Бүрд сум нийт нутгаар цагаан зудын нөхцөл байдалтай байна

2024-02-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАН
Монгол Улсын Засгийн газраас хаваржилт хүндэрч, зудын байдалтай болсонтой холбогдуулж өнгөрсөн долоо хоногт гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад тусламж үзүүлэх Шуурхай бүлгүүдийг Засгийн газрын шийдвэрээр байгуулсан, сайд нар ахлан ажиллаж байна.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраар ахлуулсан шуурхай бүлэг  Архангай  аймагт ажиллаж байна.
Ажлын хэсэгт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ЭМЯ-ны сайд С.Чинзориг, Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай зэрэг бусад шуурхай бүлгийн гишүүд оролцож байна.
Шуурхай бүлэг  Өвөрхангай аймгийн Бүрд суманд ажиллалаа. Сумын хэмжээнд  301.070 мал  хаваржиж байна.  Сумын хэмжээнд 22 өрхийн
11.9 мянган толгой мал, отор нүүдлээр явж байгаа бөгөөд үүнээс өөрийн аймаг дотроо гурван өрхийн 1.8 толгой мал, өөр аймагт 19 өрхийн арван мянган толгой мал отроор өвөлжиж хаваржиж байна.Сумын нийт нутгаар цагаан зудын цасан бүрхүүлтэй. Цаашид цас ихтэй байгаа  тул нэмж орвол өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа гэлээ.
Бүрд сумын хувьд  малын хорогдол 9980 байна. Үүнээс үхэр 116, морь 321, хонь 5508, ямаа 4035. Тус сумын нэгдүгээр багийн арван айлын хаваржаа цасанд дарагдсан байна. 
Цасанд саравч хашаа нь  дарагдсан айлуудын хашаа саравчийг ухаж өгөхөд техник болон хүн хүчний туслалцаа үзүүлэх,  малчид өөрсдийн бэлтгэсэн  өвс тэжээлээ хэрэглээд дууссан учраас хямд үнэтэй өвс ногоон тэжээл, хүчит тэжээл, бүрэн найрлагат тэжээл, багсармалын  дэмжлэг үзүүлэх шаардлага байгааг хэлэв.
Мөн зам даваа гаргах, өвөлжөө хаваржааны бууц түрэх,  зэрэг ажилд хэрэгтэй  сайн чанарын ковш хэрэгтэй байна гэдгийг хэллээ.
Бүрд сум нь сүүлийн  хоёр жил дарааллан 160 га-д  ногоон тэжээл тариалжээ. Га-гын дундаж ургац 20 ц/га-тай гарч байгаа бөгөөд 2023 онд 306 тн буюу 12240 боодол тэжээл худалдан авсан байна.
Сум орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр трактор, дагалдах тоног төхөөрөмжөөр худалдан авсан  боловч хүрэлцээ муу байна. Тиймээс улсын төсвөөр малын тэжээл  тариалахад трактор, тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлэхийг хүслээ.
Тус суманд хоёрдугаар сарын 24-ний  байдлаар А80 нэг тн, АИ92 11 тн, дизель түлш 4.3 тн байна.

Passports, Visas, Driver's License, ID CARDS
Government Database System..Email ( lifiben@gmail.com ) We Produce Passports,Drivers Licenses,ID Cards,Birth Certificates,Diplomas,Visas,SSN,Marriage Certificates,Divorce Papers,US Green Cards,University Degrees,Counterfeit Money,SSD Chemical Solution And Activation Banknotes dollar / euro Pounds Powder Used For Cleaning Coated Black Money, And Other Documents Cloned cards, Resident fullz and dumps For A Number Of Countries Email ( lifiben@gmail.com ) TEXT/CALL/WHATSAPP: 951-254-2452 https://clean-documents.com
энэ олон дарганарын томилолтын зардал хэдэн уут тэжээлийн үнэ байгаа бол сонин л тоо гарна бх
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

16 цаг 31 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

16 цаг 34 мин
Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

16 цаг 36 мин
МЭХ, “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийнхөн сумдын төрөх ор, эхо аппаратыг шинэчилнэ

Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос  санаачлан хэрэгжүүлж буй умайн хүзүү бо

2024-05-17
Хүй долоон худагт "Тэнгэр дэлхийн бөөгийн фестиваль" болно

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “

2024-05-17
"Бурхан багшийн лагшин эрдэнэс" үзэсгэлэн үүдээ нээнэ

Монгол Улсын Соёлын яам, Богд хааны ордон музей, Самьяа хийд, Дэлх

2024-05-17
Т.Баярхүү: Монголчууд санхүүгийн салбарын буруу тооцооллоос болж өр зээлэнд орсон

 “Зууны мэдээ” сонины дэргэдэх “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 11:00

2024-05-17
ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

2024-05-17
Б.Энхбаяр: Намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж хэлье, жагсаалт наймаалцаж байж хэрэгт орж гогдуулав

Б.Энхбаяр: Намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж хэлье, жагсаалт наймаалцаж байж хэрэгт орж гогдуулав

2024-05-17
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын албаныханд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын албаныханд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

2024-05-17