Японы Эзэн хаан Нарухитогийн төрсөн өдөр тохиож байна

2024-02-23
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.НЯМСҮРЭН

 “Polit” хуанли: “Төрсөн өдөр” буландаа хоёрдугаар сарын 23-нд төрсөн өдөр нь тохиож буй  Япон Улсын Сүр жавхлант Эзэн хаан Нарухитог онцолж байна.

Япон улсын эзэн хаан Нарухито 1960 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр Эзэн хааны ордны дэргэдэх эмнэлэгт мэндэлжээ. Тэрбээр өвөө Хирохитогийн үед угсаа залгамжлах хунтайж Акихито, угсаа залгамжлагч гүнж Мичико нарын ууган хүү болон мэндэлжээ. 1989 онд Эзэн хаан Хирохито нас барж, тэр үед Акихито эзэн хаан болж, Нарухито өв залгамжлагч болсон юм.  2019 онд түүний эцэг Эзэн хаан Акихито хаан ширээнээс буусны дараа тэрбээр Эзэн хаан болсон юм.

Тэрбээр бага насныхаа талаар дурсахдаа маш аз жаргалтай байсан хэмээн ярьдаг бөгөөд багадаа  ууланд авирах, морь унах, хийл хөгжим тоглодог байжээ.

Япон Улсын 126 дахь Эзэн хаан багадаа Токиогийн Гакушюний сургуульд суралцаж, дараа нь Гакүшюйн их сургуульд суралцжээ. Мөн Английн Оксфордын Мертон коллежид англи хэл сурсан байна. 1993 онд 33 насандаа гэргий Масако Овадатай гэрлэжээ. Түүний гэргий дипломатч мэргэжилтэй бөгөөд гэрлэх санал тавих үед Гадаад харилцааны яаманд ажиллаж байв. Хосууд хоёр хүүхэдтэй. Хүү нь угсаа залгамжлагч ханхүү Тоши бол охин нь 2001 онд мэндэлсэн залуу гүнж Айко юм.

Түүнийг эзэн хаан болохоосоо өмнө Японы хэвлэлүүд ихэвчлэн түүний нэр, хунтайж цолоор нь дурддаг байсан бол хаан ширээнд сууснаас хойш Сүр жавхлант эзэн хаан, эрхэм дээдэс цолоор нь дуудах болжээ. Нарухитогийн хаанчлалын эрин үеийг "Рейва" хэмээн нэрлэсэн бөгөөд ирээдүйд Японы уламжлалын дагуу түүнийг Эзэн хаан Рейва хэмээн нэрлэх болно.

Япон Улсын үндсэн хуулийн дагуу Эзэн хаан улс төрийн хувьд өдөр тутмын бодлогод оролцоод байдаггүй, ёслол хүнлэтгэлийн арга хэмжээнүүдэд голчлон оролдог. Тиймээс ч бэлгэдэл талааса Эзэн хааны удмынханд ард түмэн ихээхэн хүндэтгэлтэй ханддаг.

Эзэн хаан Нарухито усны бодлого, усыг хамгаалах талаар ихээхэн анхаардаг. Тиймээс ч тэрбээр угсаа залгамжлах хунтайж байхдаа 2003 онд Дэлхийн усны гуравдугаар форумын хүндэт ерөнхийлөгчийн хувиар форумын нээлтийн ёслолд "Киото болон орон нутгийн бүс нутгийг холбосон усан зам" сэдвээр илтгэл тавьсан. Мөн 2006 онд Мексик болсон Дэлхийн усны дөрөюдүгээр форумын үеэр "Эдо ба усан тээвэр" хэмээх сэдвээр илтгэл тавьж байжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

4 цаг 23 мин
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ

Монгол Улсад болж буй үйл явдлын тухай тухай дэлхийн бусад орнууд хааяахан со

9 цаг 24 мин
Н.Итгэл: Түүхий эд нь шийдэгдсэн Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрээ барья

Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай “Монголсэкию” ХХК-ийн ерөнхий захирал Н.Итгэлийг урьж ярилцав.

9 цаг 29 мин
“Номын баяр” Олон улсын фестиваль болж өргөжлөө

“Илүү уншъя” уриатай 35 дахь удаагийн номын баяр үргэлжилж байна.

9 цаг 34 мин
Т.Цэрэнтогтох: Ходоодны хавдар нийгмийн өвчин болчихлоо

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг

9 цаг 39 мин
Ихтамираас ирсэн ихрүүдэд ээлтэй багш

Энэ бол багш хүний, энэ мэргэжлийг эзэмшсэний хамгийн бахдам, жаргалтай ү

9 цаг 44 мин
Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд, 19 жилийн дараа анх “эцэслэн” шийдсэн. Уг хэ

9 цаг 49 мин
“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!

Ямартай ч Монгол Улс Үндэсний баялгийн сангийн хуультай болоод авсан.

9 цаг 54 мин
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

Өчигдөр 11 цаг 16 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

Өчигдөр 11 цаг 14 мин