Г.Сайханбаяр сайдаар ахлуулсан шуурхай бүлэг Булган суманд ажиллалаа

2024-02-25
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

П.АМГАЛАН
Монгол Улсын Засгийн газраас хаваржилт хүндэрч, зудын байдалтай болсонтой холбогдуулж өнгөрсөн долоо хоногт гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад тусламж үзүүлэх Шуурхай бүлгүүдийг Засгийн газрын шийдвэрээр байгуулсан, сайд нар ахлан ажиллаж байна.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраар ахлуулсан шуурхай бүлэг  Архангай  аймагт ажиллаж байна. Ажлын хэсэгт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ЭМЯ-ны сайд С.Чинзориг, Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай зэрэг бусад шуурхай бүлгийн гишүүд оролцож байна.
Шуурхай бүлэг Архангай аймгийн Булган суманд ажиллалаа.
Хоёрдугаар сарын  19-ний гаргасан зудын үнэлгээгээр Булган сум цагаанаар зудархуу гэсэн дүгнэлт гарчээ. Тус суманд 122.6 мянган толгой мал өвөлжиж байгаагаас  адуу 16.7 мянга,  үхэр 51.2 мянга,  хонь 20.1 мянга, ямаа 26.6 мянга байна. Сумын хэмжээнд хоёрдугаар сарын 22-ны байдлаар 1781 толгой мал хорогдсон бөгөөд Тусгалт баг  хамгийн өндөр хорогдолтой байна. Үүнээс адуу 187, үхэр  461, хонь 584, ямаа 549 байна. Сумын аюулгүйн нөөцөд 45 тн өвс, ногоон тэжээл,  10 тн малын тэжээлийн будаа байснаас хоёрдугаар сарынн 23-ны байдлаар  250 боодол ногоон тэжээл үлдсэн байна. Булган сумын хэмжээнд 18 өрхийн 1800 толгой бод мал өвөлжиж, хаваржих төлөвтэй байна.
Гадны аймгаас буюу Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Галуут сумаас 650 толгой мал Тусгалт багийн нутагт, Цахир сумаас 450 үхэрТамир багийн нутагт, Завхан аймгийн Их- уул сум, Архангай аймгийн Цахир, Тариат, Төвшрүүлэх сумаас 700 гаруй бод мал отроор өвөлжиж, хаваржих төлөвтэй байгааг хэллээ.
Харин Булган аймгийн Тусгалт багийн хоёр өрх 317 бод, 310 бог Архангай аймгийн Батцэнгэл суманд өвөлжиж, хаваржиж байна.
Шуурхай хуралдааны үеэр сумын ЗДТГ-аас тулгамдаж буй асуудал, саналыг хэлж шийдвэрлэж өгөхийг хүсэв. Тухайлбал, малын өвс  тэжээлийн үнэ өндөр байгаа учраас малчид хангалттай хэмжээгээр тэжээл авах нөөцөө бүрдүүлэх боломжгүй байна. Тиймээс зах зээл дээрх өвс тэжээлийн үнийг бууруулах арга хэмжээг Засгийн газраас авч, мөн хөнгөлөлттэй үнээр их хэмжээгээр олгохыг хүсэж байна. Мөн  ЗДТГ-ын автомашинд эвдрэл үүсэж багуудаар явахад хүндрэлтэй байгааг хэллээ. Мөн шатахууны дэмжлэг үзүүлэхийг хүсэв.


Шуурхай хуралдааны үеэр тус сумын хоёрдугаар багийн малчин Л.Цогоо" Ойрын жилүүдэд  үзэгдээгүй цас орлоо.   Өмнө зам гаргаад болоод л байсан. Энэ жил  жижиг трактортай арай л гэж явж байна. Тиймээс хамгийн түрүүнд   зам нээх асуудал бидэнд тулгарч байна.
Манай багийн урд, хойд могойн хэсгийн зам хаагдсан нөхцөл байдалтай байна. 
Манайд өвс, ногоон тэжээл тарьдаг 200-300 талбай бий. Энэ жил манай баг өвс тэжээлээ хангалттай бэлтгэсэн ч дууссан. Тиймээс өвс тэжээлийн хэрэгцээ байна.
Төрөөс малчны  зээлийг зургаан сар хүртэл царцаах шийдвэр гаргасан. Гэхдээ хүүг нь төлөөд явж болохгүй юу гэсэн санал байна.
Манай сум газар тариалангийн талбай нэг жижиг трактортай. Тиймээс газар хагалах том трактор хэрэгтэй байгаа учраас шийдвэрлэж өгөхийг хүсэж байна" гэлээ.

Харин Булган сумын Засаг дарга Ц.Төрхүү "Банкны зээлийн эргэн төлөлт дээр уян хатан байх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна. Жижиг дунд үйлвэрлэлийн хөнгөлөлттэй зээл гэж байнга ярьдаг хэдий ч эзнээ олдоггүй. Тиймээс тогтолцоо нь муу байна гэж харж байна. Мөн
малжуулах төслийн тогтолцоог өөрчлөх, залуу малчдыг дэмжих бодлогоос гадна, төрийн албаны шалгалтын  тогтолцоог өөрчлөлт хийх шаардлагатай байна. Хоршоо хөгжүүлэх сан гэж байгаа хэдий ч  сумууд дээр хоршоо хөгжөөгүй. Тиймээс үүн дээр анхаарч ААН-үүдээ дэмжих хэрэгтэй. Манай сумын эмнэлэг  цэвэр ус байхгүй. Үүн дээр санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна" гэлээ.
Шуурхай хуралдааны үеэр  Засгийн газраас тус сумын малчин өрх бүрт үнэгүй өвс, тэжээл олгохоор болов. Мөн аймгийн ЗДТГ-аас нэг тн шатахуун өглөө.

Эх сурвалж:www.polit.mn

Passports, Visas, Driver's License, ID CARDS
Government Database System..Email ( lifiben@gmail.com ) We Produce Passports,Drivers Licenses,ID Cards,Birth Certificates,Diplomas,Visas,SSN,Marriage Certificates,Divorce Papers,US Green Cards,University Degrees,Counterfeit Money,SSD Chemical Solution And Activation Banknotes dollar / euro Pounds Powder Used For Cleaning Coated Black Money, And Other Documents Cloned cards, Resident fullz and dumps For A Number Of Countries Email ( lifiben@gmail.com ) TEXT/CALL/WHATSAPP: 951-254-2452 https://clean-documents.com
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

17 цаг 15 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

17 цаг 18 мин
Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

17 цаг 20 мин
МЭХ, “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийнхөн сумдын төрөх ор, эхо аппаратыг шинэчилнэ

Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос  санаачлан хэрэгжүүлж буй умайн хүзүү бо

2024-05-17
Хүй долоон худагт "Тэнгэр дэлхийн бөөгийн фестиваль" болно

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “

2024-05-17
"Бурхан багшийн лагшин эрдэнэс" үзэсгэлэн үүдээ нээнэ

Монгол Улсын Соёлын яам, Богд хааны ордон музей, Самьяа хийд, Дэлх

2024-05-17
Т.Баярхүү: Монголчууд санхүүгийн салбарын буруу тооцооллоос болж өр зээлэнд орсон

 “Зууны мэдээ” сонины дэргэдэх “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 11:00

2024-05-17
ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

2024-05-17
Б.Энхбаяр: Намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж хэлье, жагсаалт наймаалцаж байж хэрэгт орж гогдуулав

Б.Энхбаяр: Намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж хэлье, жагсаалт наймаалцаж байж хэрэгт орж гогдуулав

2024-05-17
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын албаныханд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын албаныханд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

2024-05-17