Сингкам Вунгпачан: Цаашид харилцаа, хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө ажиллана

2024-03-13
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

П.АМГАЛАН

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Сингкам Вунгпачан тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр  хүлээн авч уулзлаа.

У Монголын УИХ нь БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейтай уламжлалт найрсаг харилцаатай. Хоёр улсын хууль тогтоох байгууллагууд хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн хугацаанд идэвхтэй хөгжиж ирсэн хэмээгээд парламентын дарга, гишүүд, Тамгын газрын түвшинд харилцан айлчлал, уулзалтын давтамж хадгалагдаж байгаад сэтгэл хангалуун байгааг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат хэллээ. Тэрбээр "УИХ-ын дарга Г.Занданшатар болон БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан нар 2022 оны арваннэгдүгээр сард цахимаар уулзсан. 

УИХ-ын даргын урилгаар БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан 2023 оны есдүгээр сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн байгуулсан. Энэхүү өндөр, дээд хэмжээний айлчлал, уулзалт арга хэмжээ нь хоёр улсын цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох, хоёр талын харилцааны олон чухал асуудлуудыг урагшлуулах, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал aч холбогдолтой болсон" гэлээ.

БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Сингкам Вунгпачан,  Үндэсний Ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Пингкам Ласасимма-гийн мэндчилгээг уламжлаад, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвиханы Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр яригдсан асуудал ажил хэрэг болж буйн илрэл нь энэ удаагийн айлчлал хэмээн тодотгов.

Энэ үеэр Сингкам Вунгпачан "Өнгөрсөн хугацаанд бид төлөөлөгчид солилцож, туршлага хуваалцан, бие биеэ харилцан дэмжин ойлголцож ирсэн. Уламжлалт харилцааны бат суурин дээр тулгуурлан цаашид харилцаа, хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө ажиллана" гэв. 

Харин УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат "БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, ерөнхий нарийн бичгийн дарга  Пингкам Ласасимма-гийн урилгаар УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан тэргүүтэй төлөөлөгчид 2023 оны хоёрдугаар сард БНАЛАУ-д айлчилсан. Айлчлалын үеэр хоёр улсын парламентын Тамгын газрууд хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн байгуулсан. Энэ нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх таатай боломжийг бүрдүүлж, хамтын ажиллагааны эрх зүйн орчныг бататгасан чухал үйл явдал болсон гэж харж байна. Санамж бичгийн дагуу бид харилцан төлөөлөгчид солилцож, бие биеийхээ хүсэлтийн дагуу техникийн туслалцаа харилцан үзүүлэх зэргээр санамж бичигт тусгагдсан асуудлуудыг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэхэд  хүчин чармайлт гарган хамтран ажиллаж буйд туйлын талархалтай байна" гэлээ.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр УИХ-ын ээлжит сонгуулиар байгуулагдах дараагийн парламент 126 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулахтай холбогдуулан УИХ-ын өдөр тутмын үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт, хуралдааны дэгийг шинэчлэн боловсруулах, хуралдааны танхимын зохион байгуулалт, тохижилтыг шинэ нөхцөл байдалд нийцүүлэн засаж сайжруулах зэрэг ажлыг гүйцэтгэж байгааг Ерөнхий нарийн бичгийн дарга тодотгов. Мөн парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлсэнтэй холбогдуулан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимыг тохижуулах ажилд үнэтэй хувь нэмэр оруулж, хоёр улсын харилцааны найрамдлын бэлгэ тэмдэг болсон улаан модон сандал, ширээг нэмж бэлэглэхээр Лаосын тал шийдвэрлэн, тавилга үйлдвэрлэлийн ажлыг шуурхай зохион байгуулж гүйцэтгэн ирүүлсэнд дахин талархал илэрхийлсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

16 цаг 12 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

16 цаг 14 мин
Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

16 цаг 17 мин
МЭХ, “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийнхөн сумдын төрөх ор, эхо аппаратыг шинэчилнэ

Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос  санаачлан хэрэгжүүлж буй умайн хүзүү бо

2024-05-17
Хүй долоон худагт "Тэнгэр дэлхийн бөөгийн фестиваль" болно

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “

2024-05-17
"Бурхан багшийн лагшин эрдэнэс" үзэсгэлэн үүдээ нээнэ

Монгол Улсын Соёлын яам, Богд хааны ордон музей, Самьяа хийд, Дэлх

2024-05-17
Т.Баярхүү: Монголчууд санхүүгийн салбарын буруу тооцооллоос болж өр зээлэнд орсон

 “Зууны мэдээ” сонины дэргэдэх “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 11:00

2024-05-17
ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

2024-05-17
Б.Энхбаяр: Намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж хэлье, жагсаалт наймаалцаж байж хэрэгт орж гогдуулав

Б.Энхбаяр: Намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж хэлье, жагсаалт наймаалцаж байж хэрэгт орж гогдуулав

2024-05-17
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын албаныханд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын албаныханд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

2024-05-17