З.Энхболд: Би гэм буруугүй, давж заалдана

2024-03-13
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

ЕТГ-ын дарга асан З.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан нарт өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг нь таван жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох шийтгэл оноолоо. Шүүх шийдвэрээ танилцуулсны дараа ЕТГ-ын дарга асан З.Энхболд байр сууриа илэрхийлэв.  Тэрбээр "Би гэм буруугүй. Хаа байсан 2019 онд Б.Энх-Амгалан сайдын гаргасан тушаалыг намайг хатгаж гаргуулсан гэж үзэж байгаа юм байна.  Давж заалдана. Би өнөөдөр шүүхээс ял авч байна гэж үзэхгүй байгаа. "Эрдэнэс Тавантолгой"-г Монголын ард түмэнд үлдээсний хариуг бүлэглэл авч байна. Б.Энх-Амгалан сайд яаман дээрээ ямар тушаал гаргаж, хэнд давуу эрх олгож байгаа би мэдэх боломжгүй. Сая л шүүх дээр танилцаж, утсаа солилцлоо. Хэн нэгэн сайд тушаал гаргахад өөр нэгнийг хатгагч гэж шийддэг нь арай дэндэж байна. Дараа дараагийн шүүх энэ алдаа засах байх гэж найдаж байна.  "Эрдэнэс Тавантолгой"-г авах гээд бүтээгүй манай улстөрчид, монгол, хятад компаниуд бий. Тэдний гол зорилго бол намайг 2024 оны Улсын Их Хурал(УИХ)-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүйн тулд таван жил улс төрд ажиллаж болохгүй гэх ял өгүүлж байна.  Шүүгч сая хэлэхдээ энэ хэрэг 2019 оны долдугаар сард үйлдэгдсэн, хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан, хохирол байхгүй гэсэн. Гэхдээ сонгуульд нэр дэвшүүлэхгүйн тулд таван жилийн ял өгч, яаж зүгээр байх вэ гээд 40 сая төгрөгийн торгууль тавьж байна. Аль алийг нь би зөвшөөрөхгүй. Давж заалдах шатны шүүх дээр үнэн зөвөө олох байх гэж найдаж байгаа.  "Эрдэнэс Тавантолгойг"-г Хятад, Монголын хамтарсан компанид өгөөгүйн төлөө өс хонзон авсан ялыг шүүх биш надад бүлэглэл оноож байгааг Монголын ард түмэн мэдэж аваарай. 2022 оны арванхоёрдугаар сард нүүрсний хэрэг гэж гарахад зарласан хэргээр хоёр сар мөрдөн байцаагаад тэрийгээ нотолж чадахгүй хаасан. Лам олдохгүй буцахдаа зална гэгчээр Б.Энх-Амгалан сайдын 2019 оны тушаалыг гаргахад хатгаж хүргэсэн гэсэн. Би Б.Энх-Амгалан сайдыг хатгах нь байтугай таньж мэддэггүй. Хатгах гэдэг нь ядаж нэг удаа уулзах, утсаар ярих бодит үйлдэл хийхийг хэлдэг юм байна. Тэр бүрийг тогтоолгүйгээр бүлэглэлийн даалгавраар ял өгсөнд маш их харамсаж байгаа. Би "Страто" компанитай ямар ч хамааралгүйг прокурорын байгууллага тогтоосон хүчин төгөлдөр тогтоол нь бий. Тэр компанийг өөр хүмүүс үүсгэн байгуулсан, тэр компанид ажил хийж байсан хамаатан бол бий. Аль нэг компанид ямар нэг хамаатан нь ажилладаг бол тэр компанитай хамаатжуулж ялладаг анхны тохиолдол болж байна" хэмээлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

сандараад сүйд үү
70 мянган иргэний шилжилтийг шалгуулахаар ТЕГ-т ханджээ

70 мянган иргэний шилжилтийг шалгуулахаар ТЕГ-т ханджээ

15 цаг 43 мин
Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

15 цаг 50 мин
С.Эрдэнэ: Ардчилсан хүчний холбоо ямар нэгэн квот, тохиролцоог АН-тай хийгээгүй

С.Эрдэнэ: Ардчилсан хүчний холбоо ямар нэгэн квот, тохиролцоог АН-тай хийгээгүй

15 цаг 53 мин
Нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулна

Нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулна

15 цаг 57 мин
М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг хэвээр үлдээжээ

М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг хэвээр үлдээжээ

15 цаг 59 мин
Шинэчлэлийн жишээ үзүүлэх бүсээр шалгарсан Авга хошуу

Бидний хамтарсан сүүлийн аялал ӨМӨЗО-ы Авга хошуу байлаа

20 цаг 31 мин
Австралийн тухай тэмдэглэл-2

Австрали тив /Энэ тивд бас шинэ Зеланд улс нутаг дэвсгэрээрээ хамаа

20 цаг 36 мин
Уур амьсгалын өөрчлөлт: Далай тэнгисийн амьдралд нөлөөлөх нь

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн манай гарагийн дундаж хэм жил

20 цаг 41 мин
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: Авлигаас ангижрахын тулд бүлэглэл, эрх ашигт нэгдсэн нөхдөд өвдөлт мэдрүүлэхээс өөр арга байхгүй

​​​​​​​Өдөр тутмын гурван сонины сэтгүүлчид БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийг ярилцлаг

20 цаг 51 мин
Сонгуулийн үеэр AI ашиглах зохицуулалтын талаар сүлжээний гишүүдэд мэдээлэл өглөө

Сонгуулийн үеэр хиймэл оюун ашигласан мэдээлэлд хэрхэн хандах вэ?

20 цаг 56 мин