Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайдыг хүлээн авч уулзав

2024-03-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАН

 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо-г хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс, БНАСАУ-ын үе үеийн төр, засгийн удирдагчдын үндэс суурийг нь тавьсан түүхэн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж байгааг тэмдэглэв. Өнгөрсөн онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, Их удирдагч Ким Ир Сенийн Монгол Улсад айлчилсны 35 жилийн ой тохиосныг онцолж, БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ын-д мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжлахыг хүсэв.

БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо уулзалтын эхэнд БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ыны мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжиллаа. Мөн уламжлалт найрсаг харилцаатай Монгол Улс халуун дотноор хүлээн авч буйд талархал илэрхийллээ. БНАСАУ-ын Засгийн газар Монгол Улстай хөгжүүлж буй найрсаг харилцааны уламжлалаа үргэлжлүүлж, хоёр улсын ард түмний эрх ашиг, шинэ эрин үеийн нөхцөл байдалд нийцүүлэн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа онцлов. Талууд цар тахлын дараах харилцааг сэргээж, боловсрол, соёл, урлаг, спорт, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, хүмүүнлэгийн зэрэг салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов.

Эх сурвалж:www.polit.mn

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

16 цаг 7 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

16 цаг 9 мин
Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

16 цаг 12 мин
МЭХ, “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийнхөн сумдын төрөх ор, эхо аппаратыг шинэчилнэ

Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос  санаачлан хэрэгжүүлж буй умайн хүзүү бо

2024-05-17
Хүй долоон худагт "Тэнгэр дэлхийн бөөгийн фестиваль" болно

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “

2024-05-17
"Бурхан багшийн лагшин эрдэнэс" үзэсгэлэн үүдээ нээнэ

Монгол Улсын Соёлын яам, Богд хааны ордон музей, Самьяа хийд, Дэлх

2024-05-17
Т.Баярхүү: Монголчууд санхүүгийн салбарын буруу тооцооллоос болж өр зээлэнд орсон

 “Зууны мэдээ” сонины дэргэдэх “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 11:00

2024-05-17
ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

2024-05-17
Б.Энхбаяр: Намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж хэлье, жагсаалт наймаалцаж байж хэрэгт орж гогдуулав

Б.Энхбаяр: Намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж хэлье, жагсаалт наймаалцаж байж хэрэгт орж гогдуулав

2024-05-17
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын албаныханд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын албаныханд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

2024-05-17