Ойн салбарынхан чууллаа

2024-03-05
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Рагчаа Оюун

Ерөнхийлөгчийн санаачилгаар "Ойн салбарын үндэсний II чуулган" Төрийн ордонд боллоо. Энэ үеэр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Монгол орны ойн өнөөгийн байдал, салбарын бодлого” сэдвээр илтгэл танилцуулсан юм.

Тэрбээр "Уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтөн цаашид оршин тогтнох уу гэдэгт яагаад хүрсэн бэ гэдгийг бид бодох хэрэгтэй болжээ. Сүүлийн 80 жилд юу болсон бэ. Агаарын дундаж температур 2.4 хэмээр нэмэгдсэн. Дэлхийн дулаарлын үр нөлөө Монгол Улсад хамгийн их орж ирж байгаа. Монгол Улсын нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгарал дэлхийн дунджаас 2.7 дахин өссөн. Газрын доройтол нэн хүчтэй, хүчтэй, сул. Цэвдгийн тархалт бүхий талбай 18.7 хувиар буурсан, гамшгийн давтамж хоёр дахин өссөн. Харин нөгөө талд ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнөснөөр нэмэгдсэн. Түймэрт өртсөн талбай 49.2 хувиар буурсан нь энэ хөдөлгөөний үр дүн.

Ойн ашиглалтын өнөөгийн байдлын тухайд 2014-2023 онд жилд дунджаар 736.9 мянган метр куб модыг ашиглажээ. Жил тутамд 810 мянган ширхэг модыг хэрэглэж байна гэсэн үг. Үүнээс 74.9 хувийг дулааны үйлдвэрлэл буюу түлээндээ хэрэглэж байна. Үүнийг өөр түвшинд хүргэхгүй бол цаашид байж болохгүй. Дэлхийн дулааралтай холбогдуулаад мод яаж ургах вэ, яаж илүү их хэмжээгээр ургуулах вэ гэдэг агуулга чухал байна. Цэвдэг хайлсаар байна. Цаашид бид юу хийх вэ. Яаж эко системийг хадгалж авч үлдэх вэ гэдгийг Засгийн газар, Ерөнхийлөгчийн манлайлал дор өнөөдөр бид хөндөж байна. 2080 он хүртэл агаарын температур 6.2 хувиар нэмэгдэнэ, цэвдгийн хайлалт дахин үргэлжилнэ гэсэн үг” гэсэн юм.

Өсвөрийн байгаль хамгаалагч Булганы Хялганат тосгоны Ерөнхий боловсролын сургуулийн 10а ангийн сурагч Д.Буянжаргал, анги удирдсан багш С.Сугарын хамт Ерөнхийлөгчтэй зурагаа татууллаа.

Ерөнхийлөгч өсвөрийн байгаль хамгаалагчид амжилт хүслээ.

Эх сурвалж www.polit.mn

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

14 цаг 22 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

14 цаг 24 мин
Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

14 цаг 27 мин
МЭХ, “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийнхөн сумдын төрөх ор, эхо аппаратыг шинэчилнэ

Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос  санаачлан хэрэгжүүлж буй умайн хүзүү бо

2024-05-17
Хүй долоон худагт "Тэнгэр дэлхийн бөөгийн фестиваль" болно

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “

2024-05-17
"Бурхан багшийн лагшин эрдэнэс" үзэсгэлэн үүдээ нээнэ

Монгол Улсын Соёлын яам, Богд хааны ордон музей, Самьяа хийд, Дэлх

2024-05-17
Т.Баярхүү: Монголчууд санхүүгийн салбарын буруу тооцооллоос болж өр зээлэнд орсон

 “Зууны мэдээ” сонины дэргэдэх “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 11:00

2024-05-17
ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

2024-05-17
Б.Энхбаяр: Намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж хэлье, жагсаалт наймаалцаж байж хэрэгт орж гогдуулав

Б.Энхбаяр: Намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж хэлье, жагсаалт наймаалцаж байж хэрэгт орж гогдуулав

2024-05-17
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын албаныханд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын албаныханд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

2024-05-17