Д.Ганбат: Би Зүүнбаянд гурван жилийн цэргийн алба хааж, УИХ-д сонгогдсон хүн

2024-03-18
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр /03.18/ ээлжит мэдээллээ хийлээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: -Өнөөдөр монгол цэргийн бахархлын өдөр. Монголын түүх бол монгол цэргийн түүх байдаг. Монгол цэргээрээ бид бахархаж болно. Би Зүүнбаянд гурван жилийн цэргийн алба хааж, УИХ-д сонгогдон ажиллаж байгаа хүн. Бүх монголчууддаа баярын мэндийг дахин дэвшүүлье. Өнөөдөр нөхцөл байдал маш хүнд байна. Дэлхийн гамшгийн нөхцөл байдал маш их ойртсон. Монгол Улс эндээс ангид байгаагүй. Гэтэл одоо эрх баригчдын байгаа байдал ямар ч бэлтгэлгүй байна. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ маш өндөр байхад өгөөжийг нь ард түмэн хүртсэнгүй. Хэдэн дарга нар л хүртлээ.Удаа дараа ямар ч хариуцлага тооцохгүй байсаар байгаад ийм байдалд хүргэж байна. Бид намрын чуулган дээр байнга сануулж байсан. Орон нутагт дизель түлш тасраад байна, амьдрал ойрхон байгаач гэдгийг хэлж сануулсан.Гаргаж байгаа хууль тогтоомжийг нь хар. Мал төрийн хамгаалалтад байна гээд Үндсэн хуульдаа заачихсан байдаг. Гэтэл тэр нь алга. Хөдөөнөөс хотод орж ирсэн иргэдээс хоёр дахь өдрөөс нь 5500 төгрөгийн татвар авах гэнэ. Энэ онцгой байдлын алба ямар ч бэлтгэл, төлөвлөгөөгүй байсан байна. Хүнс хөдөө аж ахуйн салбар шаардлага хангаж ажиллахгүй байна. Хөдөө орон нутагт баг, сумын дарга нар, албадууд бензин шатахуунаа хийгээд ажлаа хийх ямар ч боломжгүй болсон. Гэтэл олон сайд дарга нар Төрийн хэмнэлтийн хуулиас ангид үлдсэн. Сүүлийн 10 жилд монголчуудын гурван хүний нэг нь ядуу гэдэг тоо баримтыг ярьсан. Одоо ард түмний 50 хувь нь ядуурлын шугамд ойртож байна.

АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:-Ганц танилцуулгаар өнгөрсөн найман жилийг дүгнэж болж байна. Өнгөрсөн 2016-2024 он хүртэл найман жилийн хугацаанд Монгол Улсын төсөв тав дахин өссөн. Харин сүүлийн 10 жилд иргэдийн амьдралын түвшин өөрчлөгдсөнгүй. Гурван хүн тутмын нэг нь ядуу хэвээрээ байна.

АН-ын гишүүн Ц.Туваан:-Эрх баригч намаас хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж байна. Гэтэл хөдөөгийн мал аж ахуйн салбар дууслаа. Маш олон өрх хотоо харлуулж, эрхэлдэг аж ахуйгаасаа салаад байна. Тиймээс малчдын зээлийн асуудлыг анхаарч, малжуулах хөтөлбөрийг дорвитой хийх хүсэлтийг тавьж байна. Одоо цас хайлж шар усны үер болж, мал хээлтэх үеэр малын хорогдол дахин гарна.Ийм хүндрэлүүдийг мэдсээр байж гар хуруугаа хөдөлгөхгүй байна гэдэг эмгэнэл.Сумын удирдлагад ядаж нэг цас цэвэрлэх машин баймаар байна. Өвс тэжээлийг өгөхөөс илүү тээврийн зардлыг нэмж авах боломжоор хангаж өгөхийг малчид хүсч байна. Бид ажлын хэсэг байгуулж, шаардлага тавина. Бид "Амь нэгтэй монголчууд" аяныг хэрэгжүүлж байгаа шүү" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn

70 мянган иргэний шилжилтийг шалгуулахаар ТЕГ-т ханджээ

70 мянган иргэний шилжилтийг шалгуулахаар ТЕГ-т ханджээ

Уржигдар 12 цаг 48 мин
Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Уржигдар 12 цаг 40 мин
С.Эрдэнэ: Ардчилсан хүчний холбоо ямар нэгэн квот, тохиролцоог АН-тай хийгээгүй

С.Эрдэнэ: Ардчилсан хүчний холбоо ямар нэгэн квот, тохиролцоог АН-тай хийгээгүй

Уржигдар 12 цаг 38 мин
Нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулна

Нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулна

Уржигдар 12 цаг 33 мин
М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг хэвээр үлдээжээ

М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг хэвээр үлдээжээ

Уржигдар 12 цаг 32 мин
Шинэчлэлийн жишээ үзүүлэх бүсээр шалгарсан Авга хошуу

Бидний хамтарсан сүүлийн аялал ӨМӨЗО-ы Авга хошуу байлаа

Уржигдар 08 цаг 00 мин
Австралийн тухай тэмдэглэл-2

Австрали тив /Энэ тивд бас шинэ Зеланд улс нутаг дэвсгэрээрээ хамаа

Уржигдар 07 цаг 55 мин
Уур амьсгалын өөрчлөлт: Далай тэнгисийн амьдралд нөлөөлөх нь

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн манай гарагийн дундаж хэм жил

Уржигдар 07 цаг 50 мин
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: Авлигаас ангижрахын тулд бүлэглэл, эрх ашигт нэгдсэн нөхдөд өвдөлт мэдрүүлэхээс өөр арга байхгүй

​​​​​​​Өдөр тутмын гурван сонины сэтгүүлчид БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийг ярилцлаг

Уржигдар 07 цаг 40 мин
Сонгуулийн үеэр AI ашиглах зохицуулалтын талаар сүлжээний гишүүдэд мэдээлэл өглөө

Сонгуулийн үеэр хиймэл оюун ашигласан мэдээлэлд хэрхэн хандах вэ?

Уржигдар 07 цаг 35 мин