Баялгийн орлогыг баялгийн санд дамжуулах “Эрдэнэс Монгол”

2024-03-14
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Өмнөх нийгмийн үеийн Хүнд үйлдвэрийн яамыг 1991 онд буулгажээ. Ингээд Засгийн газрын дэргэд Уул уурхайн товчоо болон Улсын геологийн газрыг байгуулсан байна. Уул уурхайн товчооны дэргэдэх “Монгол эрдэнэ” төрийн өмчит аж ахуйн нэгж байгуулж, тухайн үеийн ашиглалтад байсан төрийн өмчит уул уурхайн үйлдвэрүүд, төслүүдийг хариуцуулжээ. “Мон эрдэнэ”-ийн мэдэлд:
-“Эрдэнэт үйлдвэр” 
-“Монголросцветмет” 
-Улаан овооны гянтболд 
-Авдрантын хар тугалга 
-Хүжхаан 
-Модотын цагаан тугалга 
-Хайлааст 
-Их даширийн алтны уурхай 
-Бороогийн алтны үндсэн орд 
-Төмөртэй 
-Баянгол 
-Төмөртолгойн төмрийн ордууд 
-Төмөртэйн овоо 
-Улаан, Цавын полиметаллын ордууд 
-Цагаансуваргын зэс-молибден 
-Асгатын мөнгөний орд зэргийг багтаажээ. 
Гэвч “Мон эрдэнэ”-ийг 1998 онд татан буулгасан байна. Ингээд уул уурхай, ашигт малтмалын талаарх бодлого, үйл ажиллагааг салбарын яам, түүний харьяа агентлаг хариуцаж байгаад 2007 онд “Монгол Эрдэнэ” компанитай ижил Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал, эрдэс баялгийн ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийг төлөөлөх “Эрдэнэс Монгол” компанийг байгуулсан байна. Учир нь 2006 оны Ашигт малтмалын тухай хуульд стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын ордуудад төр хувь эзэмших заалт орсон. Үүнтэй холбоотойгоор уул уурхайн компаниуд дахь төрийн оролцоог хэрэгжүүлэх “Эрдэнэс Монгол”-ыг байгуулжээ. Тус компани нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдүүд болон тэдгээртэй хамаарал бүхий дэд бүтцийн бүтээн байгуулалт, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч хуулийн этгээдийн төрд ногдох хувь, төрийн мэдлийн хувьцааг эзэмшиж, тэдгээрийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь өргөтгөж ашигт ажиллагааг сайжруулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө босгох, нэмүү өртөг бий болгох, боловсруулах үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, компаниудын үйл ажиллагаанд Засгийн газрын бодлогыг уялдуулах зэргээр нэгдсэн стратеги, удирдлагаар хангахад анхаарч ажиллаж иржээ. Өнөөдрийн байдлаар тус компани “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс Оюутолгой”, “Багануур”, “Шивээ-Овоо”, “Мон-Атом”, “Эрдэнэс Шивээ Энержи”, “Эрдэнэс метан”, “Эрдэнэс ассет менежмент” компаниудын 50 буюу түүнээс дээш хувийн хувьцааг эзэмшиж  ирсэн. Мөн “Оюу толгой” компанийн Монголын талын 34 хувийг өөрийн охин компаниар дамжуулан эзэмшиж, Тавантолгой -Гашуунсухайт чиглэлийн авто замын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг “Гашуунсухайт авто зам” компанийн төр, хувийн хэвшлийн түншлэлийн үндсэн дээр байгуулан ажиллуулдаг. 
Улмаар өнгөрсөн жилээс тус компанийг Үндэсний баялгийн сангийн үйл ажиллагаатай уяхаар Нэгдэл болгож,  төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 39 компанийг нэгтгэсэн. Тус компанийн нэр дээр нийт 84 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байгаагаас 63 нь ашиглалтынх, үлдсэн нь хайгуулын лиценз байна. Гэхдээ “Эрдэнэс Монгол”-ын эзэмшдэг лиценз, аж ахуйн нэгжийн “тоо ширхэг” бараг л жил бүр өөрчлөгддөг. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 13. ЛХАГВА ГАРАГ. № 48 (7292)

Шинэчлэлийн жишээ үзүүлэх бүсээр шалгарсан Авга хошуу

Бидний хамтарсан сүүлийн аялал ӨМӨЗО-ы Авга хошуу байлаа

1 цаг 21 мин
Австралийн тухай тэмдэглэл-2

Австрали тив /Энэ тивд бас шинэ Зеланд улс нутаг дэвсгэрээрээ хамаа

1 цаг 26 мин
Уур амьсгалын өөрчлөлт: Далай тэнгисийн амьдралд нөлөөлөх нь

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн манай гарагийн дундаж хэм жил

1 цаг 31 мин
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: Авлигаас ангижрахын тулд бүлэглэл, эрх ашигт нэгдсэн нөхдөд өвдөлт мэдрүүлэхээс өөр арга байхгүй

​​​​​​​Өдөр тутмын гурван сонины сэтгүүлчид БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийг ярилцлаг

1 цаг 41 мин
Сонгуулийн үеэр AI ашиглах зохицуулалтын талаар сүлжээний гишүүдэд мэдээлэл өглөө

Сонгуулийн үеэр хиймэл оюун ашигласан мэдээлэлд хэрхэн хандах вэ?

1 цаг 46 мин
Үндэсний баялгийн сангийн хуримтлалын дансыг нээлээ

Үндэсний баялгийн сан Ирээдүйн өв сан, Хөгжлийн сан, Хуримтлалын сан гэсэн гурван дан

1 цаг 51 мин
Өсвөр насны шүүгдэгчид ял оногдуулав

Өсвөр насны шүүгдэгч Б нь сургуулийнхаа гадаа хөл бөмбөгийн талбайд хүү

1 цаг 56 мин
Г.Болормаа: Хүний хөгжлийг дэмжсэн хөрөнгө оруулалтыг түлхүү хийх цаг ирсэн

“Зууны мэдээ” сонин “Эмэгтэйчүүдийн манлайлал” булангаараа шийдвэр гаргах түвшин

2 цаг 1 мин
Ерөнхий сайдын суудал "улс төрийн наймаа"-нд явах уу?!

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт болоход 49 хоног үлджээ. Сар га

2 цаг 6 мин
Реалити шоуны оролцогч биш Төрийн түшээ сонгоно шүү дээ, таминь!

Энэ жил дэлхийн 62 улс сонгуультай. Тэдний нэг нь Монгол Улс юм. Шинэ тутам хуулийн дагуу анх удаа

2 цаг 16 мин