Аавынхаа араас "яаран одсон" Л.Хасар

2024-02-18
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

“Polit” хуанли: “Төрсөн өдөр” буландаа хоёрдугаар сарын 18-нд төрсөн өдөр  нь тохиож буй  яруу найрагч Л.Хасар агсныг онцолж байна.

Түүнийг Монголын нэрт яруу найрагч Б.Лхагвасүрэн агсны хүү гэдгээр нь илүү мэддэг.  Тэр ч утгаараа Б.Лхагвасүрэн агсныг тэнгэрийн орноо зориход нь  Л.Хасарыг аавынхаа уран бүтээл, туурвилыг үргэлжлүүлэх болов уу хэмээн хүлээж байсан.  Гэсэн ч тэрбээр араас нь яаран одсон нь харамсалтай.

Л.Хасар 1978 онд Улаанбаатар хотод төржээ. Нийслэлийн 16 дугаар дунд сургууль, Дүрслэх урлагийн дунд сургууль, БНХАУ-ын Бээжин хотод хэлний бэлтгэл, МУИС-ийн математик, программ хангамжийн сургууль, Франц Улсын Лимузин мужийн их сургуулийн Хүмүүнлэгийн факультетын франц хэлний ангид суралцаж төгссөн эрдэм номын мөр хөөсөн эгэлгүй хүү байв.

 “Ил товчоо” сониноос ажлын гараагаа эхэлж, улмаар 1999- 2009 онд Монгол Улсын Хүүхэлдэйн театрт зураач, утга зохиолын ажилтан байхдаа “Тэнгэрийн дүлий”, “Алтан алим”, “Манжин”, “Хөхөө Намжил”, “Хар хул хаан” тэргүүт хүүхдийн олон жүжиг туурвиж, “Цагаан үнэг”, “Тэнгэрийн дүлий” тэргүүт жүжгийн ерөнхий зураачаар ажиллаж, В.Хауфын “Том хамарт одой”, Ж.Дашдондогийн “Алтан хөрш”, С.Маршакийн “12 сар”, монгол ардын үлгэрээс сэдэвлэсэн “Болдоггүй бор өвгөн” тэргүүт жүжгийн тайзны зураг, чимэглэлийг мэргэжлийн өндөр түвшинд хийж, үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлч байлаа.

Тэрээр Монголын Зохиолчдын Эвлэлийн ууган хэвлэл “Цог” сэтгүүлийн ерөнхий редактор, хариуцлагатай нарийн бичгийн даргын албыг хашиж, Монголын яруу найргийн шинэ үеийн түүхэнд сор болсон бүтээлүүдээ туурвиж, ахмад үеэ хүндэтгэн, залуу үеэ сурган хүмүүжүүлж, ахан дүүс, анд нөхөд, бичгийн садан төрөлдөө нөмөр нөөлөг, түшиг тулгуур болж амьдарсан юм.

Түүний туурвисан “Зүг чиггүй гурвалжин” яруу найргийн ном нь шинэ үеийн яруу найргийн өв санд хувь нэмрээ оруулж, шүлэг, бүтээлүүд нь англи, орос, хятад, солонгос хэл дээр хэвлэгдэж, “Монголын сонгомол яруу найраг”, “Мөнгөн үеийн яруу найраг”, “Монголын яруу найргийн 108 боть”, “Монголын зохиолчдын намтрын лавлах”, “Монголын уран зохиолын дээжис” зэрэг 10 гаруй антологи, эмхэтгэлд багтжээ.

Яруу найрагч Л.Хасар нь 2004 онд шилдэг залуу уран бүтээлчдэд олгодог Г.Сэр-Одын нэрэмжит шагнал, 2009 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал хүртэж, “Болор цом” наадамд түрүүлж, уран зохиолын ертөнцөд уншигч, зохиолчдын хүндэтгэлийг зүй ёсоор хүлээсэн  билээ.

Л.Хасар аавыгаа дурсахдаа “Би аавыгаа амьд гэж боддог. Монголын ард түмний сэтгэл зүрхэнд амьд байгаа болохоор миний аав амьд байлгүй яахав. Хүмүүс үхэл гэдэг юмыг тэр чигээрээ үгүй болох, алга болох гэж ойлгодог. Гэхдээ, үхэл гэдэг хүний сэтгэл зүрхэнд илүү ойрхон орших гэж оддог, лагшинг гээдэг шалтгааныг хэлдэг юм бол уу гэж би боддог” гэж билээ.

Тийм ээ, тэд амьдарч байгаа..

Эх сурвалж:www.polit.mn

 

Н.Багабанди: Ерөнхий сайдаар С.Зоригийн нэр орж ирвэл дэмжинэ гэдэг байр суурийг илэрхийлж байсан

Н.Багабанди: Ерөнхий сайдаар С.Зоригийн нэр орж ирвэл дэмжинэ гэдэг байр суурийг илэрхийлж байсан

11 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

5 цаг 48 мин
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ

Монгол Улсад болж буй үйл явдлын тухай тухай дэлхийн бусад орнууд хааяахан со

10 цаг 49 мин
Н.Итгэл: Түүхий эд нь шийдэгдсэн Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрээ барья

Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай “Монголсэкию” ХХК-ийн ерөнхий захирал Н.Итгэлийг урьж ярилцав.

10 цаг 54 мин
“Номын баяр” Олон улсын фестиваль болж өргөжлөө

“Илүү уншъя” уриатай 35 дахь удаагийн номын баяр үргэлжилж байна.

10 цаг 59 мин
Т.Цэрэнтогтох: Ходоодны хавдар нийгмийн өвчин болчихлоо

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг

11 цаг 4 мин
Ихтамираас ирсэн ихрүүдэд ээлтэй багш

Энэ бол багш хүний, энэ мэргэжлийг эзэмшсэний хамгийн бахдам, жаргалтай ү

11 цаг 9 мин
Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд, 19 жилийн дараа анх “эцэслэн” шийдсэн. Уг хэ

11 цаг 14 мин
“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!

Ямартай ч Монгол Улс Үндэсний баялгийн сангийн хуультай болоод авсан.

11 цаг 19 мин
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

Өчигдөр 11 цаг 16 мин