"Грэмми"-ийн шагналт рэппэр WEEKND

2024-02-16
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

“Polit” хуанли: “Төрсөн өдөр” буландаа хоёрдугаар сарын 16-нд төрсөн өдөр  нь тохиож буй  Рэппэр, продюсер Weeknd-ийг онцолж байна.

Грэммийн шагналт Рэпперийн аав ээжээс заяасан нэрийг Абел Макконен Тесфайе гэдэг. Түүний аав ээж нь Этиоп улсаас Канад руу цагаачилж ирсэн бөгөөд 1990 оны хоёрдугаар сарын 16-нд ирээдүйн алдарт рэппер, продюссер мэндэлжээ.

Бага байхад нь эцэг эх нь салсны улмаас Абел хүү ээж, эмээ хоёртойгоо Торонто хотын эдиопуудын нэгэн дүүрэгт өсчээ. Дуу хөгжимд дуртай айлын ганц хүү хүсэл мөрөөдөл, хоббиндоо хөтлөгдөн 2009 оноос YouTube дээр нэрээ нууцлан хөгжим бичиж, оруулах болсноор уран бүтээлийн карьераа эхлүүлжээ. Хоёр жилийн дараа XO дуу бичлэгийн компанийг үүсгэн байгуулж, "House of Balloons", "Thursday", "Echoes of Silence" нэртэй холимог дуунуудаа гаргасан нь орчин үеийн болон өөр R&B-ийн хөгжмийн урсгалд өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгож чадсан. 2012 онд Republic record-той гэрээ байгуулж, Trilogy цомгийнхоо холимог цомгийг гаргажээ. Мөн 2013 онд "Kiss Land"  нэртэй анхны цомгоо гаргасан нь тухайн жилдээ АНУ-ын Billboard-ын 200 шилдэг дууны хоёрдугаарт бичигдэж ар араасаа үргэлжилсэн олон шагналынх нь эхлэлийг тавьж байв.

2015 онд гаргасан “Fifty Shades of Grey" киноны "Earned It" нэртэй сингл нь шилдэг R&B төрөлд Грэммигийн шагналыг хүртэж, Оскарын шилдэг дууны төрөлд нэр дэвшиж байлаа. Анхны удаагийнх Грэмми хүртсэнээсээ хойш тэрбээр энэ цомыг дөрвөн удаа тайзан дээрээс хүртсэн билээ. Уран бүтээлээ эхэлснээс хойш гаргасан цомог бүр нь үзэгчдэд хүрч, жил бүр АНУ-ын Billboards-ийг тэргүүлэх болсон нь түүнийг дэлхий дахинд таниулж өгсөн. Түүний амжилтаас дурдвал дөрвөн Грэмми, 20 Billboard Music Awards, 22 Juno Awards, зургаан American Music Awards, хоёр MTV Video Music Awards, Latin Grammy Award, мөн Оскарын шагнал, Primetime Emmy Award-д нэр дэвшиж байв. Мөн 75 сая гаруй цомог зарагдсан дэлхийн хамгийн их борлуулалттай хөгжмийн уран бүтээлчдийн нэгд багтаж, АНУ-ын мэргэжлийн дуу бичлэгийн холбооноос дөрвөн ч удаа хамгийн дээд шагнал Diamond цомыг нь хүртэж байв.

 "Blinding Lights" нь Spotify-ын түүхэн дэх хамгийн олон цацагдсан дуу, Billboard Hot 100-ын түүхэн дэх хамгийн сайн гүйцэтгэлтэй дуу, мөн Billboard Hot 100-д соло уран бүтээлчийн хамгийн урт жагсаалтад орсон дуу болсон гээд амжилтууд нь уртаас урт үргэлжилдэг. Мөн 2020 онд Time сэтгүүл дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэгээр жагсааж байлаа. Харин 2023 онд Гиннесийн амжилтын номд "Дэлхийн хамгийн алдартай уран бүтээлч" хэмээн бичигджээ.

Мөн тэрбээр арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг үзэлтэйгээрээ алдартай бгөөд хүнсний аюулгүй байдлын төлөө тэмцэгч гэгддэг.

Уран бүтээлийн нэрний хувьд их сонин түүхтэй. Учир нь тэрбээр сургуулиа орхиж байсан бөгөөд “Тэр үед нэг л амралтын өдөр (weekend) бүхнийг орхисон, буцаж хэзээ ч очоогүй учир уран бүтээлийн нэрээ Weeknd хэмээн сонгосон” хэмээн ярьжээ. Мөн “Weekend” нэртэй хамтлаг байдаг учир оюуны өмчийн маргаан үүсгэхгүйн тулд сүүлийн e үсгийг бичдэггүй байна.

Эх сурвалж: www.polit.mn

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

4 цаг 23 мин
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ

Монгол Улсад болж буй үйл явдлын тухай тухай дэлхийн бусад орнууд хааяахан со

9 цаг 24 мин
Н.Итгэл: Түүхий эд нь шийдэгдсэн Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрээ барья

Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай “Монголсэкию” ХХК-ийн ерөнхий захирал Н.Итгэлийг урьж ярилцав.

9 цаг 29 мин
“Номын баяр” Олон улсын фестиваль болж өргөжлөө

“Илүү уншъя” уриатай 35 дахь удаагийн номын баяр үргэлжилж байна.

9 цаг 34 мин
Т.Цэрэнтогтох: Ходоодны хавдар нийгмийн өвчин болчихлоо

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг

9 цаг 39 мин
Ихтамираас ирсэн ихрүүдэд ээлтэй багш

Энэ бол багш хүний, энэ мэргэжлийг эзэмшсэний хамгийн бахдам, жаргалтай ү

9 цаг 44 мин
Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд, 19 жилийн дараа анх “эцэслэн” шийдсэн. Уг хэ

9 цаг 49 мин
“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!

Ямартай ч Монгол Улс Үндэсний баялгийн сангийн хуультай болоод авсан.

9 цаг 54 мин
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

Өчигдөр 11 цаг 16 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

Өчигдөр 11 цаг 14 мин