Беларусь улсын Гадаад хэргийн сайд С.Ф.Алейник манай улсад айлчилж байна

2024-03-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд найрамдах Беларусь улсын Гадаад хэргийн сайд С.Ф.Алейник манай улсад албан ёсны айлчлал хийнэ. Түүний айлчлал өнөөдөр эхэлж 17-нд өндөрлөх юм.

Гадаад хэргийн сайд С.Ф.Алейникийг Беларусь улсын Аж үйлдвэрийн орлогч сайд, Хөдөө аж ахуй, хүнсний орлогч сайд болон бизнесийн 20 гаруй төлөөлөгч нар дагалдан ирж байгаа ажээ. Айлчлалын үеэр тэрээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийж, төр засгийн удирдлагад бараалхах юм.

Мөн хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааны чиглэлээр уулзалтууд хийхийн зэрэгцээ, Онцгой байдлын ерөнхий газарт зочилж, хоёр тал хамтран хэрэгжүүлсэн төслийн үр дүнтэй танилцахаар төлөвлөжээ.

Энэхүү айлчлал нь Бүгд найрамдах Беларусь улсын Гадаад хэргийн сайдын түвшинд манай улсад 28 жилийн дараа хийж буй хоёр дахь удаагийн айлчлал бөгөөд 1996 онд Гадаад хэргийн сайд В.Л.Сенько Монгол Улсад анх айлчилж байжээ.

Эх сурвалж:www.polit.mn

70 мянган иргэний шилжилтийг шалгуулахаар ТЕГ-т ханджээ

70 мянган иргэний шилжилтийг шалгуулахаар ТЕГ-т ханджээ

8 цаг 34 мин
Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

8 цаг 41 мин
С.Эрдэнэ: Ардчилсан хүчний холбоо ямар нэгэн квот, тохиролцоог АН-тай хийгээгүй

С.Эрдэнэ: Ардчилсан хүчний холбоо ямар нэгэн квот, тохиролцоог АН-тай хийгээгүй

8 цаг 43 мин
Нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулна

Нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулна

8 цаг 48 мин
М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг хэвээр үлдээжээ

М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг хэвээр үлдээжээ

8 цаг 50 мин
Шинэчлэлийн жишээ үзүүлэх бүсээр шалгарсан Авга хошуу

Бидний хамтарсан сүүлийн аялал ӨМӨЗО-ы Авга хошуу байлаа

13 цаг 22 мин
Австралийн тухай тэмдэглэл-2

Австрали тив /Энэ тивд бас шинэ Зеланд улс нутаг дэвсгэрээрээ хамаа

13 цаг 27 мин
Уур амьсгалын өөрчлөлт: Далай тэнгисийн амьдралд нөлөөлөх нь

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн манай гарагийн дундаж хэм жил

13 цаг 32 мин
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: Авлигаас ангижрахын тулд бүлэглэл, эрх ашигт нэгдсэн нөхдөд өвдөлт мэдрүүлэхээс өөр арга байхгүй

​​​​​​​Өдөр тутмын гурван сонины сэтгүүлчид БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийг ярилцлаг

13 цаг 42 мин
Сонгуулийн үеэр AI ашиглах зохицуулалтын талаар сүлжээний гишүүдэд мэдээлэл өглөө

Сонгуулийн үеэр хиймэл оюун ашигласан мэдээлэлд хэрхэн хандах вэ?

13 цаг 47 мин