RSF нь Жулиан Ассанжийн эсрэг хэргийн талаарх нийтлэг ташаа ойлголтуудыг няцаав

2024-02-21
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

Их Британийн Дээд шүүх хоёрдугаар сарын 20-21-ний өдрүүдэд WikiLeaks сайтын нийтлэгч Жулиан Ассанжийг шилжүүлэн өгөх асуудлыг хэлэлцэнэ. Энэхүү “X өдөр”-ийн өмнө Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF) байгууллага нь АНУ-ын засгийн газраас түүний эсрэг үүсгэсэн хэргийн талаарх 12 нийтлэг ташаа ойлголтыг судлан шинжилжээ.

  • Ташаа ойлголт: Жулиан Ассанж бол "урван тэрслэгч" бөгөөд түүнийг АНУ-д шүүхэд өгөх ёстой. 

Залруулга: Ассанж Америкийн иргэн биш, АНУ-д хэзээ ч амьдарч байгаагүй ба тус улстай ямар нэгэн холбоогүй юм. Тэрбээр Австралийн иргэн бөгөөд АНУ-ын засгийн газар түүний эсрэг хэрэг үүсгэх үед Лондонд ажиллаж, амьдарч байв. Түүнийг буруутгаж буй хэрэг нь WikiLeaks нийтийн ашиг сонирхлын үүднээс баримт материал нийтэлсэнтэй холбоотой. Ассанжийг шилжүүлэн өгөх нь дэлхийн бусад хэвлэн нийтлэгчид, сэтгүүлчдийг иргэний харьяаллаас үл хамааран эрсдэлд оруулж болзошгүй жишиг тогтоох аюултай. АНУ-ын үндсэн хуулийн анхдугаар өөрчлөлтийн хамгаалалт нь иргэн биш бол Ассанжид хамаарахгүй хэмээн тус улсын засгийн газраас мөн мэдэгдсэн.

  • Ташаа ойлголт: Жулиан Ассанж бол нууц мэдээлэл задруулсан шүгэл үлээгч юм. 

Залруулга: Ассанж шүгэл үлээгчээс өөр үүрэг гүйцэтгэсэн. Тэр нууцад хамаарах мэдээлэл задруулаагүй, харин бусдын өөрт нь задруулсан мэдээллийг нийтэлсэн юм. Мэдээлэл задруулагч, армийн шинжээч асан Челси Мэннингд Ерөнхийлөгч Обама 35 жилийн ялын хөнгөлөлт үзүүлэхдээ "нууц мэдээлэл задруулсан бусад хүмүүст оноосон ялтай харьцуулахад зохисгүй" хэмээн мэдэгдэж байв. Үүнээс өмнө тэрээр долоон жил шоронд хоригдсон байсан. АНУ-д шилжүүлэн өгсөн тохиолдолд Ассанж тагнуулын тухай хуулийн дагуу ял эдэлсэн анхны нийтлэгч болох юм. Энэ хууль нь нийтийн эрх ашгийг хамгаалдаггүй бөгөөд ийм байдлаар буруутгагдаж буй хэн боловч өөрийгөө зохистой хамгаалж чадахгүй. Ассанжид 175 жилийн хорих ял оноох магадлал өндөр байна.

  • Ташаа ойлголт: Хэрэв би Жулиан Ассанжийг сэтгүүлч биш гэж бодож байгаа бол түүнийг өмгөөлж чадахгүй. 

Залруулга: Ассанжийг сэтгүүлч, нийтлэгч, сэтгүүлчийн эх сурвалж гэдгээр олон янзын үзэл бодол байдаг боловч гол асуудал нь Ассанжийг яагаад онилох болов, түүнийг яагаад шилжүүлэн өгч, яллах болов гэдэгт оршиж байна. RSF нь Ассанжийг сэтгүүл зүйд хувь нэмэр оруулсан тул хамгаалж байна. Учир нь задруулсан нууц баримт бичгүүдийг WikiLeaks нийтэлсэн нь нийтийн ашиг сонирхлын дагуу мэдээллийг дэлхий даяар өргөнөөр түгээх үндэс суурь болсон. Ассанжийг яллах нь сэтгүүл зүйн ирээдүйд ноцтой үр дагавар авчирч, хэвлэлийн эрх чөлөөнд урьд өмнө тохиож байгаагүй цохилт болно.

  • Ташаа ойлголт: Жулиан Ассанжийн авсан ял өргөн хүрээг хамрахгүй. 

Залруулга: Ассанжид оногдуулах ял нь дэлхий даяар сэтгүүл зүйн ирээдүй болоод бид бүхний мэдэх эрхэд нөлөөлнө. Тэрбээр АНУ-ын тагнуулын тухай хуулийн дагуу шийтгэгдсэн анхны нийтлэгч болох болно. Уг хууль нийтийн эрх ашгийг хамгаалдаггүй бөгөөд түүнийг шинэчлэх зайлшгүй шаардлагатай. Түүний ял шийтгэл нь цаашид задруулсан нууц мэдээлэлд үндэслэн мэдээ нийтэлсэн бусад хүмүүсийг энэ маягаар яллах замыг нээж, улмаар сэтгүүл зүйд аюултай жишиг тогтоох болно. Ингэснээр, олон хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийг эрсдэлд оруулж, олон нийтийн ашиг сонирхлын төлөө мэдээлэхэд сөргөөр нөлөөлнө. Эцсийн дүндээ олон нийтийн мэдэх эрх хөсөрдөнө.

  • Ташаа ойлголт: Жулиан Ассанж хүмүүсийг санаатайгаар эрсдэлд оруулсан. 

Залруулга: Ассанж хэзээ ч хэнийг ч санаатайгаар эрсдэлд оруулж байгаагүй. Түүний хяналтаас гаднах хэвийн бус нөхцөлд, боловсруулаагүй багц өгөгдлийг нийтэлснээс болж хохирч болзошгүй хэн бүхнийг хамгаалахыг тэр чармайсан. Боловсруулаагүй багц мэдээллийг WikiLeaks анх нийтлээгүй. Хэвлэн нийтлэгдэх гэж байна гэдгийг мэдсэн даруйд Ассанж хохирол амсаж болзошгүй хүмүүсийг хамгаалах арга хэмжээ авахыг АНУ-ын засгийн газраас шаардсан. WikiLeaks нь задруулсан мэдээллийг сэтгүүл зүйн шаардлагад нийцүүлэх үүднээс “The New York Times”, “The Guardian”, “Le Monde”, “Der Spiegel”, “El Pais” зэрэг мэргэжлийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажилласан. Хэвлэл мэдээллийн түнш байгууллагын нэг нь түлхүүр үгийг нийтэд задруулж, бусад нь боловсруулаагүй багц өгөгдөлд нэвтрэн, нийтэлсэн. Хожим нь WikiLeaks үүнийг дахин нийтэлсэн байна. Хууль зүйн яам Ассанжаас өөр бусад өгөгдөл нийтэлсэн хэнийг ч мөрдөн шалгаагүй юм. Одоогоор АНУ-ын засгийн газар нийтлэлийн үр дүнд хэн нэгэнд бодит хохирол учирсан тухай нотлох баримт ирүүлээгүй байна.

  • Ташаа ойлголт: Жулиан Ассанжид холбогдох удаан хугацаанд шалгагдаж буй хэргийг яаравчлан шийдвэрлэх шаардлагагүй. 

Залруулга: Ассанжийн эсрэг АНУ-ын засгийн газрын үүсгэсэн хэрэг урьд өмнөхөөсөө илүү чухал үе шатанд ирж, түүнийг шилжүүлэн өгөх магадлал ойрхон байна. Энэ хэрэг WikiLeaks 2010 онд 250,000 гаруй задруулсан нууц баримт нийтэлсний дараа буюу 13 гаруй жилийн өмнө өрнөж эхэлсэн бөгөөд шилжүүлэн өгөх ажиллагаа Их Британийн шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх гэж байна. Хоёрдугаар сарын 20-21-ний өдрүүдэд болох Их Британийн Дээд шүүхийн хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх бөгөөд тус шүүхийн шүүгчид Ассанжийн гаргасан үндэслэлийг үгүйсгэсэн нөхцөлд уг шийдвэрийг Их Британид цаашид давж заалдах боломжгүй юм. Хэрэв бүх үндэслэлийг үгүйсгэвэл Ассанжийг шилжүүлэн өгөх ажиллагааг нэн даруй явуулна. Ингэснээр түүнд Европын Хүний эрхийн шүүхэд хандах цорын ганц зам үлдэнэ.

  • Ташаа ойлголт: Жулиан Ассанж Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд хоргодсон хэвээр байна. 

Залруулга: Ассанж өндөр түвшний харуул хамгаалалттай шоронд таван жил шахам хоригдсон. Тэрээр Эквадорын Элчин сайдын яаманд долоон жилийн хугацаанд орогнон, АНУ-д шилжүүлэн өгөх эрсдэлээс зугатаж байв. Түүнийг 2019 оны дөрөвдүгээр сард Элчин сайдын яамнаас албадан гаргаж, 2012 онд батлан даалтын нөхцөлийг зөрчсөн хэргээр баривчлан, Белмаршийн шоронд 50 долоо хоногийн хорих ял шийтгэсэн. Ассанж одоо хүртэл тус шоронд хоригдож байгаа бөгөөд түүнийг шилжүүлэн өгөх ажиллагаа дуусах хүртэл цагдан хоригдоно. Ассанжийн батлан даалтад гарах сүүлийн хүсэлтийг шүүхээс 2021 оны нэгдүгээр сард татгалзсан юм.

  • Ташаа ойлголт: Жулиан Ассанж Эквадорын элчин сайдын яаманд хамгаалалтад байсан.  

Залруулга: Ассанжийг Лондон дахь Эквадорын элчин сайдын яаманд хоргодож байх хугацаанд АНУ-ын засгийн газар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид эрчимтэйгээр онилсоор байв. YahooNews-д анх нийтлэгдсэн эрэн сурвалжлах нийтлэлд Трампын засаг захиргаанд харьяалагдах тагнуулын төв газрын ажилтнууд Ассанжийг хулгайлах эсвэл амийг нь хөнөөх талаар ярилцаж байсныг илчилсэн. Ассанж болон түүнийг эргэж байсан хүмүүсийг, түүний дотор өмгөөлөгчид болон сэтгүүлчдийг ЭСЯ-ны аюулгүй байдлыг хангахаар гэрээлсэн Испанийн харуул хамгаалалтын алба идэвхтэй мөрдөн тагнаж байв. Дур зоргоор баривчлан саатуулах асуудал хариуцсан НҮБ-ын ажлын хэсэг Ассанжийн Эквадорын Элчин сайдын яаманд байрлаж байсан үеийг дур зоргоор саатуулагдсанд тооцсон. Мөн эрүү шүүлтийн асуудлаарх НҮБ-ын тусгай илтгэгч асан Ассанжийг урт хугацааны сэтгэл санааны эрүү шүүлтэд өртсөн шинж тэмдэг илэрснийг олж тогтоосон байна. Долоон жил орчмын дараа тус Элчин сайдын яам эцэст нь Ассанжийг хөөн гаргаж, Их Британийн цагдаа нарт түүнийг баривчлах боломж олгосон юм. Эквадорын төрийн албан хаагчид Ассанжийг Элчин сайдын яаманд байх хугацаандаа ёс бус авирласан хэмээн буруутгасан нь хэвлэл мэдээллээр түүний эсрэг гүтгэлэг эрчимтэй тараахад нөлөөлсөн. Түүнчлэн ЭСЯ-ны ажилтнууд хэдэн долоо хоногийн өмнө Ассанжийн сахлын хутгыг хураан авсан гэж яригдсан. Элчин сайдын яамнаас албадан гаргаж, баривчлах үеэр авсан гэрэл зурган дээр тэрээр сахландаа баригдсан харагдаж байв. Энэ нь нийтэд ил болсон түүний сүүлийн зураг бөгөөд хэвлэл мэдээллээр байнга түгээгдсээр байна.

  • Ташаа ойлголт: Жулиан Ассанжийн хүний эрхийг хүндэтгэн эдлүүлсэн. 

Залруулга: АНУ-ын засгийн газраас үүсгэсэн хэрэг, Эквадорын элчин сайдын яаманд явуулсан мөрдөн тагнах ажиллагаа, Их Британийн шүүх болоод шоронгийн тогтолцооны хандлага зэрэгт Ассанжийн хүний эрхийн асар их зөрчил гаргасан. Боловсруулаагүй багц өгөгдлийг 2010 онд дахин нийтэлсний төлөө холбогдох нийтлэгчдээс зөвхөн Ассанжийг онилж, түүнийг 13 жилийн турш тасралтгүй мөрдөн мөшгөхдөө АНУ-ын засгийн газар ганцхан түүний эсрэг ажиллагаа явуулсан. Эквадорын Элчин сайдын яаманд Ассанж өмгөөлөгчидтэйгээ хуулийн ёсны дагуу ярилцаж байсныг мөрдөн тагнаж, түүн дээр очсон сэтгүүлчдийн төхөөрөмжид нэвтэрсэн байна. Ковид-19 цар тахлын үеэр Белмаршийн шоронд Ассанжийн эргэлт, уулзалт авах эрхийг удаан хугацааны туршид бүхэлд нь хязгаарлаж, шоронд коронавирусын халдвар гарсан шалтгаанаар үе үе өрөөнөөс гаргахгүй хорьж байв. Шилжүүлэн өгөх ажиллагааны үеэр шоронгийн ажилтнууд Ассанжийг чармай нүцгэлэн, илт залхаан цээрлүүлэх байдлаар нэгжиж, хууль ёсны баримт бичгүүдийг нь хураан авсан. Ассанж шүүх хурал болгонд биечлэн оролцох хүсэлт тавьж боловч 2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр батлан даалтад гаргах хүсэлтийг хэлэлцэх шүүх хурал болсноос хойш түүнд шүүх хуралдаанд оролцох зөвшөөрөл өгөөгүй. Харин шоронгоос зайнаас буюу цахимаар оролцохыг зөвшөөрсөн юм.

  • Ташаа ойлголт: Жулиан Ассанжийг ерөнхийлөгч Обама, ерөнхийлөгч Байден нар шилжүүлэн өгөх хэрэг үүсгэсэн. 

Залруулга: Ерөнхийлөгч Обамагийн үед Ассанж Лондон дахь Эквадорын элчин сайдын яаманд хоргодож байсан хэдий ч Обама түүнийг эрчимтэй мөшгөж байгаагүй. Трампын хууль зүйн яам Ассанжийн эсрэг яллах дүгнэлт үйлдэж, түүнийг шилжүүлэн өгөх ажлыг идэвхтэй өрнүүлсэн юм. Ассанжийг сэтгэцийн эрүүл мэндийн шалтгаанаар шилжүүлэн өгөхөөс татгалзах тухай Их Британийн анхан шатны шүүхийн шийдвэрийг Трампын хууль зүйн яам эсэргүүцэн давж заалдсан. Ерөнхийлөгч Байден үүрэгт ажлаа хүлээж авсны дараа түүний хууль зүйн яам энэ хэргийг үргэлжүүлэн хөөцөлдсөн. Хожим нь уг шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон юм.

  • Ташаа ойлголт: Жулиан Ассанжийн эсрэг АНУ-ын засгийн газрын үүсгэсэн хэрэг нь 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой. 

Залруулга: Энэхүү хэрэг нь гагцхүү 2010 онд WikiLeaks сайтад Cablegate, Афганистаны дайны өдрийн тэмдэглэл, Иракийн дайны тэмдэглэл гарчигтайгаар 250,000 гаруй нууцын зэрэглэлтэй цэргийн болон дипломат баримт бичгүүдийг нийтэлсэнтэй холбоотой юм. Ассанжийг 18 зүйл ангиар яллаж буй бөгөөд үүнд тагнуулын тухай хуульд заасны дагуу үүсгэсэн 17 хэрэг, компьютерийг урвуулан ашиглах тухай хуульд заасны дагуу, задруулсан нууц баримт материал нийтэлсэнтэй холбогдуулан үүсгэсэн нэг хэрэг байна. Энэ нь WikiLeaks-ийн 2016 онд хийсэн үйл ажиллагаа, өөр бусад аливаа асуудалтай холбоогүй.

  • Ташаа ойлголт: Шведэд Жулиан Ассанжийн эсрэг хэрэг үүсгэсэн. 

Залруулга: Шведэд Жулиан Ассанжийн эсрэг үүсгэсэн хэрэг байхгүй. Түүнийг хүчингийн хэргээр буруутгасныг өргөн хүрээнд, тэр дундаа эрүүдэн шүүхийн асуудал хариуцсан НҮБ-ын тусгай илтгэгч асан Нилс Мелзер судлан шинжилсэн. Ассанж түүний эсрэг дээрх буруутгалыг няцаасан юм. Түүнд албан ёсоор эрүүгийн хэрэг үүсгээгүй бөгөөд нотлох баримт хангалтгүй гэдэг шалтгаанаар Ассанжийг мөрдөн шалгах ажиллагааг Шведийн прокурорын газраас 2019 оны арваннэгдүгээр сард зогсоосон. Нууцад хамаарах ил болсон баримт бичгийг WikiLeaks нийтэлсэнтэй холбогдуулан АНУ-ын засгийн газраас Ассанжийн эсрэг үүсгэсэн хэрэг нь Шведэд түүнд тулгасан хэрэгтэй огт холбоогүй. 

Эх сурвалж: www.polit.mn

 

Passports, Visas, Driver's License, ID CARDS
Government Database System..Email ( lifiben@gmail.com ) We Produce Passports,Drivers Licenses,ID Cards,Birth Certificates,Diplomas,Visas,SSN,Marriage Certificates,Divorce Papers,US Green Cards,University Degrees,Counterfeit Money,SSD Chemical Solution And Activation Banknotes dollar / euro Pounds Powder Used For Cleaning Coated Black Money, And Other Documents Cloned cards, Resident fullz and dumps For A Number Of Countries Email ( lifiben@gmail.com ) TEXT/CALL/WHATSAPP: 951-254-2452 https://clean-documents.com
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

2 цаг 51 мин
Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

2 цаг 54 мин
Б.Пүрэвдорж: Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

3 цаг 7 мин
Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

5 цаг 53 мин
Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

6 цаг 17 мин
"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

6 цаг 21 мин
НҮБ-ын тайлан, оюутнуудын жагсаал, G7-ийн тохиролцоо хийгдсэн долоо хоног

Өнгөрч буй долоо хоногт олон улсад болсон зарим үйл явдлын тоймыг хүргэе.

8 цаг 54 мин
Зургаан ҮТП ба 6.7 мянган ажлын байр

“Эрдэнэс үйлдвэр технологийн парк” компани Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эр

8 цаг 59 мин
Л.Оюун-Эрдэнэ: Над руу л дайр, Ц.Элбэгдорж оо!

Монголын улс төрийн сүүлийн үеийн хамгийн халуун сэдэв, түүний гол дүрүүд нь Ерөнхий сайд Л.Ою

9 цаг 4 мин
Сэтгүүлчид ёс зүйтэй ажиллахаа амлав

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэхүү өдрийг тохиолдуул

9 цаг 9 мин