С.Жавхлангийн 44 нас

2024-02-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ц.НОРОВЖАМБАЛ

“Polit” хуанли: “Төрсөн өдөр” буландаа хоёрдугаар сарын 21-нд төрсөн өдөр  нь тохиож буй  Монгол Улсын гавьяат жүжигчин  С.Жавхланг онцолж байна.

Тэрбээр Увс аймгийн Өмнөговь суманд Самандын хүү болон мэндэлжээ.  Сумандаа  10 жилийн сургууль дүүргээд,   СУИС-ийн дуурийн дуулаачийн ангийг 2003 онд төгсөж, 2000-аад оны эхээр нийтийн дууны  салбарт шинэ өнгө төрх нэмэн хүч төрөн орж ирсэн билээ.  Түүний анхны уран бүтээл нь “Зүүдэн бороо”,  “Алсад суугаа ээж” зэрэг бүтээл байдаг.  Эдгээр уран бүтээл нь С.Жавхланг нийтийн дууны ханхүү болоход эхлэлийг тавьж өгсөн юм.  

С.Жавхлангийн уран бүтээлийг  дуучин Т.Баясгалангүйгээр төсөөлөх аргагүй.  Анх СУИС-аас урлагийн гараагаа эхэлсэн  тэдний хувьд   “Насны хайр”,   “Ханьсах заяа” зэрэг бүтээлүүдээрээ олны  танил болж үзэгчдийг байлдан дагуулж явсан үе саяхан мэт.

 Гэвч Т.Баясгалан уран бүтээлээсээ хэсэг завсарлага авч С.Жавхлан бие даан уран бүтээлээ туурвих болсон.  2016 онд тэд эргэн нэгдэж “Илгээлтийн эзэд” аяныг эхлүүлэн тоглолт зохион байгуулж, олсон орлогоо зудын эрсдэлд өртсөн малчдад туслалцаа үзүүлж байсан юм.

С.Жавхланг нийтийн дууны цор ганц ханхүү гэдгийг батлах дараагийн нэг баталгаа бол өнгөрсөн намар болсон “ Дулаахан намар” тоглолт юм.  Урьд өмнө нь нийтийн дуучдаас “Төв цэнгэлдэх”-д тоглолтоо хийсэн нэг ч дуучин үгүй.  Харин “Төв цэнгэлдэх” дүүрэн үзэгчтэй тоглолт зохион байгуулж өөрийгөө нийтийн дууны ханхүү гэдгээ дахин батлан харуулсан билээ. 100, 100  уран бүтээлээрээ бидний зүрх сэтгэлд баяр, гуниг авчирдаг гавьяатдаа цаашдын уран бүтээлд нь  амжилт хүсье.

Эх сурвалж:www.polit.mn

Нүүрс борлуулаад татвар төлөхөөс зайлсхийсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нүүрс борлуулаад татвар төлөхөөс зайлсхийсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

1 цаг 46 мин
Н.Багабанди: Ерөнхий сайдаар С.Зоригийн нэр орж ирвэл дэмжинэ гэдэг байр суурийг илэрхийлж байсан

Н.Багабанди: Ерөнхий сайдаар С.Зоригийн нэр орж ирвэл дэмжинэ гэдэг байр суурийг илэрхийлж байсан

2 цаг 1 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

7 цаг 38 мин
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ

Монгол Улсад болж буй үйл явдлын тухай тухай дэлхийн бусад орнууд хааяахан со

12 цаг 40 мин
Н.Итгэл: Түүхий эд нь шийдэгдсэн Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрээ барья

Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай “Монголсэкию” ХХК-ийн ерөнхий захирал Н.Итгэлийг урьж ярилцав.

12 цаг 45 мин
“Номын баяр” Олон улсын фестиваль болж өргөжлөө

“Илүү уншъя” уриатай 35 дахь удаагийн номын баяр үргэлжилж байна.

12 цаг 50 мин
Т.Цэрэнтогтох: Ходоодны хавдар нийгмийн өвчин болчихлоо

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг

12 цаг 55 мин
Ихтамираас ирсэн ихрүүдэд ээлтэй багш

Энэ бол багш хүний, энэ мэргэжлийг эзэмшсэний хамгийн бахдам, жаргалтай ү

13 цаг 0 мин
Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд, 19 жилийн дараа анх “эцэслэн” шийдсэн. Уг хэ

13 цаг 5 мин
“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!

Ямартай ч Монгол Улс Үндэсний баялгийн сангийн хуультай болоод авсан.

13 цаг 10 мин