АН-ынхны дарга нараа “авлах” оролдлогууд үргэлжилсээр...

2024-03-11
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.Гарьд

 

АН-ын ҮБХ хэний товлосноор хэзээ хуралдах вэ

 

УИХ-ын ээлжит сонгууль дөхөж байдаг. СЕХ-ноос баталсан сонгуулийн хуваарьт үйл ажиллагаанууд эхэлсэн. АН ч энэ сонгуулийн гол өрсөлдөгч субьектын хувьд энэ намынхан бэлтгэл ажилдаа ханцуй шамлан оржээ. Гэвч хажуугаар нь аанай л эрх мэдлийн хуваарилалтаа “ярьсаар” байгаа аж. Үүнтэй холбоотой хэд хэдэн мэдээлэл яригдаж байна.
Хамгийн түрүүнд СЕХ-ноос зарласан хуанлийн дагуу 2024 оны гуравдугаар сарын 25-наас өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар ҮАГ-т хүргүүлэх ёстой. Ямартай ч АН-ын Улс төрийн зөвлөл өнгөрсөн амралтын өдрүүдээр хуралдаж мөрийн хөтөлбөрийн явцыг хэлэлцсэн байна. Гэхдээ мөрийн хөтөлбөр 25-наас өмнө ҮБХ-ны хурлаар бас яригдах учиртай. Тэр хурлыг АН-ын удирдлагууд товлон зарлах ёстой. АН-ын дарга Лу.Гантөмөр, генсек Д.Одбаяр нар ҮБХ-ны хурлыг 2024 оны гуравдугаар сарын 23-нд хийхээр урьдчилсан байдлаар тохирчээ. Гэвч тэр хурал түүнээс өмнө болж магадгүй нөхцөл үүссэн байна. Өөрөөр хэлбэл, АН дахь зарим фракц “...ҮБХ-ны хурлаа дарга нарынхаа дээрх товоос өмнө хийж, мөрийн хөтөлбөрөө баталгаажуулъя. Бас намын удирдлагын түвшинд зарим сэлгээг хийе” гэж ярьж буй юм байна.

 

АН-ын дарга Лу.Гантөмөрийг АТГ-т өгчээ

 

Уг нь “...Гарам дээр морио сольдоггүй” гэдэг үгтэй. Энэ үг сүүлийн үед улс төрийн үйл явдлуудад ихээхэн хэрэглэгддэг болсон. Энэ удаад арай ядан эвлэж буй АН дахь зарим явдлууд энэ логиктой илүү уягдахаар байна. Сонгууль дөхсөн. Хугацаа тулсан. Гэтэл АН-ын зарим нэг фракцаас намын даргаа оролдоод эхэлжээ. Тодруулбал, “...АН-ын дарга Лу.Гантөмөрийг МоАХ фракцын зүгээс АТГ-т өгсөн” гэх мэдээлэл яригдаад эхэллээ. Улс төрийн хүрээнд яригдаж буйгаас харвал, түүнийг Боловсролын зээлийн сан, мөн “Глобал” дунд сургууль гэх мэтийн асуудлаар АТГ-т шалгуулахаар болж буй аж. Лу.Гантөмөрийн хувьд Х.Баттулгын саналуудыг хүлээж аваад хачин эвтэй байгаагаа харуулсан. Саяхан намынхаа хангайн бүсийн уулзалт дээр зэрэгцэж суугаад зургаа татуулж харагдсан. Тэр үеэр нэлээд нарийн ширийнээ ярилцсан талаар АН-ын дэд дарга хэвлэлд ярьсан байна лээ. Гэвч тэр явдлаас хойш ийн “...Лу.Гантөмөрийг АТГ-т өглөө” гэж яригдлаа. Цаад шалтгаан нь, мөнөөх л МоАХ буюу Х.Баттулгын зүгээс АН-ын дарга Лу.Гантөмөрт үзүүлдэг шахалт шаардлагатай холбоотой дуулдав. Түүнийг “...Генсекээ өг” гэсэн байна. 

 

АН-ын генсек Э.Одбаярыг огцруулахаар ярьцгаажээ

 

Э.Одбаяр АН-ын генсекийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод дөрвөн сарын нүүр үзэж байна. Намынхаа дүрмийн дагуу ҮБХ, Бага хурлаараа баталгаажиж,  жинхэлнэ. Тэрбээр генсек болсноосоо хойш нам дахь олон фракцаа эвцэлдүүлэх гэж зүтгэж буй тухай эх сурвалжууд ярьдаг.  Харин түүний “нэр” тэр хурлууд руугаа орж амжих эсэх нь тодорхойгүй болоод байна. Учир нь АН-ын фракцууд, тэр дундаа Морьтон, Монде, МоАХ, Олуулаа зэрэг дээр “...Э.Одбаярыг огцруулах ёстой” гэсэн байр суурийг ярих болжээ. Тэр ч байтугай энэ асуудал АН-ын Улс төрийн зөвлөлийн түвшинд хөндөгдсөн байна. Уг нь өнгөрсөн амралтын өдрүүдээр болсон Улс төрийн зөвлөлийн хурлаар маш ажил хэрэгч асуудлуудыг хэлэлцжээ. УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох АН-ын мөрийн хөтөлбөрийн бэлтгэл ажлын явц, УИХ-ын энэ сонгуульд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах журам, бас АН-ын Үндсэн дүрмийн зарим заалтыг өөрчлөх талаар ярьсан байна. Мөн “...Бусад” асуудлын нэг нь “...Генсекээ хэрхэх вэ” гэдэг байсан бололтой. 
Энэ намын генсекийн асуудал ингэж өндрөө авсан нь дараагийн генсек тодорсноос л тодорхой харагдана. Тухайлбал, АН-ын фракцуудаас “...Э.Одбаярын оронд Х.Тэмүүжин генсек болгоё”, “...Генсекээр О.Алтангэрэлийг тавья”, “...Хэрвээ Э.Одбаяр генсекээр үлдвэл УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг тэргүүн дэд даргад зүтгүүлнэ”, “...Ер нь Э.Одбаярыг сольж байж шинэ генсек тодруулсны дараа мөрийн хөтөлбөрөө эцэслэж СЕХ-нд өгье” гэх зэрэг “санал”-ууд гараад байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 11. ДАВАА ГАРАГ. № 46 (7290)

сөрөг хүчин гээд байгаа шүү дотроо учраа олж чадахгүй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ

Монгол Улсад болж буй үйл явдлын тухай тухай дэлхийн бусад орнууд хааяахан со

2 цаг 48 мин
Н.Итгэл: Түүхий эд нь шийдэгдсэн Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрээ барья

Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай “Монголсэкию” ХХК-ийн ерөнхий захирал Н.Итгэлийг урьж ярилцав.

2 цаг 53 мин
“Номын баяр” Олон улсын фестиваль болж өргөжлөө

“Илүү уншъя” уриатай 35 дахь удаагийн номын баяр үргэлжилж байна.

2 цаг 58 мин
Т.Цэрэнтогтох: Ходоодны хавдар нийгмийн өвчин болчихлоо

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг

3 цаг 3 мин
Ихтамираас ирсэн ихрүүдэд ээлтэй багш

Энэ бол багш хүний, энэ мэргэжлийг эзэмшсэний хамгийн бахдам, жаргалтай ү

3 цаг 8 мин
Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд, 19 жилийн дараа анх “эцэслэн” шийдсэн. Уг хэ

3 цаг 13 мин
“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!

Ямартай ч Монгол Улс Үндэсний баялгийн сангийн хуультай болоод авсан.

3 цаг 18 мин
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

23 цаг 2 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

23 цаг 4 мин
Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

23 цаг 7 мин