БХЯ-ны сайд Г.Сайханбаяраар ахлуулсан шуурхай бүлэг Бууцагаан суманд ажиллаж байна

2024-02-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАН
Монгол Улсын Засгийн газраас хаваржилт хүндэрч, зудын байдалтай болсонтой холбогдуулж өнгөрсөн долоо хоногт гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад тусламж үзүүлэх Шуурхай бүлгүүдийг Засгийн газрын шийдвэрээр байгуулсан, сайд нар ахлан ажиллаж байна. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраар ахлуулсан шуурхай бүлэг  Баянхонгор  аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж байгаа. Шуурхай  бүлэг одоо Баянхонгор аймгийн Бууцагаан суманд ажиллаж байна. 
Бууцагаан сумын Онцгой байдлын  шуурхай штабын  нөхцөл байдалтай танилцлаа.
Тус суманд 1061 өрх,  792 малчин өрх байна.  Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 
266 тн өвс, 15 тн тэжээл, 10 тн гар тэжээл, дарш, хужир таван тн,  460 тн  шүүг бэлтгэсэн байна. Өнөөдрийн байдлаар сумын нөөцөд 30 тн өвстэй. Нөөц нэмэгдүүлэхээр аймгийн нөөцөөс 1000 боодол өвс татсан. Сумын давсан орлого 50 сая  төгрөгөөр өвс тэжээлийн  нөөц бүрдүүлэхээр Сэлэнгэ аймгаас тээвэрлэх арга хэмжээг авч  байна. Мөн гидротоник тэжээл  бэлтгэх арга хэмжээг зохион байгуулж байгаа аж. Мөн 160 илгээлтийн эзэн хөтөлбөр хэрэгжүүлэх,  малчдад зориулсан аян өрнүүлж эхэлжээ.Онцгой байдлын албанд туулах чадвар сайтай ачааны автомашин  нэг,  фургон гурав,  унагалдай трактор хоёр байна.
Мөн тулгамдсан хэд хэдэн асуудлыг танилцууллаа. Малчдын санхүүгийн орлого тааруу байна. Мөн ЗДТГ болон ЭМТ-д  туулах чадвар сайтай автомашин хэрэгтэй байгааг уламжиллаа.
Малын тэжээл өвсний дутагдалд орсон 240 өрх байна.
Цаашид хүйтний эрч нэмэгдэж цас орвол хүндрэх нөхцөл байдалтай байгааг хэллээ.
Шуурхай бүлэг мэдээллийн дагуу  холбогдох асуудлуудыг шийдвэрлэж танилцууллаа. Тодруулбал, Улсаас  200 тн өвс үнэгүй өгөх шийдвэр гарсан. Үүнийг өвөлжилт хүндэрсэн аймагт  ахиу хуваарилна гэв. Аймгийн ЗДТГ-аас Бууцагаан  суманд 30 сая төгрөгийн зээл олгохоор боллоо. Мөн сумын ИТХ-ыг   яаралтай горимоор хуралдуулж,  тодорхой  шийдвэрүүдийг гаргахыг хүслээ. Сумын хүрээнд нэн яаралтай биш зардлуудыг танаж ажиллах боломжтой гэлээ. Түүнчлэн аймгаас нэг том шатахууныг багийн дарга нарт хувааж өгөхөөр шийдлээ.  Мөн тус сумаас гурван машины хүсэлт тавьсаныг ирэх долоо хоногийн  Засгийн газрын хуралдаанаар уламжилна гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

1 цаг 53 мин
Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

1 цаг 56 мин
Б.Пүрэвдорж: Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

2 цаг 9 мин
Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

4 цаг 55 мин
Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

5 цаг 19 мин
"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

5 цаг 23 мин
НҮБ-ын тайлан, оюутнуудын жагсаал, G7-ийн тохиролцоо хийгдсэн долоо хоног

Өнгөрч буй долоо хоногт олон улсад болсон зарим үйл явдлын тоймыг хүргэе.

7 цаг 56 мин
Зургаан ҮТП ба 6.7 мянган ажлын байр

“Эрдэнэс үйлдвэр технологийн парк” компани Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эр

8 цаг 1 мин
Л.Оюун-Эрдэнэ: Над руу л дайр, Ц.Элбэгдорж оо!

Монголын улс төрийн сүүлийн үеийн хамгийн халуун сэдэв, түүний гол дүрүүд нь Ерөнхий сайд Л.Ою

8 цаг 6 мин
Сэтгүүлчид ёс зүйтэй ажиллахаа амлав

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэхүү өдрийг тохиолдуул

8 цаг 11 мин