Улсын харцага, улстөрч М.Батжаргал

2024-02-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

“Polit” хуанли: “Төрсөн өдөр” буландаа хоёрдугаар сарын 14-нд төрсөн өдөр  нь тохиож буй  Улсын харцага  М.Батжаргалыг онцолж байна.

Мишкагийн Батжаргал нь Архангай аймгийн Булган сумын харьяат. Үндэсний бөхийн улсын харцага цолтой бөх.  Тэрбээр Ардын хувьсгалын 85 жилийн ойн баяр наадамд улсын начин Б.Сайнбаяраар дөрөв, улсын харцага Э.Батбаатараар тав, улсын гарьд Б.Гантогтохоор зургаа давж шөвгөрөн " Монгол Улсын харцага цолыг хүртсэн байдаг. М.Батжаргалын аав нь Булган сумандаа долоо, гадны сумдад хоёр түрүүлсэн сумын начин цолтой бөх. Мөн М.Батжаргалын аав С.Мишкагийн өвөө нь улсын гарьд Д.Рагчаагийн өвөөтэй ах дүү, ээж нь улсын арслан Р.Пүрэвдагвын эмээтэй эгч, дүүсийн хүүхдүүд юм. Улсын харцага М.Батжаргалын төрсөн ах нар нь сумын заан цолтой М.Буянтогтох, М.Баттогтох нар бол төрсөн дүү нь улсын начин М.Бат-Отгон юм. Ийнхүү тэрбээр бөхийн удмыг үргэлжлүүлсэн билээ.

Мөн улс төрд зүтгэж эхэлсэн нь саяхан.  2012 оны орон нутгийн сонгуулиар Ардчилсан намынхаа  менежерээр ажиллаж гурван сонгуульд дараалан ялагдсан байсан “хар цуврал”-ыг Архангайд зогсоож АН ялж байлаа.  Үүний дараа 2012-2016 онд аймгийн Засаг даргын орлогчоор дөрвөн жил ажилласан. 2016 онд АН-ын шинэчлэлийн хүрээнд бүх шатны намын даргаа нийт гишүүдээсээ сонгодог зарчимд шилжсэн. Энэ дагуу 8000 гишүүн санал хураалтад оролцоход 6800 хүний дэмжлэгтэйгээр буюу орон даяар хамгийн өндөр хувиар дунд шатны намын даргаар сонгогдож байсан юм.  Мөн тэрбээр саяхныг хүртэл  Архангай аймгийн Засаг даргаар дэвшин ажиллаж байв.  Тэрбээр “Манай өвөө 1990 оноос хойш ардчиллыг дэмжиж ирсэн. Аав ардчиллын анхны партизануудын нэг. Манайх гэр бүлээрээ ардчиллын төлөөх үйл хэрэгт зүтгэж ирсэн түүхтэй” гэдгийг тодотгож байв.

Ийнхүү Архангайд ардчиллыг түүчээлж буй танд төрсөн өдрийн мэнд хүргэе.

Эх сурвалж:www.polit.mn

АН 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өнөөдөр СЕХ-нд хүлээлгэн өглөө

Ардчилсан нам 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ сонгуулийн хуулийн дагуу өн

5 цаг 13 мин
ЦЕГ-ын дарга Т.Сүхболдод бригадын генерал цол хүртээлээ

ЦЕГ-ын дарга Т.Сүхболдод бригадын генерал цол хүртээлээ

6 цаг 21 мин
У.Хүрэлсүх: НҮБ-ын командлагчаар монгол генерал анх удаа томилогдсон нь монгол цэрэг дэлхийн цэрэг болсны нэг тод жишээ

У.Хүрэлсүх: НҮБ-ын командлагчаар монгол генерал анх удаа томилогдсон нь монгол цэрэг дэлхийн цэрэг болсны нэг тод жишээ

6 цаг 24 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

6 цаг 29 мин
Т.Доржханд: Саналын хуудас хоёр тусдаа байх шаардлагатай байна

Т.Доржханд: Саналын хуудас хоёр тусдаа байх шаардлагатай байна

6 цаг 34 мин
“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

Уржигдар 17 цаг 55 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

Уржигдар 17 цаг 31 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

Уржигдар 17 цаг 27 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Уржигдар 11 цаг 17 мин