“Гаргасан шийдвэрээ өөрчлөхгүй бол ажил хаялт зарлана” гэв

2024-02-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.НАМУУНАА

Энэ сарын 6 -нд “Оюу толгой” компани  ажилчдынхаа цалинг 25-30 хувь бууруулж,  илүү цаг болон  нэмэгдэл  цалинг нь хассан байна. Үүнтэй холбоотойгоор ажилчид нь “Үндэсний мэдээллийн төвд” өнөөдөр мэдээлэл хийлээ.  Ажилчдын зүгээс  цалинг нь 25-30 хувиар бууруулсан шийдвэрээ өөрчлөхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж, ажил хаялт зарлана гэдгээ хэлсэн юм.

 “Оюу толгойн” компанийн хүнд машин механизмийн оператор Г. Ганбаатар “Аливаа асуудлыг цалинд халдахгүйгээр шийдэх гарц гаргалгаа байдаг.  Ажил олгогч талаас  ажилчдын цалинг бууруулж,  үйлдвэрчний эвлэлд мэдэгдээгүй, бие даан шийдвэр гаргаж хамтын хэлэлцээрийн заалтаа ноцтой зөрчиж байна.  Хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилчдын цалинг зөвшөөрөлгүй бууруулсан. Энэ  тушаалыг нийт ажилчид эсэргүүцээд байгаа юм. Зээлийн төлбөр багасахын хэрээр компани ашиг орлого нэмэгддэг. Энэ жишгээр бидний цалин нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байлаа.  Гэтэл  бидний цалинг хасчихсан. Журам, хууль хоёр зөрчилдвөл хуулиа дагадаг. Аливаа компаниас гаргаж байгаа шийдвэрийг өмнөхөөсөө дордуулж болохгүй.  Тиймээс энэ шийдвэрээ эргэж хараасай гэж хүсэж байна” гэв.

Геологи уул уурхайн хөгжлийн тэмүүлэл холбоо ТББ-ын  удирдах зөвлөлийн дарга Б. Ононхангай  “Оюу толгой” компани  дундаж цалин хөлсийг зөв бодох хэрэгтэй. Гэвч ажил олгогч нь цалинг бодохдоо урамшуулал нэмэгдлийг оролцуулалгүй бодож болно.  Ажилчидтай ярилцсаны үндсэн дээр тохиролцох хэрэгтэй. “Оюу толгой” компани болон үйлдвэрчний эвлэлийн хороонд хамтын гэрээ бий. Тус гэрээнд “Хөдөлмөрийн хууль болон бусад холбогдох  хууль  дүрэмд заасны дагуу ажилчдын цалин нэмэгдэл шагнал урамшуулал зэргийг дундаж цалинд тооцуулж болно” гэж заасан байдаг. Тэгвэл энэ заалтыг зөрчиж, ажилтантай ярилцахгүйгээр шийдвэр гаргасан” гэлээ.

Эх сурвалж: www.zms.mn

 

 

 

Бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг буцаажээ

Бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг буцаажээ

18 мин
Гадаад дахь "Монгол"-оос мэдээлж байна

Үндэсний өдөр тутмын "Зууны мэдээ" сонин Монгол Улсаас гадаадад суугаа б

5 цаг 4 мин
Австралийн тухай тэмдэглэл

Оршил. Австрали тив, тус тив дэх 28 сая хүн амтай цорын ганц улс Австрали бол онцгой сонин тив

5 цаг 9 мин
Ч.Сэлэнгэ:  Магтаал, шүүмжлэлийг тэнцүү хүлээж авна

“Зууны мэдээ” сонин "Дугаарын зочин"-оор жүжигчин Ч.Сэлэнгэтэй  ярилцлаа. Т

5 цаг 19 мин
Дэлхийн хоёрдугаар дайны суурь шалтгааны талаар

Болоод өнгөрсөн зүйлийг яагаад ч өөрчлөх боломжгүй гэх утгатай «истор

5 цаг 24 мин
Шинэ амьдралын хэв маяг: Хамтын амьдрал

Өдөр ирэх тусам нэмэгдэж буй амьжиргааны зардал болон ган

5 цаг 29 мин
Ухаалаг системтэй автобусны буудал Зүрх уул

Ухаалаг системтэй автобусны буудал ашиглалтад оржээ. Өнгөрсөн жилийн наймдугаар сард Чингэлтэй

5 цаг 34 мин
Түшээдийг 44 хууль, дөрвөн сонсгол "хүлээж" байна

2024 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхлэхэд 31 хоногийн хугацаа үлдлээ.

5 цаг 44 мин
Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бэлэн гоймонгуудыг илрүүлжээ

“Зууны мэдээ” сонин энэ оноос эхлэн сард хоёр удаа нийтийн эрх ашгийг х

5 цаг 49 мин
Хөгжмийн Б.Долгион

Монголчууд бидний сайн мэдэх бүхий л цаг үеийн хит дуу болох

20 цаг 20 мин