестерийн коллеж, Эдийн засгийн бакалавр /АНУ/
2015 он:        Харвардын Бизнесийн сургууль, Бизнесийн удирдлагын магистр /АНУ/
2021,2022 он:          Оксфордын их сургууль, Колумбийн их сургуульд байгалийн баялгийн менежмент
Ажлын туршлага:
2009-2010     он:     “Чоно” корпорацид Хөрөнгө оруулалтын менежер
2011-2013  он:         “Ориго партнерс Монголиа” ХХК-д Уул уурхайн хөрөнгө оруулалт хариуцсан Дэд ерөнхийлөгч
2015-2017  он:         АНУ-ын “Банк оф Америка”-ийн Нью-Йорк болон Сидней дэх салбарт Уул уурхайн  хөрөнгө оруулалтын банкир
2018 он:                   “Эрдэнэс Тавантолгой” ХК-д IPO, хувьцаа хариуцсан Дэд захирал
2019-2020 он:          Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын Зөвлөх
2020- 2023 он:          Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд
2023 оноос               Монгол ардын намын Нарийн бичгийн дарга       
Мөн  Дэлхийн эдийн засгийн форумын зарласан “Дэлхийн Залуу Удирдагч 2023”, Unlock подкастыг хамтран үүсгэн байгуулагч, “Ховдоос Харвард руу” номын зохиогч, Социал Демократ Монгол залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч албан тушаалтай.

Эх сурвалж: www.polit.mn

70 мянган иргэний шилжилтийг шалгуулахаар ТЕГ-т ханджээ

70 мянган иргэний шилжилтийг шалгуулахаар ТЕГ-т ханджээ

Өчигдөр 12 цаг 48 мин
Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Өчигдөр 12 цаг 40 мин
С.Эрдэнэ: Ардчилсан хүчний холбоо ямар нэгэн квот, тохиролцоог АН-тай хийгээгүй

С.Эрдэнэ: Ардчилсан хүчний холбоо ямар нэгэн квот, тохиролцоог АН-тай хийгээгүй

Өчигдөр 12 цаг 38 мин
Нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулна

Нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулна

Өчигдөр 12 цаг 33 мин
М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг хэвээр үлдээжээ

М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг хэвээр үлдээжээ

Өчигдөр 12 цаг 32 мин
Шинэчлэлийн жишээ үзүүлэх бүсээр шалгарсан Авга хошуу

Бидний хамтарсан сүүлийн аялал ӨМӨЗО-ы Авга хошуу байлаа

Өчигдөр 08 цаг 00 мин
Австралийн тухай тэмдэглэл-2

Австрали тив /Энэ тивд бас шинэ Зеланд улс нутаг дэвсгэрээрээ хамаа

Өчигдөр 07 цаг 55 мин
Уур амьсгалын өөрчлөлт: Далай тэнгисийн амьдралд нөлөөлөх нь

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн манай гарагийн дундаж хэм жил

Өчигдөр 07 цаг 50 мин
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: Авлигаас ангижрахын тулд бүлэглэл, эрх ашигт нэгдсэн нөхдөд өвдөлт мэдрүүлэхээс өөр арга байхгүй

​​​​​​​Өдөр тутмын гурван сонины сэтгүүлчид БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийг ярилцлаг

Өчигдөр 07 цаг 40 мин
Сонгуулийн үеэр AI ашиглах зохицуулалтын талаар сүлжээний гишүүдэд мэдээлэл өглөө

Сонгуулийн үеэр хиймэл оюун ашигласан мэдээлэлд хэрхэн хандах вэ?

Өчигдөр 07 цаг 35 мин