Индонезийн сонгуулийн урьдчилсан дүнгээр Прабово 59,8 хувийн санал авчээ

2024-02-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.Нямсүрэн

Индонез улсын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, эрх барих намыг тодруулах сонгууль өнөөдөр боллоо. Энэхүү бүх нийтийн сонгуулийн үр дүнд парламентаас гадна орон нутгийн удирдлагууд тодрох юм.

Ерөнхийлөгчийн сонгуульд Жакарта хотын захирагч асан Аниес Басведан, тус улсын Батлан хамгаалахын сайд асан Прабово Субианто, Central Java мужийн захирагч Ганжар Праново нар өрсөлдөж байна. Тэднээс одоогийн ерөнхийлөгч Жокодогийн халааг авч, дараагийн таван жилд улс орноо удирдах төрийн тэргүүн тодрох юм. Нэр дэвшигчдийн хувьд Прабово Субианто генерал цолтой бөгөөд бусдаасаа арай их санал авах магадлалтай нөлөө бүхий улстөрч гэж үздэг. Харин Ганжар Прановогийн хувьд одоогийн ерөнхийлөгч Видодогийн хоёр ч сонгуулийн кампанит ажилд хамтран ажиллаж байсан туршлагатай.

Санал хураалт ердөө нэг өдрийн зургаан цагийн дотор явагддаг ч гурван цагийн бүст хамаардаг, 200 гаруй сая сонгогчид санал өгдөг, өргөн хүрээг хамаардаг зэргээр Индонезийн сонгууль ихээхэн онцлогтой.

Санал хураалт эхлэхэд тус улсын 38 мужийн 84 сонгуулийн тойрогт 820.161 санал авах байрыг байгуулжээ.

Өнөөдөр тус улсад их хэмжээний бороо орсны улмаас нийслэл Жакарта болон Central Java хотод үер болж, санал хураалт түр хугацаагаар хойшилсон юм. Орон нутгийн цагаар 13 цагт санал хураалт дуусч, тооллого эхэлсэн байна.

Урьдчилсан санал хураалтын дүнгээр Батлан хамгаалахын сайд асан Прабово Субианто сонгогчдын 59,8 хувийн саналыг авсан дүн гарчээ.

Индонез улсын газар нутаг 17 мянга орчим арлаас бүрддэг. Эдгээрийг нэгтгэвэл нь АНУ-ын газар нутгаас ч өргөн уудам гэж харьцуулж болно.  

 Тиймээс ч сонгуулийн үеэр ажилладаг албан хаагчид завиар, дугуйгаар, тэргээр болон явган явж санал хураадаг гэнэ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

13 мин
Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

16 мин
Б.Пүрэвдорж: Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

28 мин
Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

3 цаг 15 мин
Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

3 цаг 38 мин
"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

3 цаг 43 мин
НҮБ-ын тайлан, оюутнуудын жагсаал, G7-ийн тохиролцоо хийгдсэн долоо хоног

Өнгөрч буй долоо хоногт олон улсад болсон зарим үйл явдлын тоймыг хүргэе.

6 цаг 16 мин
Зургаан ҮТП ба 6.7 мянган ажлын байр

“Эрдэнэс үйлдвэр технологийн парк” компани Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эр

6 цаг 21 мин
Л.Оюун-Эрдэнэ: Над руу л дайр, Ц.Элбэгдорж оо!

Монголын улс төрийн сүүлийн үеийн хамгийн халуун сэдэв, түүний гол дүрүүд нь Ерөнхий сайд Л.Ою

6 цаг 26 мин
Сэтгүүлчид ёс зүйтэй ажиллахаа амлав

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэхүү өдрийг тохиолдуул

6 цаг 31 мин