Путин: ОХУ цөмийн дайнд бэлэн

2024-03-14
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Н.Жаргалмаа

ОХУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ сарын 15-17-ны өдрүүдэд болно. ОХУ-ын одоогийн ерөнхийлөгч 71 настай В.Путин дахин сонгуульд оролцож засгийн эрхийг зургаан жил барих нь хэдийн тодорхой болоод байна. Тэрбээр лхагва гарагт "Россия-1" телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ “ОХУ цөмийн дайнд бэлэн үү” гэсэн асуултад “Цэрэг-техникийн хувьд авч үзвэл бид бэлэн” хэмээн хариулсан байна.

Цаашлан Украин дахь түрэмгийлэлд цөмийн зэвсэг ашиглах хэрэг байхгүй. Украины дөрвөн бүс нутгийн өөртөө нэгтгэсэн. Нэг үгээр хэлбэл Украин хэдийн ОХУ-ын газар нутгийн нэг болсон гэв. Тиймээс АНУ энэ асуудалд оролцож Украин буюу ОХУ-ын газар нутагт цэргээ байршуулбал цөмийн дайн цаг хугацааны асуудал болно. Гэвч АНУ-ын зүгээс хоёр орны харилцаа, стратегийн хувьд энэ чиглэлээр мэргэшсэн олон мэргэжилтэн бий. Тиймээс тэдний тийм мөргөлдөөн үүсэх (цөмийн дайн) алхам хийхгүй байх гэж бодож байна. Гэхдээ мэдээж бид үүнд бэлэн байгаа гэсэн юм. Жо Бейдэний засгийн газар Украин руу цэрэг илгээхгүй хэмээн мэдэгдсэн ч тус мөргөлдөөнд аюулгүй байдлын тусламж үзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх шаардлагатай гэдгийг онцолж буй юм. Гэвч өнөөг хүртэл тодорхой ахицгүй хэвээр байсаар байна. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины тус мэдэгдлийн дараа цагаан ордон “ОХУ цөмийн зэвсэг хэрэглэхээр бэлтгэх байгаа эсэх ямар нэг зүйл ажиглагдаагүй” гэжээ. Харин Украины төрийн өндөр албан тушаалтан Михайло Подоляк “Энэ бол ердөө л барууныхныг айлгах гэсэн суртал ухуулга. Тэрбээр бүх зүйл түүний эсрэг чиглэж буйг анзаарч айж, ухар гэх хуучин зөвлөлтийн арга ашиглаж байна” хэмээн “Ройтерс” агентлагт мэдэгджээ.

Түүнчлэн Украин дахь ОХУ-ын түрэмгийлэл 1962 оны Кубын хямралаас хойших Оросын барууны орнуудтай харилцах харилцааны хамгийн гүнзгий хямралыг үүсгээд байна. Цөмийн зэвсэг хэрэглэх тухайд Кремлийн цөмийн зэсвгийн бичигт зайлшгүй нөхцөлүүдийг тусгасан байдаг. Тодруулбал, цөмийн зэвсгийг ашиглахдаа зөвхөн энэ төрлийн халдлагад хариу арга хэмжээ авах, боломжтой бол цөмийн зэвсгээс бусад зэвсгээр хариу арга хэмжээ авах зэргээр хариу үйдэл үзүүлэх зорилгоор ашиглахыг тусгажээ. Эцэст нь ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин “Украинд цөмийн зэвсэг ашиглах ямарч шаардлагагүй байхгүй. Бид Украины өөртөө нэгтгэх нь хэдийн тодорхой болсон. Харин барууны орнууд ямар нэг зохицуулалт хийсэн тохиолдолд Орост аюулгүй байдлын санамж бичгээр баталгаа өгөх хэрэгтэй. Энэ нь бидний байр суурийг хүндэтгэсэн сэтгэл ханамж болох ёстой” гэжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Зочин
ЭНЭ НЭГ ТЭНЭГ ИВАН, ТИРРОР ӨВГӨН ДЭЛХИЙ ДАХИНЫГ УРЬДАА СӨГДҮҮЛЧИХНЭ ГЭЖ БҮР МӨРӨӨДЧИХСӨН ЮМ БХ ДАА!, ХЭДДҮГЭЭР ЗУУНД АМЬДАРЧ БГААГАА ЕР НЬ МЭДДЭГ БОЛОВ УУ? К КК
хөвчин дэлхий минь дайн самуунгүй энх тунх байгаасай
Өндөг үйлдвэрлэгч CEO Ж.Болд

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа тавдугаар сарын 5-нд төрсөн

11 мин
Г.Занданшатар: Ногоон автобус, газрын тухай сонсголыг яаравчилмаар байна

Г.Занданшатар: Ногоон автобус, газрын тухай сонсголыг яаравчилмаар байна

1 цаг 38 мин
Тэргүүн хамбын Ажлын албаны даргаар гавж Д.Нямсамбууг томилжээ

Тэргүүн хамбын Ажлын албаны даргаар гавж Д.Нямсамбууг томилжээ

1 цаг 43 мин
Соёолжийн нүхэн гарцаас Нарантуул хүртэлх автозамыг маргаашаас хаана

Соёолжийн нүхэн гарцаас Нарантуул хүртэлх автозамыг маргаашаас хаана

1 цаг 50 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Уржигдар 13 цаг 18 мин
Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Уржигдар 13 цаг 14 мин
Б.Пүрэвдорж: Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Уржигдар 13 цаг 02 мин
Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Уржигдар 10 цаг 15 мин
Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Уржигдар 09 цаг 52 мин
"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

Уржигдар 09 цаг 48 мин