Ц.Төрхүү: ”S’Outlet” дэлгүүрийг дотроос нь буулгаж байна

2024-02-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

”S’Outlet” дэлгүүрийн газар чөлөөлөлтийн талаар Хотын ерөнхий менежер Төрхүү өнөөдөр мэдээлэл өглөө.Тэрбээр "Өнгөрсөн онд болсон үерийг нийслэлчүүд мэдэж байгаа. ”S’Outlet” дэлгүүрийн хэсэгт ус боогдсоноос үер хоёр тийш хальж, ойр орчмын иргэдийн эд хөрөнгөд хохирол учруулсан. Үерийн далан сувгийг тэлээгүй, үйлчилгээ засвар хийгээгүй, даланд бургас болон шороо асгаснаас болж үерийн асуудлууд бий болсон. Шинжлэх ухааны үндэслэлтэй эдгээр дүгнэлт гарсан. Үүнийг үндэслэж, ”S’Outlet” дэлгүүрийн агуулахуудыг буулгасан юм. Одоо таван давхар дэлгүүрийн хүчитгэсэн бетон хийцтэй барилгыг дотроос нь буулгаж байна. Дөрөвдүгээр сард буулгаж дуусгахаар төлөвлөсөн.

”S’Outlet” дэлгүүрийн дулаан, цахилгаан, бохир, цэвэр усны инженерийн хангамжийг зогсоолоо.Мөн дэлгүүрийн хажуугийн үерийн далангийн сувагчлалыг нээхээр өнөөдрөөс ажиллаж эхэллээ. Дөрөвдүгээр сарын дунд үеэс тавдугаар сарын эхэн үеийн хооронд шар усны үер болох магадлалтай гэсэн учир үерийн далангийн сувагчлалыг хийж байна.

Барилгуудыг буулгасны дараа үерийн далан сувгийг ухаж, хогийг цэвэрлэнэ. Ингэснээр ус нэвтрүүлэх чадвар өндөр болж, үерийн далан суваг бүрэн ажилладаг. Үерийн даланд байгаа бургасанд хог, хадаг их байна. Энэ нь үерийн ус орж ирэхэд даланг сэтэлдэг. Инженерийн сувагчлал дотор мод бургас байх ёсгүй. Сэлбэ, Туул голын үерийн даланд мод байдаг учир авахаас өөр аргагүй, гаднын орны үерийн далангийн сувагт мод байдаггүйг харсан байх" хэмээн ярилаа. "Нийслэлийн 35 байршилд халиа тошин үүссэн. Эдгээрийн мөсийг хагалж, зөөж байна. Мөсийг шилжүүлэн байршуулахгүй бол халиа тошин ихсэж, үер гамшиг болох магадлалтай. Өнөөдрийн байдлаар 12,000 метр.куб мөсийг зөөхөөр ажиллаж байгаа"-г Хотын ерөнхий менежер хэллээ.

Эх сурвалж: www.polit.mn

Гадаад дахь "Монгол"-оос мэдээлж байна

Үндэсний өдөр тутмын "Зууны мэдээ" сонин Монгол Улсаас гадаадад суугаа б

2 цаг 25 мин
Австралийн тухай тэмдэглэл

Оршил. Австрали тив, тус тив дэх 28 сая хүн амтай цорын ганц улс Австрали бол онцгой сонин тив

2 цаг 30 мин
Ч.Сэлэнгэ:  Магтаал, шүүмжлэлийг тэнцүү хүлээж авна

“Зууны мэдээ” сонин "Дугаарын зочин"-оор жүжигчин Ч.Сэлэнгэтэй  ярилцлаа. Т

2 цаг 40 мин
Дэлхийн хоёрдугаар дайны суурь шалтгааны талаар

Болоод өнгөрсөн зүйлийг яагаад ч өөрчлөх боломжгүй гэх утгатай «истор

2 цаг 45 мин
Шинэ амьдралын хэв маяг: Хамтын амьдрал

Өдөр ирэх тусам нэмэгдэж буй амьжиргааны зардал болон ган

2 цаг 50 мин
Ухаалаг системтэй автобусны буудал Зүрх уул

Ухаалаг системтэй автобусны буудал ашиглалтад оржээ. Өнгөрсөн жилийн наймдугаар сард Чингэлтэй

2 цаг 55 мин
Түшээдийг 44 хууль, дөрвөн сонсгол "хүлээж" байна

2024 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхлэхэд 31 хоногийн хугацаа үлдлээ.

3 цаг 5 мин
Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бэлэн гоймонгуудыг илрүүлжээ

“Зууны мэдээ” сонин энэ оноос эхлэн сард хоёр удаа нийтийн эрх ашгийг х

3 цаг 10 мин
Хөгжмийн Б.Долгион

Монголчууд бидний сайн мэдэх бүхий л цаг үеийн хит дуу болох

17 цаг 42 мин
Ц.Даваасүрэн: Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ

Ц.Даваасүрэн: Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ

18 цаг 54 мин